Зориулалтын суудал таны хүүхдийн амь насыг хамгаална

2022-06-09
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин хүүхдийн эрх сэдвээр асуудал хөндсөн цуврал нийтлэл хүргэсээр байгаа билээ. Бид өмнөх дугаартаа хүүхдийн аюулгүй амьдрах, эрүүл өсөж торних нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх тухай олон талын байр суурь, бодит кейсүүдийг хүргэсэн. Мөн хүүхдийг зам тээврийн осол, эрсдэлээс хамгаалах хамгийн найдвартай арга бол хүүхдийн зориулалтын суудал гэсэн өнцгийг гаргаж, олон улсын туршлага, жишээнүүдийг хүргэсэн. Тэгвэл энэ удаагийн дугаартаа хүүхдийн суудлыг насны онцлогоор хэрхэн сонгох, үнэ ханшийн хувьд ямар сонголттой байдаг тухай хүргэхээр бэлтгэлээ.

 

“Суудал сонгохдоо худалдагчаас нь лавлаж байгаад авсан”

 

Дэлхийн жишгийг харахад ихэнх улс автомашины хүүхдийн суудлыг насны онцлогт нь тааруулж сонгодог юм байна. Энэ нь ч дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, тодорхой стандартыг бий болгожээ. Жишээлбэл, ОХУ-д хүүхдийн суудлын гурван хэлбэрийг ашигладаг. АНУ-д муж бүр өөрийн дүрэмтэй. Зөвхөн Чикаго хотод гэхэд хүүхдийн суудлын дөрвөн төрлийг баримталдаг юм байна. Харин Япон улсын хувьд бага насны хүүхдийг зориулалтын суудлаар зорчуулаагүй бол машин эзэмшигчийг өндөр мөнгөн дүнгээр торгодог хатуу дүрэм тогтоод уджээ. Энэ мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүүхдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж байна. Харин манай улсын хувьд олон улсын ISO-гоор баталгаажсан дөрвөн төрлийн суудлыг хэрэглэх дүрэмтэй. Хэрэв та хүүхдийн суудал авах гэж байгаа бол эхлээд хүүхдийн өндөр, жинг бодолцох хэрэгтэй. Тэдний жин, өндрөөс хамаарч суудлыг хэд хэдэн үндсэн бүлэгт ангилдаг ч тухайн үйлдвэрлэгчдийн санал болгох загвараас шалтгаалаад зарим талаар харилцан адилгүй байх тохиолдол бий. Суудал бүр 0-3 гэсэн тэмдэглэгээтэй. Манай улсын хувьд MNS ISO 13216-1, MNS ISO 13216-2, MNS ISO 13216-3 стандартын суудлыг хэрэглэнэ гэж замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Тэгвэл эдгээр стандартыг өнөөдөр Монголд мөрдөж байгаа болов уу. Зарим эцэг эхээс тодрууллаа. 6425 улсын дугаартай prius 20 маркийн автомашины эзэмшигч М.Даваахүү “Би 2-6 насны хоёр хүүхэдтэй. Одоогоор нэг хүүхдээ л зориулалтын суудлаар тээвэрлэж байна. Учир нь хүүхдийн суудал өндөр үнэтэй. Шинэ суудал нь 180-260 мянган төгрөгийн хооронд байдаг. Харин зарим хүн хэрэглэж байсан суудлаа сошиалаар дамжуулаад арай хямд үнээр зардаг юм билээ. Бага насны олон хүүхэдтэй айл хүүхэд бүрт зориулалтын суудал авч хэрэгжүүлнэ гэдэг хэцүү. Миний хувьд одоо хэрэглэж байгаа суудлаа найзаасаа 120 мянгаар авсан. Хэдэн насны хүүхдэд зориулсан суудал вэ гэдгийг нь үнэндээ мэдэхгүй. Ямар ч байсан хоёр настай хүүхдээ тэр суудлаар тээвэрлэж байна” гэсэн юм. Харин 21-85 улсын дугаартай corolla маркийн автомашины эзэмшигч Б.Оюунболороос “Та хүүхдийн суудлын стандартын тухай хэр мэдэх вэ, хүүхдийн зориулалтын суудал сонгохдоо юуг анхаардаг вэ” гэж асуухад “Би бага насны нэг хүүхэдтэй. Хүүхэдтэйгээ замын хөдөлгөөнд оролцохдоо зориулалтын суудал хэрэглэдэг. Гэхдээ тодорхой стандартынх нь тухай мэдээлэл байхгүй. Суудал сонгохдоо худалдагчаас нь лавлаж байгаад л авсан” гэсэн юм. Эдгээр эцэг эхийн хариултаас харахад замын хөдөлгөөнд хүүхэдтэйгээ оролцож байгаа эцэг эхчүүд суудлын стандарт, онцлогийн тухай мэдээлэл хомс байдаг нь ажиглагдаж байна. Тиймээс автомашины суудын онцлог, стандартын тухай Замын цагдаагийн албанаас гаргасан зөвлөмжийг хүргэе.


MNS ISO

Нярайн суудал.  13 кг хүртэл жинтэй хүүхэд сууна. Хойд талын суудалд буруу харуулж суулгах ёстой. Энэ суудлыг ямар ч үед урд талын суудалд бэхлэхээс татгалзаарай.


MNS ISO1

Энэ бүлгийн суудал 1-4 насны 9-18 кг жинтэй хүүхдүүдэд зориулагдсан. Суудлын налуу нь хүүхдийн биеийн онцлогт тохирсон байдаг.


MNS ISO2

3-7 насны 15-25 кг жинтэй хүүхдэд зориулсан суудал. Хэрэв таны хүүхдийн толгойн гуравны нэгээс илүү хэсэг нь суудлын түшлэгээс дээш гарсан байвал энэ нь суудал багадсан гэсэн үг.


MNS ISO3

4-12 насны хүүхдүүдийн суух суудал. Суудлын өндөрлөгчийг автомашины бүсээр бэхлэх зориулалттай. Энэ суудал дээр 36 кг хүртэл жинтэй хүүхэд суух боломжтой.

Мөн 13 хүртэлх насны хүүхдийг үргэлж хойд талын суудалд суулгаж явахыг анхааруулж байна.

 

Зориулалтын суудал 180-350 мянган төгрөг

Хүүхэдтэйгээ замын хөдөлгөөнд оролцохдоо зориулалтын суудал хэрэглэх нь эрсдэлийг 80 хувь бууруулдаг гэсэн олон улсын судалгаа бий. Тиймээс үр хүүхдээ хайрлаж, эрүүл мэндийг нь чухалчилдаг бол заавал зориулалтын суудал хэрэглэж хэвших нь нэн тэргүүний асуудал болоод байна. Харин эцэг эхчүүдийн хувьд зориулалтын суудал хэтэрхий үнэтэй байдаг учир хүүхдийн тоогоор авахад хүндрэлтэй гэсэн хариултыг өгч байсан юм. Мөн олдоцын хувьд төдийлэн олддоггүй гэж зарим нь ярьж байв. Үнэхээр хүүхдийн суудал дагнаж худалдаалдаг худалдааны төв манай улсад ховор байдаг юм байна. Монголчуудын ихээр үйлчлүүлдэг “Нарантуул” олон улсын худалдааны төвийн 162 дугаар лангуунд АНУ-д үйлдвэрлэсэн "Evenflo" брэндийн суудал худалдаалдаг юм байна. Энэ лангуу нь хүүхдийн суудлаас гадна автомашины бүрээс, толгойн зөөлөвч, шалавчийг худалдаалж байв. Худалдагч Б.Баттөр “Миний хувьд зах дээр 14 жил зогсож байна. Үүнээс сүүлийн гурван жилд нь хүүхдийн суудал худалдаалж үзлээ. Монголчууд нэг үеийг бодвол зориулалтын суудал хэрэглэдэг болжээ. Би АНУ-ын брэнд, олон улсад хүлээн зөвшөөрөгддөг суудал зардаг. Тиймээс үнийн хувьд жаахан өндөр. Хамгийн бага үнэтэй суудал нь 210 мянган төгрөг. Энэ нь АНУ-аас дамжуулан Бээжингээс авчирдаг тул замын зардал, тээвэрлэлтээ оруулсан үнэ” гэв. Үүнээс гадна “Дүнжингарав” худалдааны төвд хүүхдийн суудал худалдаалдаг Б.Насанбаяр “Миний хувьд бараагаа ихэвчлэн Бээжингээс оруулж ирдэг. Хүүхдийн суудлын хувьд Jadeno брэндийнх. Үнийн хувьд том жижгээс хамаараад 180-350 мянган төгрөгиийн хооронд байна. Манай зарим эцэг эх, асран хамгаалагчдын хувьд шинэ суудлаас илүү хүний хэрэглэж байсан хуучин суудал хямд үнээр авах сонирхолтой байдаг. Гэхдээ эдгээр суудал нь даац, хэрэглээний хувьд чанаргүй болсон байдаг. Мөн насны онцлогт нь тохирсон суудал сонгох нь хүүхдийг аюул ослоос хамгаалахаас илүү гадна тав тухыг нь бүрэн хангах болно” гэсэн юм. Мэдээж бидэнд хүүхдийн минь эрүүл мэнд хамгаас чухал. Хүүхэд бүр эрүүл, аюулгүй амьдрах эрхтэй. Тиймээс зориулалтын суудал таны хүүхдийг золгүй ослоос хамгаална.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 114 (6846)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

1 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

1 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 25 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин