Төв талбайд “Иргэдийн нэгдсэн хурал” хийхийг уриалав

2022-06-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.Нямсүрэн

“Халуун цуст монголчууд хөдөлгөөн” , “Ээжүүдийнхолбоо”, “Тусгаар монголчуудынхаа төлөө нэгдэгсэд”, “Вакцины эсрэг монгол ээжүүд”  Үндэсний аюулгүй байдлын сан зэрэгТББ нэгдэн үндэсний аюулгүй байдлын асуудлаар УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хандаад хоёр хонож байна.

 Тэд өнөөдөр төв талбайд гарын үсэг цуглуулах, монголчуудаа нэгдэхийг уриалах  зорилготой цуглаан зохион байгуулж байна. Эмэгтэйчүүд юуны учир тус цуглаанд нэгдэн оролцож байгааг сурвалжиллаа. Тэд хүнсний аюулгүй байдал, үр хүүхэд, ач зээ нар, хойч үедээ санаа зовж, мөн улс орны тусгаар тогтнолд сэтгэл зовниж  байгаагаа ярилаа.

Э.Цэрэндолгор: Биднийг хоол, хүнсээр хордуулж байгааг зөвшөөрч болохгүй

-Бид өмнө нь мэддэггүй байсан олон зүйлээ сүүлийн үеийн үйл явдлаас   мэддэг боллоо. Хүнсээр ходоод, дотор эрхтнүүдийг хэрхэн хордуулдаг байсан тухай сүүлд мэдээлэл гарлаа. Үр хүүхэд, хойч үе нялхас минь өвдөж, өвчилж, залуу гэр бүлүүд талбай дээр ирээд мөнгө гуйгаад байдаг. Тэрэнд бид санаа зовнидог  атал шалтгааныг нь мэдчихээд дуугарахгүй таг сууж болохгүй. Шалтгааныг нь бид мэдчихлээ шүү дээ, биднийг хүнсээр хэрхэн хордуулж байгаа тухай. Монголчуудыг нэгдэж тэмцэх байх гэтэл тэгсэнгүй. Гэтэл  харин “Халуун цуст монголчууд хөдөлгөөн” ,“Ээжүүдийн холбоо”, “Тусгаар монголчуудынхаа төлөө нэгдэгсэд хөдөлгөөн”, “Вакцины эсрэг монгол ээжүүд”  Үндэсний аюулгүй байдлын сан зэрэгТББ сэрж, нэгдэж эсэргүүцлээ илэрхийлсэн цааз бичгийг төрийн өндөрлөгүүдэд өгч, монголчуудаа уриалж эхэллээ. Бид нэгдэх цаг  болсон. Цаашид ч нэгдэж, нягтарч, язгуур эрх ашгийнхаа төлөө, үр хойчийнхоо төлөө тэмцэх ёстой. Монголчуудыгаа  нэгдэхийг уриалж байна.

Б.Оюунсайхан: Язгуур эрх ашгаа хамгаалж нэгдэцгээе

-Бид “тоглоомын улс”-д амьдарч байна. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал аль эрт алдагджээ. Үүнийг яаралтай засахгүй бол бидний үр хүүхэд, ач зээ, хойч үеийг  Өвөрмонгол, Төвд, Шинжаан Уйгарын хүүхдүүдийнхтэй адил хувь заяа хүлээж байна. Үүнийг улс оронд өрнөж байгаа үйл явдлууд баталж байна. Монголчууд эвлэлдэн нэгдэж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа хамгаалахгүй бол биднийг  өөр хэн ч хамгаалахгүй. Эс тэгвэл эцэг өвгөдөөс энэ газар нутгийг бидэнд өвлүүлэхийн тулд халуун амь, бүлээн цусаа урсгасан мянга мянган эх орончдынхоо гэгээн дурсгал руу нулимсан, тэднээсээ урвасан хэрэг болно. Нэн яаралтай эвлэлдэн нэгдэж, улсынхаа удирдлагыг гартаа авахгүй бол бид газар нутагтайгаа харьд  зарагдах юм байна. Төрд байгаа МАН, АН-ынхан биднийг өрийн барьцаанд тавьж туух нь ээ. Үүнийг вакцины үеийн арга хэмжээ, түүнээс хойш өрнөж буйулс төр, эдийн засгийн үйл явц харууллаа. Монголчууд олон жижиг нам, хөдөлгөөнд хуваагдаж байхаар улсынхаа  тусгаар тогтнол,  монгол үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө нэгдэх хэрэгтэй.

Г.Алтанцэцэг /Ээжүүдийн холбооны тэргүүн/:Үндсэн хуулиа хамгаалъя

-Дэлхийн нөхцөл байдал хүнд байна. Тэр дунд Монгол Улсын байдал хүнд байгаа. Энэ нөхцөлд  монголчууддаа  сэрэмжлүүлэхэд айл өрх бүр сонор сэрэмжтэй байгаарай. Ийм шаардлага бидний өмнө тулгарч байна. Улсын гадаад өр хэтэрлээ. Дээр нь бидний хамгийн үнэтэй зүйлийг хадгалж хамгаалдаг  Үндсэн хуульд маань өөрчлөлт оруулах нэрээр халдах гэж байна. Үндсэн хуулиа байн байн өөрчилж, гадны орнуудад ая тал засч, эрх баригчид өөрсдийн шунал хүслийг гүйцэлдүүлэхийн  төлөө өөрчлөөд байвал Монгол үгүй болно. Эцэг өвгөдөөс бидэнд олон зүйлийг сануулж үлдээсэн. Энэ өвөөс  санахад “Өглөө босч өрхөө татахдаа өмнө зүгт өмхий элэгтэн байгааг бүү март” гэж эзэн хаан маань өөрийн ганц охин Алага бэхийгээр  дамжуулан захиж үлдээсэн байдаг. Яагаад энэ үгийг өнөөдөр хэлж байна гэвэл, бидний бүх юм нэг улсаас хамааралтай болчихсон.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Үнэн үнэн үнэн... Сэтгүүчидийг харлуулсан Зариг сайтын Өнөрөөг ҮАБ эсрэг гэмт хэргийг нуун дарагдуулсан хэрэг болон Шударга сэтгүүлч Мөнхбаярыг гүтгэсэн үйлдэлд нь эрүү үүсгэн ШАЛГАХЫГ ард иргэд хүсэж ШААРДАЖ байна!!! Сэтгүүлч эх оронч Мөнхбаярыг Яаралтай суллахыг ард иргэд хүсэж ШААРДАЖ байна!!!
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

1 цаг 28 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

1 цаг 28 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

1 цаг 28 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

13 цаг 37 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

19 цаг 10 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

Өчигдөр 06 цаг 00 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Уржигдар 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Уржигдар 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин