ЭЦА:“Шинь Шинь” компани байгальд 672 сая төгрөгийн хохирол учруулсан

2022-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Экологийн цагдаагийн албанаас Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй “Шинь Шинь” ХХК-д холбогдох хэргийн талаар болон Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг ойн ангиудад холбогдох хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус албаны дүн шинжилгээ,үнэлгээ шалгалтын хэлтсийн дарга хурандаа Т.Баатар "Холимог металлын орд эзэмшигч “Шинь Шинь” ХХК-д 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хаагдсан. 2018 онд шалгаж байгаад, дахин шинжээч томилох тогтоолын дагуу 2020 оны арванхоёрдугаар сард газар дээр нь шинжилгээ хийж ажилласан. Хөрс, ус гээд олон шинжилгээ хийх шаардлагатай учраас хариу удаж гарсан. Шинжилгээний дагуу холимог металлын орд газрыг хамарсан талбайн хөрсөнд хүнд металлын тархалт болон хаягдал усны далангийн шүүрлийн талбайд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нөхөн төлбөрийг тооцож, талбайн хөрсөнд хүнд металлаас учруулсан хохирол 427 сая төгрөг байна. Харин хаягдал усны далангийн шүүрлийн усанд учруулсан нөхөн төлбөр 245 сая төгрөг бөгөөд нийт байгаль орчинд 672 сая 652 мянган төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. 2021 оны аравдугаар сараас эхлэн байгаль орчныг бохирдуулах гэсэн гэмт хэрэгт буруутай, нотлох баримт нь бүрдсэн гэж үзээд яллагдагчаар татах саналыг өгсөн. Үүний дагуу тус компанийг энэ оны гуравдугаар сард прокуророос яллагдагчаар татсан.  Компанийн Монгол талын захирлыг нь байцаан, яллагдагчаар татах тогтоолоо танилцуулсан. Улмаар уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлээд байна. Манай байгууллагын хувьд ямар ч авлига, ашиг сонирхлын зөрчил байхгүй. Харин ч бид нарт дүгнэлт буруу гэсэн шахалт шаардлага ирж байгаа. БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас манай яамаар дамжуулан ноот бичиг ирүүлж буй ч тохиолдол бий" гэв.
Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 8 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 8 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 25 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 38 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин