Б.Мөнхтогоо: Эмч нарын хариуцлагагүй байдлаас нуруу нугасны саажилттай болсон

2022-06-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

Баянхонгор аймгийн иргэн Б.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхтогоо нар эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж олгойн хагалгаа хийлгэсэн хүүхэд маш хүнд байдалтай гурван жил болж байгаа тухай мэдээлэл хийлээ.

Иргэн Мөнхтогоогийн хүү Эрхэмбаяр нь 2019 онд Галуут сумаас ирж Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт олгойн хагалгаанд орсон байна. улмаар 24 цагийн дараа ухаан ороогүй байдалтай байжээ. Эмч нар нугаснаас нь хоёр өдөр дараалан ус авчээ. Сүрьеэ, менингеттэй байна гэсэн хариу хэлсэн байна. Улаанбаатар хотод эх нялхаст үзүүлэн, эмчлүүлсэнээр олгойн хагалгаанд орсноос 19 хоногийн дараа ухаан оржээ. Гурван жилийн хугацаанд тасралтгүй эмчилгээ хийлгэсэн боловч бие нь сайжраагүй, асаргааны хүн болсон байна. Одоогоор монголд эмчлэгдэх боломжгүй байгаа аж.

Б.Мөнхэрдэнэ: “ Хүүхдийн мэдээгүйжүүлэлтийн эмчилгээнээс үүдэн ийм сөрөг дагавар үүссэн гэдгийг олон эмч дүгнэсэн. 12 наснаас доош насны хүүхдэд ерөнхий унтуулга хийнэ гэдэг зөвлөмжтэй байхад аймгийн унтуулгын эмч П.Алтанзаяа хүүхдэд нугасаар мэдээ алдуулалт хийсэн байдаг. Мөн давхар унтуулга хийсэн учраас тархи нь маш хүнд өвдөх шалтгаан болсон. Хүүхдийн биеийн байдал ийм болсонд гомдолтой байна. Аймгийн цагдаа, прокурорт өргөдөл гомдол гаргасан ч эмнэлэг, эмч нарт арга хэмжээ аваагүй. Хариуцлагагүй эмнэлгийн эмч ажилчид ажлаа хийсээр л байна” гэлээ.

Б.Мөнхтогоо: “Миний хүү эрүүл хүүхэд байсан. Хагалгаанд орсноор ийм байдалд хүрлээ. Үйлдлээ нуух зорилготойгоор өөр өвчин болгож сүрьеэгийнхээ тасаг руу явуулахаар шийдсэн байгаа юм.  Хүүхдийн биеийн байдал маш хүнд нуруу нугас дөрвөн мөч нь байнгын таталттай байдаг. Зөвхөн шингэн зүйлээр хооллодог. Толгойгоо даах чадваргүй, нойр муутай, үргэлж нойрны эм, өвчин намдаах эм уудаг. Хоёр хүн байнга асардаг. Ээж нь байнга өргөж тэвэрч асарсаар нурууны суулт өвчтэй болсон. Ах нь гэр орны ажил, хүүхэд асрах ажилд туслахаар сургуулаас гарсан. Өвчиндөө шаналж буй хүүгээ хараад элэг эмтэрч байна. Эмч нарын хариуцлагагүй, чадваргүй байдлаас болж ийм байдалд хүрлээ. Цагдаа шүүх хариуцсан байгууллага нь арга хэмжээ аваагүй. Өнгөрсөн тавдугаар сарын 10-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гурван жилийн хугацаанд бүх эмчилгээний төлбөрийг бид өөрсдөө хариуцсан. Эмчилгээний мөнгө 2022 оны хоёрдугаар сарын байдлаар 25 сая 500 мянга болсон” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

11 цаг 41 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

17 цаг 14 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

23 цаг 32 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

23 цаг 32 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Уржигдар 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Уржигдар 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

2026-11-03