Монгол зургийн шинэ хандлага, шинэ боломж

2022-06-17
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Хэдэн мянган жилээр яригдах түүхтэй төв Азийн нүүдэлчин Монголчуудын уламжлалт зураг дүрслэл дэх баялаг хэл хэллэг, дүрслэлээс хэрхэн үндэсний хэв шинжээ алдалгүйгээр орчин цагийн (контемпорари) урлаг руу хувьсаж болох боломжуудыг зарим нэг баримтад тулгуурлан тодруулахыг зорино. Аливаа уран бүтээлчийн бүтээх, бүтээлдээ хандах хандлагын цаад уг сурвалж болсон ухамсаргүйн түлхээсүүдээс хувь хүний зөн совинлиг мэдрэмжүүд эхтэй хэмээн ХХ зууны  психоаналитикчид үзэж байгаа ч амьдарч ажиллаж буй газар орон, түүх соёлоос ч үүтгэгдэх ч сэжим байх бөгөөд энэ бүхнийг л улс үндэстний, бүс нутгийн шинжтэй давтагдашгүй өвөрмөц онцлог төрх гэж хэлж болно. Иймээс бидэнд уламжлалаа мэдэхийн сацуу өрнөдийн орчин цагийн урлагийн тулгуур онол, баримтлалуудыг ч давхар судлан уламжлалт Монгол зургийн арга ажиллагааг орчин үеийн урлагийн арга хэлбэр, сэдэвтэй хослуулснаар нэгэн өвөрмөц нийлэг хандлага бий болсныг “Шинэ монгол зураг” гэж нэрлэж болохоор санагдана. Бас энэ бүтээлүүд өнөөдрийн хувьд Монголын дүрслэх урлагийг олон улсын орчин цагийн урлагийн зах зээлд таниулж чадах хамгийн боломжтой хэлбэр гэдэг нь сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн уран бүтээлчдийн гадаад хамтын ажиллагаа, оролцсон үзэсгэлэн, гадны зарим томоохон музейн цуглуулгад худалдсан бүтээлүүд зэрэг хүрсэн амжилтуудаас харагдаж байна.  

Оршил. Бидний Монгол зураг хэмээн нэрлэсээр ирсэн дорнын дүрслэх урлагийн нэгэн гайхамшигт өв, цаг цагийн аясаар хувьсан өнөөг хүрэхдээ зэргэлдээх шашин, соёлуудын нөлөөгөөр интеграцичилагдах, цаг үе бүртээ төрөн гарсан давтагдашгүй өвөрмөц арга барилтай авьяаслаг бүтээлчдээрээ сэлбэгдэх зарчмаар хөгжсөн нь дамжиггүй. Аливаа соёл дангаар онцгойрон хөгжих бололцоогүй. “Монгол зураг” тодорхой нэгэн хугацаанд, хоосон газар гэнэт гарсан үзэгдэл биш түүхэн хөгжлийн урт зам туулсан уран сайхны өвөрмөц тогтолцоо бүхий биеэ даасан үндэсний уран зургийн төрөл юм.[1]  Монголын гэх онцлог заагийг Төвд, Хятад, Балба, Манж гэсэн ижил шашинтай юм уу газар нутаг ойролцоо урлахуйн арга барилуудаас ялган харахад энэ талын мэдлэг, туршлага, мэдрэмж чамгүй шаардана. Хожим XVIII-XX зуунд Төвд зургийн нөлөө хүчтэй дэлгэрсэн үед ч гэсэн эртний Уйгур, Турфаны зургуудын нөлөө Монгол зурагт хадгалагдсаар байсан тухай ажиглалтаа Н.Цүлтэм тэмдэглэжээ[2].

 Коммунист үзэл суртлын үед хуучинсаг, хоцрогдсон хэмээн адлагдаж байсан гашуун түүхийн нугачаанд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен зэрэг эрдэмтдийн, Н.Цүлтэм, Ү.Ядамсүрэн, Д.Дамдинсүрэн Л.Минжүүр, А.Сэнгэцохио, М.Бүтэмж, Ц.Нармандах, Ш.Чимэддорж, Г.Пүрэвбат нарын уран бүтээлч, багш нарын хичээл зүтгэлээр үндэсний хэл хэллэгтэй бүтээлчдийн түүчээ  тасарсангүй.  Ялангуяа МУЭ-ийн хорооны дарга асан Н.Цүлтэмийн эмхэтгэн 1986 онд Москвад хэвлүүлсэн “Искусство Монголии с древнейших времен до начала ХХ века”[3], мөн ондоо Н.Цүлтэм, Д.Сандагсүрэн нарын монголын урлагийн тухай цувралын “Монгол зураг”[4] гэсэн номуудыг хэвлүүлсэн нь хойч үеийнхэнд хамгийн гол гарын авлага болсон. Түгээмэл зүй тогтол болсон жижиг нь томдоо уусах, соцреализмын зарчимд эс хүлээн зөвшөөрөгдөх, ерэн оны ардчилсан хувьсгалын дараах нийт урлаг соёлын салбарыг хамарсан их эзгүйрэл зэрэг олон аюулыг Монгол зураг юутай ч даваад шинэ мянгантай золгов. Гэтэл технологийн дэвшлийг дагасан соёлын түрэмгийлэл хүчтэй, ил цагаан болж эрчимжлээ. Масс медиа, үйлдвэрлэл, технологи, хэрэглээтэй хамт орж ирэх гадны (Америк, Европын) соёлуудын нөлөөг тэсэн гарах гэсэн оролдлого бусад улс орнуудад ихэвчлэн бүтэлгүйтэж байгаа нь мэдрэгдэнэ. Гэхдээ өрнийн гэгддэг контемпорари урлаг улам олон, улам шинэ хэл, зарчмуудыг хайх явцдаа харийн эсвэл мартагдах шахсан уламжлалууд дахь хязгааргүй олон боломжоос олборлох арга нь хэлбэр болон төлөвшсөн тухай олон эрдэмтэд тэмдэгдлэсэн бий. Өөрсдийн эх түүх, уламжлалт урлагийн сэтгэлгээнээсээ эргэн суралцаж бүтээх барилдаа ашиглаж буй амжилттай жишээ маш түгээмэл байна.

Монгол зургийн шинэ хандлага

Ерээд оноос нийгэм өөрчлөгдөж бид сая дэлхий яаж амьдардаг, жинхэнэ соёл урлаг гэж юу байдгийг зах зухаас нь мэддэг боллоо[5]. Ерөөсөө энэ бүх гаднын соёлуудын нөлөөг бидний үнэт зүйлсийг үгүй хийж байгаа түрэмгийлэл гэж харахаа урьтал болголгүй, нөлөөгөөр нь хар аяндаа бидэнд ирж буй технологи, мэдээлэл, маркетингийн боломжуудыг ашиглан хөгжих, тэр хирээрээ бусад соёлуудаас ялгарах өөрийн дүр төрхөө бүтээхэд ухаан зарах боломж, сиймхий гэдгийг хатуу ухамсарласан шинэ залуу уран бүтээлчдийн нэгэн үе Монгол зурагт бий болжээ. Энэ үзэгдэл нь судлаач С.Энхбаярынхаар ...аль ч улс үндэстэнд тухайн ард түмэн болоод бүс нутгийн соёлын язгуур эх сурвалж, шавхагдашгүй ундарга, оюун санааны суурь үндэс, ариун өлгий болсон текстүүд байдаг. Постмодернизмд үүнийг гипертекст гэдэг томьёоллын дор авч үздэг. Жишээ нь барууны соёл иргэншил, оюун санааны эх сурвалж нь Библи бөгөөд өрнө дахины сонгодог урлаг утга зохиолыг Библийн үзэл санаагүйгээр төсөөлшгүй, ойлгож ухамсарлах боломж ч үгүй. Агуулгын хувьд ч тэр, уран сайхны хэлбэр бүтэц зохиомжийн хувьд ч тэр. Нэн ялангуяа модернизм болоод постмодернизмд энэ нь онцгой тод илэрдэг бөгөөд ерөөс аливаа бичгийн соёл уналт бууралт, шинэчлэл, сэргэн мандалт г,м онцгой цикл үеүддээ өөрийн соёлын эх үндэс, язгуур эш сурвалж болсон гипертекстүүддээ ханддаг түгээмэл зүй тогтол бий…[6] гэж тайлбарлаад ...постмодернизм биднээс танин мэдэхүйн шинэ аргазүй, шинэ сэтгэлгээ, шинэ диалог шаардаж байна...[7] хэмээсэнтэй утга нэг үзэгдэл юм. Ийм гайхамшигтай өв соёлтойгоо харуулахын зэрэгцээ бидний урлагийн хэл, илэрхийлэл ийм түвшинд хүрснээ ч бас харуулж байж хөгжинө. Өндөр гэгээн Занабазар, Пунцаг-Осор, Агвааншарав, Цагаан Жамбын гайхамшигт туурвилууд нь бидний ийм уламжлалтай гэдгийг л илтгэхээс бидний өнөөгийн урлагийн хүрсэн түвшний илтгүүр болж ихэнхдээ чадахгүй.

Тэгэхээр давын өмнө орчин цагийн урлаг үүсэн бий болоход нөлөөлсөн онол, суурь үзэл баримтлал, үгүйсгэх, нийлэгших явцын талаар системтэй зөв танин мэдэх шаардлагатай. ХХ зууны модерн урлагт өөрийн гэсэн дүрслэлийн хэл, зарчмыг бий болгосон өвөрмөц урсгал бол примитивизм юм (Латин. Primitivus-хамгийн эртний, primitive-бүдүүлэг, энгийн[8]). Мэргэжлийн сургууль суралгүйгээр бие дааж сурсан эсвэл өмнө нь өөр мэргэжилтэй байгаад сүүлд сонирхлоороо, мэдрэмжээ даган зурсан Францын зураач А.Руссо (1844-1910) тэргүүтэй бүтээлчид угсаатан төвт примитивизмээс ялгаатай “Гэнэн урлаг[9] хэмээн орчуулж хэрэглээд буй эл урсгалыг үндэслэв. Тэд Пол Гогений дүрслэл болон эртний урлагаас сэдэл авч сэдвийг, хүүрнэлийг голчилдог, хэт энгийн наив (naive), болхи, заримдаа хүүхдийн гэмээр зуралтыг ашигладгаараа хоорондоо адил байсан нь хувь хүнийхээ давтагдашгүй төрмөл чанар (феномен) –аасаа бүтээх аргаа олдог байсантай нь холбоотой. Тэр бүр өнгөн талдаа харагдахгүй боловч примитивист элементийг их бага ямар нэг хэмжээгээр агуулаагүй модернист бүтээл гэж нэгээхэн ч үгүй.[10] Орчин цагийн сюрреалист, мэжик реалист урлагт түгээмэл ашиглагдах болсон тоочилт, өрөлт, хэтрүүлэг, цаг хугацаа, орон зай, алслалын хуульд үл захирагдах, нэг хавтгайд олон үйл явдал, өгүүлэмж багтаадаг примитив, символик, хүүрнэсэн, шугаман бус, иррациональ дүрслэлүүд эртний урлагаас л эхтэй бөгөөд Японы өнгөт модон бар (укиё-э), Хятадын бэхэн зураг (го-хуа), дундад Азийн арабеск чимэглэл, Африкийн мэжик хийц, Индианчуудын элсэн зураг дахь баялаг уламжлалаас модернистууд маш бүтээлчээр суралцсан шиг бид ч бас уламжлалаа дахин шинээр судлах, суралцах шаардлага бий болж байна. Германы Кассэл хотод таван жил тутамд болдог 14 дэх удаагийн Документа (2017он) наадамд Монгол улс анх удаа оролцов[11]. Нэгэнт нэрд гарсан, алдартай бүтээлчдийг оролцуулдаг загвараас татгалзан өвөрмөц содон концепцийг дэлхийн өнцөг булан бүрээс олж, нээж, танилцуулдгаараа алдартай уг наадамд Ц.Ариунтөгс, Б.Номин нарын залуу уран бүтээлчдээс гадна олноо “Марзан” хэмээн алдаршсан Балдугийн Шарав (1869-1939)–ын “Богдын ногоон ордон” (зураг 1), “Нэг өдрийн явдал” (зураг 2) хэмээх зуугаад жилийн өмнөх бүтээлүүд ч мөн контэмпорари урлагийн энэ наадмын кураторуудын шүүлтүүрт тэнцэн оролцжээ.

 Б.Шарав “Богдын ногоон ордон” (1911-12), Богд хааны ордон музей, Улаанбаатар

Үүний өөр нэгэн том шалтгаан нь эл бүтээл дан ганц хүнийх гэдэг нь эргэлзээтэй мөн “Богдын ногоон ордон” хэмээх  одоогоос зуугаад жилийн өмнөх Богд хаант Монгол улсын үеийн урчуудын бүтээсэн бүтээлийн хийсэн цаг хугацааг ч яг тодорхойлоогүй байгаа (Энэ зургийг барагцаалбал Богд гэгээн Монгол улсын хаан ширээнд заларч олноо өргөгдсөний дараа 1912 оны орчим бүтээсэн хэмээн таамаглаж байгаа...[12]) зэрэг яг таг батлагдаагүй таамналууд юм. Тодорхой болсон, тодорхой бус, тодруулах шаардлагатай олон тайлбар нь дээрх хоёр бүтээлийг Монгол улсын ХХ зууны түүхийн ээдрээт цаг үеийн нэгэн өвөрмөц “баримт-текст” болгож байгаа юм. Баримтыг чухалчилдаг концептуалист хандлагатай, бүтээл нь дангаараа цогц бүтэц бус харин судлаачийн, үзэгчийн бичсэн олон тооны судалгаа, тайлбар, шүүмж, тайллуудтайгаа нэгдсэн тохиолдолд цогц, бүтэн болдог тийм онцгой объект гэж үздэг[13] герменевтик тайлал зүйд ч нийцэж байгаа хэрэг юм.

Тиймдээ ч орчин цагийн нийгэм, эдийн засаг, улс төрийн ээдрээтэй асуудлуудыг түлхүү хөндсөн шинжтэй “Документа” наадмын хувьд одоо цагийн урлагийн бүтээл байх бололцоотой. Эдгээр бүтээлүүдийн дүрслэлийн хэл өнөөгийн урлагийн хэл, зарчимтай ижил байгаагийн шалтгаан нь манай ард түмний ёгтлох, зүйрлэх, адилтгах уран сайхны сэтгэлгээний өвөрмөц онцлогтой холбоотой. Өрнөдийн зураачид (реалист) эд юмсыг харж бодитоор хуулбарлан дүрслэх сэтгэлгээтэй бол, Монголын урчууд байгалийн байдал эд юмсыг сайн ажиглан тогтоож, ихэвчлэн харалгүй сэргээн санаж уран сэтгэмжээр баяжуулан зурдаг онцлогтой. Энэ нь хэдийгээр бодит ертөнцийг тусгаж байгаа ч гэсэн ардын уран сэтгэмжид цэгцрэн боловсорсон бэлгэдэлт хэв шинжит дүр, дүрслэл[14]-тэй ч холбоотой. Энэ бүхэн бид өнгөрсөн үеийнхээ урлагийн өвийг өөр олон талаас нь харах, тайлбарлах, судалгаа шинжилгээнд шинээр авч үзэх шаардлагатай болсны илрэл юм.

 Б.Шарав “Нэг өдрийн явдал” (хэсэгчлэн авав), Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар​​​​​

Шинэ юм гэдэг сайтар мартагдсан хуучин зүйлс байдаг. Өрнийн гэгддэг контэмпорари урлаг одоог хүртэл Африк, Энэтхэг, Хятад, Миссир, Маяа, Ацтекийн гайхамшигтай соёлуудаас маш бүтээлчээр суралцсаар байгаа нь тов тодорхой. Аливаа улс үндэстний сэтгэлгээний уламжлал нь эртний, баян байх тусам орчин цагийн урлаг нь сонирхолтой, хүчтэй байдаг. Мөн бүс нутагтаа нөлөө бүхий том гүрнүүдээс төрөн гарсан хүчтэй бүтээлчидтэй зэрэгцэн Исланд, Төвд, Камбож, Филиппин, Тайланд  зэрэг улс үндэстнүүдээс ч сонирхолтой бүтээлчид  дэлхийд танигдсаар байгааг сүүлийн 50 орчим жилийн дүрслэх урлагийн дэлхийн хөгжлөөс бэлхнээ харж болно. Урлагийн зах зээл нь бизнес утгаараа хамгийн хямд бөгөөд шинэлэг уран бүтээлч хандлагыг л хайдаг. Бидний уламжлал олон жилийн түүхтэйнхээ хирээр баян болохоор бидэнд хангалттай үүц бий. Харин энэ боломжоо орчин цагийн урлагийн хэлээр бусдад хүргэн нэг боломжоосоо өөр олон боломжийг бий болгоно гэдэг бол бас нэг тусдаа чадвар, мэдрэмж, менежмент, бодлого шаардсан асуудал билээ.

Урлаг судлалын ухааны доктор М.БАТЗОРИГ


[1] Цүлтэм Н. Монголын уран зургийн хөгжиж ирсэн тойм. УБ., 2018. х.226.

[2] Мөн тэнд

[3] Цүлтэм Н. Искусство Монголии с древнейших времен до начала ХХ века. М., 1986

[4] Цүлтэм Н.  Монгольская национальная живопись (Монгол зураг). УБ., 1986

[5] Билигсайхан Ч.Урлаг ойлгох дэлхийн жишиг ба бид. Бичгийн мэргэдийн билгүүн товчоон. УБ., 2008. х.250

[6] Энхбаяр С. Утга зохиол дахь Баасан авгай нар болон бидний үнэт зүйлс. //Утга зохиол судлал шүүмжлэлийн өгүүллүүд. УБ., 2004. х.36.

[7] Мөн тэнд

[8] Ганбаатар А.Урлагийн салбарт хэрэглэгдэж байгаа зарим гадаад нэр томъёо, үгсийн товч тайлбар. УБ., 2012. х.177.

[9] Болдбаатар Ч. Орч. Урлаг хүүхдийн ном. УБ., 2010

[10] Крис Родригес, Крис Гаррат. Модернизм примитивизмтэй ямар холбоотой вэ? Модернизм. УБ.,2015.-х.71.

[12] Уранчимэг Ц. Монголын их хүрээ хийдийн буддын шашны урлаг. УБ., 2016-х.171.

[13] Галбаатар Д. Уран зохиол: онол, түүх, шүүмжлэл нэвтэрхий толь. УБ., 2012-х.105.

[14]Баяртөр Б. Монгол зураг дахь байгалийн дүр дүрслэлийн хэв маяг, онцлог. Монголын соёл урлаг судлал III-IV. УБ., 2000-х.195.

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

13 цаг 22 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

13 цаг 49 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

13 цаг 52 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

13 цаг 55 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

13 цаг 59 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

14 цаг 16 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

20 цаг 24 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

20 цаг 30 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

20 цаг 35 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

20 цаг 45 мин