Б.Баярцэнгэл: II Элизабет том хариуцлагыг нуруундаа үүрч ирснийг 70 жилийн төр барьсан түүх харуулна

2022-06-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Дэлхийн түүхэнд хамгийн удаан хугацаанд буюу 70 жил хаан ширээнд суусан Их Британийн хатан хаан II Элизабетийн цагаан алтан ой энэ өдрүүдэд  тохиож байна. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, судлаач  Б.Баярцэнгэлтэй ярилцсан. Тэрбээр “II Элизабет 25 настай хатан хаан болж байсан бол 96 насандаа төр улсаа төлөөлсөөр байгаа нь гайхалтай. XXI, ХХ зууны эхэн үеийг дамнан төр барьсан Викториа хатан хаан 60 орчим жил хатан хаанаар заларсан бол II Элизабет ХХ зуун, XXI  зууныг дамнан 70 жил төр барьж буй нь түүнийг Их Британийн түүхэнд хамгийн олон жил хатан хаанаар заларсан түүхэн амжилтын эзэн болгож байгаа юм. Мөн Их Британийн хаан угсааны гэр бүлийнхээ хамгийн ахмад гишүүн нь болохын сацуу, ээж, эмээ, өндөр эмээгийн гэр бүлийн үүргийг гүйцэтгэж байгаа маш чухал оролцоотой, хүчирхэг эмэгтэй билээ. Хаан ширээнд суух хугацаандаа II Элизабет 100 гаруй улсад айлчилж, 21 мянга гаруй үйл ажиллагаанд оролцжээ. Тэрбээр 4000 хуульд хатан хааны зөвшөөрлийг өгч, Лондонд төрийн айлчлал хийхээр ирсэн дэлхийн 112 гаруй удирдагчийг хүлээн авсан гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Хатан хаан болон түүний гэр бүлийн гишүүн байна гэдэг нь олны нэр нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын хамгийн тэргүүнд байдаг учраас цаг ямагт олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээний анхаарлын төвд байсаар ирсэн. Товчдоо хатан хааны гэр бүлийн гишүүн байна гэдэг нь маш хариуцлагатай амьдрал болж байдаг.

II Элизабетийн амьдралын түүх гэхээсээ илүү олон улсын нөхцөл байдал ямар их нугачаа, бэрхшээлийг өнгөрсөн 70 жилд туулж ирсэн нь эдгээр өдрүүдэд улам мэдрэгдэж байна. АНУ-ын ерөнхийлөгч гэхэд л 70 жилд олон удаа солигдож, олон өөр үеийг өнгөрөөснийг харвал сонирхолтой дүр зураг гарч ирэх нь дамжиггүй. II Элизабет хатан хаан төр барих хугацаандаа дэлхийн II дайн, хүйтэн дайны он жилүүд, үе үеийн эдийн засгийн хүндрэл, хямралууд гээд олон сорилттой нүүр тулсан ч энэ бүх хугацаанд ард түмнийхээ тулах цэг, бэлгэ тэмдэг нь байж чаджээ гэж хэлж болно. Дүгнээд хэлбэл хатан хаан цаг үе өөчлөгдөж байсан ч тухайлбал, Их Британи колонийн их гүрнээс өнөөгийн эдийн засаг, улс төр, хамтын ажиллагаанд тулгуурласан Европын нөлөө бүхий орон болж өөрчлөгдсөн өөрчлөлтийг ажралгүй туулж Английн олон мянган жилийн түүхт, төрийн систем, хаант институцийг ганхуулахгүй хадгалж үлдэхийн тулд маш том хариуцлагыг нуруундаа үүрч ирснийг 70 жилийн төр барьсан түүх бэлхэнээ харуулна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

1 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

1 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 24 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин