“Талын салхи” мото фестивальд ОХУ-ын 100 орчим мотоцикльч оролцлоо

2022-06-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

“Талын салхи” олон улсын мото фестивальд мото спорт сонирхогч дотоодын 500 гаруй, ОХУ-ын 100 орчим мотоцикльч оролцлоо. НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран зохион байгуулж буй  энэ фестиваль Сүхбаатарын талбайд болсон юм.

Олон улсад нэр хүнд бүхий наадам болсон “Талын салхи” мото фестивалийг зургаа дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд цар тахлыг даван туулсны дараах томоохон арга хэмжээ болж байгаагаараа онцлог. Мото фестивальд нийтдээ 45 мотоциклын клуб, холбоод хүч нэгтгэж буй юм.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө фестивалийг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий даяар хүмүүс өөрсдийнхөө хүсэл сонирхлоор нэгддэг болсон. Авто спорт, мото спорт, ууланд алхдаг хүмүүс,  аялагчид гэх мэт. Энэ бол аялал жуулчлалын нэг хэсэг. Нийслэл Улаанбаатар хотоо олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох бидний зорилготой энэ наадмын зорилго нэг байгаа нь сайшаалтай. Улаанбаатар хотын шинэ өнгө үзэмж, орчин цагийн залуусын нэгэн шинэ хэв маяг болж, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг  нийслэлийн удирдлагууд үргэлж дэмжсээр ирсэн. Тиймээс ч сүүлийн саруудад Сүхбаатарын талбай хөл ихтэй байгаа. Цаашид ч залуусаа дэмжсээр байх болно” гэсэн юм.

Энэ удаагийн наадмын онцлогийн талаар оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

“Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-ын  дэд ерөнхийлөгч Б.Бат-Ирээдүй:

-Монголынхоо нийт мотоцикль сонирхогчдодоо “Талын салхи” фестиваль зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Зургаа дахь удаагийн “Талын салхи” фестиваль өргөн хүрээнд болж байна. Нийслэлийнхээ төв талбайд цуглаад нийт нийслэлчүүддээ “Талын салхи” гэж ямар наадам байдгийг таниулахын дээр Монголд мотоциклийн хөгжил ямар түвшинд байгааг, ямар ямар гоё мотоцикл байдгийг тайлагнасан сайхан наадам болж байна. Монголд нийтдээ 50 орчим мото клуб бий. Ингэж клуб нэгдэл олон болсон нь маш их ач холбогдолтой. Мото клубийнхэн маань сайн үйлсийн аянд их оролцдог. Богд ууланд түймэр гарахад клубээрээ очиж унтраалцаж байсан. Нийгмийн эмзэг давхаргынханд мөн тусалдаг. Машин сонирхогчид ч нийгмийн төлөөх аянд идэвхтэй оролцдог. Зөвхөн манай “Монголын чопперчин ахан дүүс” клубт гэхэд 40 гаруй мотоцикльтэй залуус бий. Дэмжигчдийг тоолбол зуу хол давна. Бид клуб тус бүрээрээ ижил хантааз өмсөж, энгэртээ клубийн лого, оролцсон фестивалийнхаа энгэрийн  тэмдгийг зүүж явдаг.

“Hunnu Women Riders” клубийн гишүүн Г.Болорцэцэг:

-Эмэгтэйчүүдийн мото клуб байгуулагдаад хоёр жил болж байна. Мото спорт сонирхогч эмэгтэйчүүдийн тоо улам бүр нэмэгдэж байна. Мото спорт бол маш гоё спорт. Мотоцикль унаснаар ажлын стресс тайлагдана, маш таашаалтай спорт. Олон улсын фестивальд хоёр дахь жилдээ оролцож байна. Сэтгэгдэл өндөр байна.

 Энэ удаагийн фестиваль “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог  юм. “Талын салхи” фестиваль нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам. 2019 онд  800 гаруй мото тамирчин оролцож байснаас “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчин, мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцож байсан юм.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

14 цаг 55 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

20 цаг 22 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

20 цаг 22 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

20 цаг 22 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Уржигдар 14 цаг 17 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Уржигдар 14 цаг 10 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

Уржигдар 06 цаг 00 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

Уржигдар 06 цаг 00 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

Уржигдар 06 цаг 00 мин