“Монгол, Америкын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна”

2022-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс, АНУ хоорондын харилцах харилцаа бол манай улсын хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн бодлогод суурилсан чухал харилцаа болохыг тэмдэглэж, энэхүү харилцаа нь стратегийн түншлэлийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, чөлөөт зах зээл, хууль дээдлэх ёс болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв.

Тэрбээр, Рио Тинто болон бусад хөрөнгө оруулагчидтай тогтвортой, нягт хамтран ажиллаж байгааг дурдаж, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү тогтвортой, тууштай бүрдүүлэх зорилтын хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам байгуулсан. Иймд Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдээс худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын болон үндэсний компаниудын Монгол Улсад бизнeс эрхлэх боломж, эрх зүйн орчны талаарх санал бодлыг нь сонсох, санал солилцоход таатай байх болно гэв.

Харин Жэймс Лиотта  “Монгол дахь Америкийн худалдааны танхимын даргын хувьд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Саяхан Нью-Йорк, Вашингтон ДиСи, Сан Франциско хотуудад бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчидтай уулзаж, Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих уулзалтуудыг зохион байгуулсан.Энэ хүрээнд 2022 оны зургаадугаар сарын 21-23-ны өдрүүдэд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, Монгол дахь АНУ-ын ЭСЯ-тай хамтран “Doorknock 2022” уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Doorknock 2022 уулзалтад оролцож буй төлөөлөгчид нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдаас бүрдсэн. Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах, ялангуяа хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээлийг дэмжих зэрэг асуудлаар Монгол Улсын төрийн дээд байгууллага, холбогдох яамны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж байна” гэв.

Талууд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, өнөөгийн эдийн засгийн сорилт зэрэг сэдвүүдээр санал солилцлоо.

Эх сурвалж:www.polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

13 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

14 цаг 34 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

23 цаг 5 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

23 цаг 5 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

23 цаг 5 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02