Зүймэл урлалын гайхамшгийг мэдрүүлсэн “Торгоны хээ”

2022-06-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Зүймэл торгон урлалд амьдралынхаа 10 гаруй жилийг зориулж, үнэ цэнтэй цаг хугацаа бүрийг бүтээл болгон урлан суугаа чөлөөт уран бүтээлчийг С.Болормаа гэдэг. Тэрбээр өчигдөр Монголын уран зургийн галерейд “Торгоны хээ” хэмээх долоо дахь бие даасан үзэсгэлэнгээ дэлгэсэн юм.

Үзэсгэлэнгийн танхимд өнгө өнгийн торгыг зүүж, төрөл бүрийн өгүүлэмжээр илэрхийлсэн бүтээлүүд нь харц булаана. “Хэлхээ”, “Торгоны хээ”,  “Ваартай цэцэг”, “Солонгон өнгөт”, “Цэцэгтэй торго” гэсэн  уран тансагаар өнгийг илэрхийлж, гаргасан бүтээл бүхэнд уран бүтээлчийн амьдралынх нь үнэ цэнтэй цаг хугацаа, хөдөлмөр шингэн  буй.

 

Удам дамжсан үйлчин

 

Тэрбээр хүүхэд байхаасаа юм оёж, нэхэх, зураг зурах дуртай хүүхэд байжээ. Түүний ээж, эмээ нь  үйл урладаг, уран гартай хүмүүс байв. С.Болормаа  ээжийгээ үйл урлаж байхыг харж, сонирхож суудаг байсан нь түүнийг үйлчин болох замналыг нээжээ. “Торгоны хээ” үзэсгэлэнгийнхээ адил удам дамжсан авьяасаа тордон яваа үйлчин эмэгтэй юм.

 

“Торгоны хээ” үзэсгэлэнд 1530-аад төрлийн торго орсон бүтээлийг дэлгэжээ

С.Болормаагийн хувьд зүймэл торгон урлалаас өмнө хатгамал хатгадаг байжээ. Тэрбээр анх гадаадын сэтгүүлээс зүймэл даавуугаар хийсэн зураг үзэж, энэ чиглэлээр ажиллах зорилго өвөртөлсөн байна. Үүнээс хойш 2004 онд Японд явж байхдаа зүймэл даавуун урлалын мастер эмэгтэйтэй танилцжээ. Япон эмэгтэйн хувьд даавуугаар зүймэл урлал хийдэг бөгөөд түүнд бүтээлүүдээ үзүүлж, бэлэглэсэн нь түүнийг энэ зам руу орох эхлэл нь болжээ.

 Монголчууд үйл их урладаг ард түмэн учраас  торгоны өөдөс их гардаг. Мөн даавууг бодвол өнгө үзэмж  илүү учраас торгыг ашиглах санаа төрж, торго цуглуулах болж. Ингээд 2010 онд Японы урлаач эмэгтэй Монголд ирж, даавуун зүймэл бүтээлээ авчирч, хамт үзэсгэлэнд оролцжээ. Үзэсгэлэнд оролцсон цагаас  хүмүүс бүтээлүүдийг нь үзэж сонирхож эхэлсэн байна. Энэ цагаас хойш уран бүтээлээ туурвиж, 2016 онд  Монголын уран зургийн галерейд анхны үзэсгэлэнгээ гаргажээ. Анх 30 бүтээл дэлгэсэн байна. Харин энэ удаагийн үзэсгэлэнд 60 бүтээлийг сонирхуулахаар дэлгэжээ. Зүймэл торгон урлалын бүтээлийг бусад орны хүмүүс их сонирхдог. Бүтээл бүхэн бэлэн болж хүмүүст хүрэхэд их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг учраас үнэхээр тансаг урлаг  гэж үздэг ажээ. Учир нь зарим улсад зүймэл торгон урлалыг оёдлын машинаар хийдэг байна. Энэ тухай С.Болормаа “Миний хувьд ч гэсэн гараар хийхэд их үнэ цэнтэй санагддаг учраас холбох, ширэх  гээд гараар хийдэг” гэлээ. Олон өнгийн торгыг давхарлахгүйгээр зэрэгцүүлэн зүүж  оёдог онцлогтой гэдгийг уран бүтээлч маань хэлж байлаа. Энэ удаагийн үзэсгэлэнд 1530 төрлийн  торго оржээ.

 

Нэг Бүтээл төрөхөд их хугацаа зарцуулдаг

 

Тэрбээр анх  дөрвөлжин торгонууд зүүж дээр нь зүрх хийсэн бүтээл хийж байжээ. Бүтээл хийхдээ эхлээд торгоо дөрвөлжин,  гурвалжин хэлбэрт оруулсны дараа холбож оёдог байна. Бараан өнгийн торгыг нэг дор зүүж оёвол үзэмжгүй харагдах учраас хэлбэржүүлсэн торгонуудаа  эгнүүлж тавиад хардаг байна. Тэгээд өнгөний зохицол нь болж байвал холбож оёдог аж.  Мөн нэг бүтээл төрөхөд сар гаруйн хугацаа зарцуулдаг байна.  Зүймэл торгон урлалын өнгө үзэмж, тансаг бүхнийг шингээж урласан “Торгоны хээ” үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 113 (6845)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 8 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 8 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 25 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 37 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин