Б.Баярцэнгэл: Хамтын нөхөрлөлийн орнуудад хаант засаглалыг халъя гэсэн санаа үе үе цухалзаж байдаг

2022-06-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Дэлхийн түүхэнд хамгийн удаан хугацаанд буюу 70 жил хаан ширээнд суусан Их Британийн хатан хаан II Элизабетийн цагаан алтан ой энэ өдрүүдэд  тохиож байна. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, судлаач  Б.Баярцэнгэлтэй ярилцсан. Тэрбээр “Хатан хаантай холбоотойгоор маргаан байдлаар цухас гарч ирдэг нэг зүйл нь бүгд найрамдах засаглал. Англи үндсэн хуульт хаан засаглалтай учраас хааны удмынхны гүйцэтгэх гол үүрэг нь ихэвчлэн ёслолын шинж чанартай байдаг. Тэр дунд парламентыг нээж, хаах үүрэг бий. Гэхдээ улс төрийн шийдвэр гаргах үйл хэрэгт оролцдоггүй. Албан тушаал биш үүрэг хариуцлага шаардсан бэлгэдлийн чанартай учраас төрийн бодлогоос хол байдаг. Энэ утгаараа хааны гэр бүлийнхэн олны дунд үлгэр дууриал үзүүлэх чухал үүрэгтэй байдаг.

Их Британи колонийн эзэнт гүрнээс задарч үлдэхдээ хамтын нөхөрлөлийн орнуудын байгууллагыг хадгалж үлдсэн билээ. Тухайн улс орнууд Ерөнхий сайдаа дотоодоосоо томилдог ч төрийн дээд тэргүүн нь хатан хаан байдаг. Ийм системгүй ч хамтын нөхөрлөлд багтаж байгаа орнууд ч бий. Хамтын нөхөрлөлийн орнуудад хаант засаглалыг халъя гэсэн санаа үе үе цухалзаж байдаг. Таны дурдсан Австралийн кейс ч гэнэтийн эсвэл цочимог зүйл биш гэж үзэж байна. Хамтын нөхөрлөлийн орнууд дунд Австрали, Канадад хатан хаанаас олгодог язгууртны уламжлалт хэргэм зэргийг халах, бүр Английн системээс холдож шинэ бүтэц бий болгох тухай санааг ч зарим улс төрийн хүчин санаачилж л байдаг. Гэхдээ энэ асуудал Их Британи Европын холбооноос гарсантай ижил хэмжээний чухал, хүчтэй яригдаж байна уу гэдэг өөр зүйл. Хамгийн ойрын хугацаанд Карибын тэнгисийн Барбадос улс бүгд найрамдах засаглалтай болсон нь үнэн ч энэ нь бусад улс мөн ийм замналаар замнана гэсэн үг ерөөсөө биш юм. Их Британийн хатан хаан II Элизабет нь Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Бахамын арлууд тэргүүтэй 15 улсын төрийн тэргүүн юм. Тэдгээрийн нийт хүн ам нь 130 сая орчим юм. Гэхдээ дээр дурдсанчлан хатан хаан бодит байдал дээр эдгээр орны улс төрийн асуудалд оролцдоггүй.

1999 онд Австралид үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах тухай бүх нийтийн санал асуулга болсон. Тухайн үед иргэдээс одоо байгаа Үндсэн хуульд хаант засаглалт системээ хадгалах эсвэл Бүгд найрамдах улс болох гэж санал асуухад ихэнх нь бүгд найрамдах улс болохыг дэмжээгүй юм. Австралийн үе үеийн Засгийн газарт ийм зүйл яригдаж, янз бүрийн байр суурь илэрхийлж байдаг нь хэвийн асуудал гэж харж байна. Харин 1999 оных шиг санал асуулгын түвшинд очно гэж би хувьдаа бодохгүй байна. Санал асуулаа гэхэд улс орны бүтэцтэй холбоотой томоохон шийдвэр учраас иргэд дэмжих үү, үгүй юу гэдэг зүйл гарах бөгөөд ийм тохиолдолд үр дүнг тааварлахад бэрх. Одоогоор бол Австралийн шинэ ерөнхий сайдын мэдэгдэл хүчээ авч, олон нийт дэмжих, Засгийн газрын хэмжээнд яригдаж байгаа зүйл ажиглагдахгүй байна” гэж ярилаа.

 Эх сурвалж: www.polit.mn

Дөрвөн парламент дамнан яригдсан Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батална

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх т

1 цаг 48 мин
Монгол Улс Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо М

1 цаг 48 мин
Танилц: Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч нар

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (АЖМХ)-ны Бүх гишүүдийн н

17 цаг 35 мин
Нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгажээ

Нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгажээ

20 цаг 36 мин
Өвлийн саруудад цаг агаар ямар байх вэ?

аг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд и

20 цаг 42 мин
Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил манай улсад төрийн айлчлал хийнэ

 Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

20 цаг 46 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ромын хааны ордон “Куириналэ”-д хүлээн авчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ромын хааны ордон “Куириналэ”-д хүлээн авчээ

21 цаг 9 мин
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая

Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая

21 цаг 35 мин
АСЕАН дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд орон зайгаа тэлэхийг зорьж байна

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН нь дэлхийн хагас дамжуулагч болон

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын эзэнт гүрэнд…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин