Наадмаар бүх гудамж талбайд хуушуур заруулна

2022-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Энэ жил улсын баяр наадмыг хот, хөдөө гэж ялгалгүй нэгдсэн байдлаар долдугаар сарын 11, 12-нд тэмдэглэх Засгийн газрын шийдвэр гарсныг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр танилцууллаа. Тэрбээр "Наадмыг ямар зохион байгуулалтаар тэмдэглэх тухай түүний өгсөн мэдээллийг хүргэж байна. Энэ жилийн баяр наадмаар "Улаанбаатарын үдэш" арга хэмжээ Хүй долоо худагт болно. Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд тоглогдоно. Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмын хаалтыг ёслол төгөлдөр хийнэ. Морь, сур, бөх бэлтгэлдээ орсон. Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн батлах тухай асуудал УИХ-аар хэлэлцэгдэж буй. Ойрын өдрүүдэд батлагдана. Уяачид, наадамчдын санал бодол зарим зүйл дээр зөрүүтэй байдаг. Үндэсний өв соёл бахархал болсон наадмаа ямар нэг маргаангүйгээр хийнэ. Тиймээс хаа хаанаа анхаарч, хүлээцтэй хандаж, ойлголцож ажиллана гэж найдаж байна. Шинэ хууль батлагдахаар баяр наадмаар бөхийн зохицуулалтын шинэ хувилбарууд орж ирнэ. Наадмын төсөв 2.3 тэрбум төгрөг. Тохижилт үйлчилгээнд зарцуулагдана. Хуушуур идэх гэж Төв цэнгэлдэх рүү явах бус бүх гудамж талбайд үйлчилгээ явуулж, иргэддээ ая тухтай баярлуулна. Баянзүрх дүүрэгт Офицеруудын ордон зэрэг захын хэсгүүдэд ч үйлчилгээ гаргана" гэлээ. 

Бүх насныханд зориулсан урлаг соёлын тоглолтуудыг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч бэлдэж байгаа. Наадмын тасалбарыг цахим хэлбэрээр худалдах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Хархорум хотын зөвлөлийн хурал боллоо

2025 оны есдүгээр сарын 5-ны өдөр Хархорум хотын зөвлөлийн хурлаар

9 цаг 57 мин
Хайр ба карьер

Nestle-ийн гүйцэтгэх захирал Лоран Фрейчет энэ албан тушаалдаа ердөө нэг жил ажилл

9 цаг 59 мин
Лондонгийн цагдаа нар Палестиныг дэмжсэн жагсаалд оролцсон 300 хүнийг баривчилжээ

Их Британийн цагдаа нар Палестиныг дэмжиж, Палестины байгууллагыг хориглохыг эсэргү

10 цаг 0 мин
“Хьюндай”-гийн баривчилгаатай холбогдуулан Өмнөд Солонгосын сайд АНУ-д айлчилж магадгүй

АНУ-ын Цагаачлал, Гаалийн албаныхан энэ долоо хоногт Жиоржиа  мужийн Эллабэл хотод

10 цаг 1 мин
Ерөнхийлөгчид мөрөөдлөө хэлсэн Буриад охид шүхрээр үсэрнэ

ОХУ-ын Владивосток  энэ хотноо есдүгээр сарын 3-5-нд болсон Дорны

10 цаг 3 мин
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХЛАА

2025-09-05
Парламентын дарга буцаж, Амбан захирагчийн айлчлал эхэллээ

Төв талбайд төстэй хоёр далбаа намирч, сониуч зарим нь Шинэ Зеланд, Австрали

2025-09-05
Ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолду

2025-09-05
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй

Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тав

2025-09-05
Тавантолгойд нүүрсний хулгайг “дахиулж” болзошгүй тогтоолын төсөл УИХ-д очжээ

Нэгэн цагт, нийтээрээ жигшин эгдүүцэж байсан нүүрсний хулгай мартагдаж, нүүрсний хулгайч

2025-09-05