Танилц: Зуны амралтаар хүүхэддээ уншуулж болох  зургаан ном

2022-06-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Н.НАМУУН

Хүний тархи биеийн булчинтай адилхан дасгал, сургуулилт хийж байж чадамж, гүйцэтгэл  нь сайжирч байдаг.  Тэгэхээр та ном унших дадал зуршилтай болсноор өөрийн оюуны чадамжийг хөгжүүлж чадна. Зуны амралтаар багш нар ном унших даалгавар өгөх нь элбэг байна. Тиймээс бид “Internom” номын их дэлгүүртэй хамтран хүүхэддээ  зуны амралтаар нь авч өгч болох сонирхолтой таван номыг танилцуулж байна.  Тус дэлгүүрийн худалдааны зөвлөх Ж.Ганчимэг бүтээлүүдийг танилцуулсан юм.

Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл \Цуврал ном, Монгол, Англи хэл дээр\

Үнэ: 19900 төгрөг

Цувралын агуулгын хувьд, хичээлийн жил эхэлж, Грег Хеффли хэмээх жаал дунд сургуульд ордог. Өөрөөсөө өндөр, янз бүрийн зан араншинтай, зарим нь бүр сахлаа хусаж эхэлсэн хөвгүүдийн дунд орох нь түүнд хачин санагдана. Ид өсөж том болж буй энэ л адал явдалт түүхээ Грег өдрийн тэмдэглэлдээ зурагтайгаар, тун хөгжилтэйгээр өгүүлдэг. 2010 онд дэлгэцийн уран бүтээл болсноор бүр ч олон хүний хүртээл болсон билээ.

Чиний бие хэрхэн ажилладаг вэ? \Цонхтой ном\

Үнэ: 29000 төгрөг

Тус ном микроскопоор авсан зураг оруулснаас гадна номын хуудас доторх цонхыг нээгээд яс, цус, тархи цаашлаад гэдэсний бактер хүртэл өөрийн биеийн дотоод үйл ажиллагааг танин мэдэх боломжтой юм.

Харри Поттер \Цуврал ном\

Үнэ: 24900-34900 төгрөг

3 цувралтай багц нь 75000 төгрөг

"Харри Поттер" цуврал нь 79 хэлээр орчуулагдан дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдож, найман ангит кино бүтээгдсэн төдийгүй дэлхийн хүүхэд багачуудын заавал унших номын жагсаалтад байнга нэрлэгдэж "Харри Поттерын хэсгээс уншихад хамгийн шуугиантай анги хүртэл нам гүм болдог" хэмээн багш нарын бахархан өгүүлдэг ном юм.

Нохой-хүн \Цуврал, Коммик ном\

Үнэ: 19900 төгрөг

Энэхүү зурагт ном нь нохой толгойтой, хүний биетэй нохой хүнд тохиолдсон хөгжилтэй түүхийн талаар өгүүлэх юм. Уншиж сураагүй хүүхэд хэтэрхий их текстээс залхах болно. Харин зурагт номоос олон янзын шинэ зүйлийг олж харан, эцэг эхийнхээ  уншиж буйд ч анхаарлаа төвлөрүүлж чаддаг байх нь. Тиймээс хүүхдэдээ энэхүү зурагт номыг авч өгөн нохой хүний хөгжилтэй адал явдлаар аялуулаарай.

Хамтдаа олцгооё \ Мангасууд\

Үнэ: 18900 төгрөг

Та нар хуудасны цаана нуугдсан бяцхан мангасуудыг олж чадах уу?Болгоомжтой байгаарай тэд гэнэтхэн л гараад ирж магадгүй шүү.Сэтгэл хөдөлгөм дэлгэддэг зургууд нь хүүхдийн санах ой, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлж, аав ээж, хүүхдийн харилцаанд эергээр нөлөөлнө.

“Мангаа” нэртэй цуврал ном борлуулалт ихтэй байна

Үнэ: 8800 төгрөг

Сурагчдын амралт эхэлсэн боловч 1-3 ангийн хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд хичээлийг нь давтуулах үүднээс дасгал ажлын номнуудыг худалдан авч байна. Дасгалын номонд үг үсэг, тоог дагаж бичих, унших, бодох зэрэг даалгаврууд байдаг. Тэдгээрийг  багтаасан олон ном сурах бичиг байдгаас “Мангаа” нэртэй цуврал номыг онцоллоо. Тус ном нь “Математик”, “Бичихэд бэлтгэх дасгал”, Сэтгэхүй хөгжүүлэх дасгал”, “Анхаарал төвлөрлийн дасгал”, хэл яриа хөгжүүлэх дасгал гэсэн таван хэсгээс бүрдэж байгаа юм. Ном нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, хэл яриа, ой тогтоолт, хийсвэр сэтгэлэгээ, юмсыг ажиглах чадвар, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлнэ.

12-оос дээш насны хүүхдүүд байгаль, шинжлэх ухааны холбогдолтой танин мэдэхүйн номыг сонирхох хандлагатай байна. Бага насны хүүхдүүд номыг зурагнаас болж сонголт хийх тохиолдол элбэг байдаг талаар номын дэлгүүрийн худалдааны зөвлөхүүд хэлж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

Жангүл
Би нохой -хүн гэсэний номын тэмдэглэлийг хармаар байна
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

12 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

13 цаг 33 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

22 цаг 4 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

22 цаг 4 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

22 цаг 4 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02