Хуурамч мэдээллийг устгах эрхийг “Meta” компани Монголд олголоо

2022-06-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Цахим орчин хурдацтай хөгжиж, бидний харилцаа дан ганц Монголоор хязгаарлагдахаа больж дэлхийд өрнөж байгаа үйл явдлын мэдээллийг ч цаг алдалгүй шуурхай авч байна. Гэвч энэ нь хуурамч, худал мэдээллийг түгээж, ашиг хонжоо олох гэсэн хүмүүст том “өгөөш” болсон юм. Манай улс цахим орчин дахь хуурамч мэдээллийг хянах, устгах ямар ч зохицуулалтгүй байсан нь худал мэдээлэл түргэн хугацаанд олон нийтэд түгэх гол нөхцөл болж байв. Тэгвэл “Meta” компани Монголын баримт шалгах төв (Mongolian Fact-Checking Center)-тэй  хамтран олон нийтийн сүлжээгээр тархаж байгаа ташаа мэдээллийг бууруулах болсноо өчигдөр албан ёсоор зарлалаа. 

Энэ талаар “Meta” компанийн Ази Номхон далайн орнууд дахь Стратегийн түншлэл хөгжүүлэлт хариуцсан захирал Аяа Лоуи “Манай компани Монголын баримт шалгах төвтэй Монгол, Казахстан дахь олон нийтийн сүлжээн дэх хуурамч, ташаа мэдээллийн тархалтыг бууруулахад хамтран ажиллах болсноо зарлахад таатай байна. Ингэснээр Facebook, Instagram хэрэглэгчиддээ үнэн бодит мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэх зорилгодоо бид нэг алхам дөхлөө” гэв.

“Meta” компани 2016 оны арванхоёрдугаар сараас Facebook, Instagram дахь хуурамч мэдээллийг бууруулах, устгах, мэдээлэх замаар олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Third party fact-checking program” буюу  “Цахим орчинд тархаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах албан ёсны түншлэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ  хөтөлбөртөө олон улсын баримт шалгагчдын сүлжээний баталгаат эрх бүхий баримт шалгах төвүүдээс шалгаруулан түншилж, тэдний тайланг үндэслэн технологийн шийдлээр хуурамч, ташаа мэдээллийн эсрэг хамтран ажилладаг юм. Ингэснээр Монголын баримт шалгах төв нь Facebook, Instagram дахь хуурамч мэдээллийг устгах, хандалтыг бууруулах, хуваалцах гэж байгаа хүнд хуурамч болохыг нь мэдээлэх гэсэн технологийн шийдлийг хэрэглэх эрхтэй болж байгаа юм.

Энэ талаар Монголын баримт шалгах төвийн хамтран үүсгэн байгуулагч, Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв ТББ-ын тэргүүн Б.Дуламхорлоо “Манай төв “Meta” компанийн хөндлөнгийн бие даасан баримт шалгалтын хөтөлбөрт шалгарч, хамтран ажиллахаар боллоо. Албан ёсны түнш болсноор Монгол, Казахстан хэлээр цахим орчинд тархаж байгаа мэдээллийг нягтлах ажлаа илүү өргөн далайцтай тэлэх боломж бүрдлээ. Ташаа мэдээллийг устгахаас илүүтэй хуурамч болохыг нь тотоож, анх түгээсэн платформ дээр нь шошгожуулан тэмдэглэх нь үр дүнтэй болохыг олон судалгаа баталж байна. Тиймээс бид түншлэлийн хүрээнд мэдээллийг нягталж хуурамч, төөрөгдүүлсэн, эргэлзээтэй, бүрэн бус гэж ангилан үнэлгээ хийж шошгожуулна. Энэ нь тухайн мэдээллийг өмнө нь хараад хуваалцсан хүмүүст хуурамч байсныг нь мэдээлэх, олон хүнд түгэхээс урьдчилан сэргийлэх боломжийг олгож байна” гэв.

Баримт шалгах төв (Mongolian Fact-Checking Center) тухайн мэдээллийг шалгаад хуурамч болохыг баталсан шошго байршуулна.  Уншигч тэр шошго дээр дарж яагаад худал мэдээлэл гэдгийг мэдэх боломж бүрдэж байгаа юм. Энэ тухай Монголын баримт шалгах төвийн эрхлэгч Э.Батцэцэг “Манай төв 2021 оны зургадугаар сард олон улсын баримт шалгагчдын сүлжээний баталгаат эрхтэй Монголын анхны баримт шалгагч төв болсон. Хараат бус, тэгш, санхүүжилт нээлттэй, баримтаа хэрхэн шалгасан тайлангаа хуваалцах гэсэн ёс зүйг баримталдаг. Өнөөдрөөс эхлээд манай төвийн худал гэж нотолсон мэдээлэл рүү нэвтрэх боломжгүй болж байна. Яагаад худал гэдгийг нь мэдэх боломжтой. Мөн худал мэдээлэл түгээсэн хаяг дахин хуурамч мэдээлэл тараавал хандалт нь огцом буурах зохицуулалттай. Энэ нь цахим орчин хэрэглэгчдийн мэдээллийн боловсролыг сайжруулах ач холбогдолтой” гэсэн юм.

 

Жефф Саут: ҮНЭН ҮДЭЭСЭЭ ҮДЭЖ БАЙХАД ХУДЛАА ДЭЛХИЙГ БҮТЭН ТОЙРООД ИРДЭГ

 

Олон улсын туршлагын талаар АНУ-ын Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн Жефф Саут “Зохиолч Марк Твен нэгэнтээ “Үнэн гутлын үдээсээ дөнгөж үдэж байхад худлаа дэлхийг бүтэн тойроод ирдэг” гэж хэлсэн байдаг. Өнөөгийн цахим орчинд худал мэдээллийн шуурганд амьдарч байгаа үед энэ үг илүүтэй тохирч байна. Хуурамч мэдээлэл бусад орны ардчилсан үнэт зүйлд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг  АНУ-ын жишээнээс харж байсан. Хуурамч мэдээллээс шалтгаасан зөрчил, мөргөлдөөн, хүний эрхийг зөрчих тохиолдол гардаг.  Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой ч баримтыг зохиож болохгүй.  Цаашид Монголын иргэд баримтаар баталгаажсан үнэн бодит мэдээллийг авах боломж бүрдсэнд баяртай байна. Тухайлбал, худлыг дэлхийг бүтэн тойрохоос урьдчилан сэргийлэх боломж бүрдлээ” гэсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Монголын баримт шалгах төвийн шалгасан мэдээллүүдийн хоёр хүрэхгүй хувийг мэргэжлийн редакцтай ХМХ-ийн түгээсэн мэдээлэл, 98 гаруй хувь нь хувь хэрэглэгч, тодорхойгүй хаягаар түгээсэн мэдээлэл, хандалт авах зорилгоор цахим сүлжээнд анхаарал татсан мэдээлэл оруулдаг домайн хаягуудын контент эзэлж байна. Харин “Meta” компанитай хамтран ажиллах болсноор дээрх худал мэдээллийг олон хүнд түгэхээс сэргийлж, устгах боломж бүрдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 113 (6845)

 

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

5 цаг 12 мин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

9 цаг 39 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын б

9 цаг 39 мин
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

9 цаг 39 мин
Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын сайд нар томилогдоод ажилдаа орлоо. Шинэ сайд нарт олон нийт янз бүрийн л үнэлэлт, дүгнэлт өгч байна.

9 цаг 39 мин
Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

Өчигдөр 15 цаг 06 мин
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

Өчигдөр 14 цаг 59 мин
МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

Өчигдөр 14 цаг 36 мин
АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

Өчигдөр 13 цаг 23 мин
Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Өчигдөр 13 цаг 08 мин