Б.Баярсайхан:Морин хуурын стандартыг баталснаар дуугаралт нэгэн жигд болно

2022-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Стандартчлал хэмжил зүйн газрын даргын 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн тушаалаар үндэсний морин хуурын стандартыг батлан, бүртгэжээ.Энэ стандартыг өнөөдөр Монголын Морин Хуур Урлаачдын Холбоонд хүлээлгэн өглөө. 

Тус холбооны тэргүүн Б.Баярсайхан "2009 оноос эхлэн 13 жилийн турш олон судалгаа, хэлэлцүүлэг хийсний үр дүнд морин хуурын стандарт баталгаажиж байна. Өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлгүүдэд идэвхтэй оролцсон багш, удирдаач, урлаач нартаа талархлаа илэрхийлье. Стандарт батлагдсанаар цаашид үндэсний бусад хөгжмийн зэмсгүүд стандарттай болох эхлэл тавигдаж байна. Морин хуур дэлхийд түгэн дэлгэрч буй одоогийн цаг үед стандарт хамгийн их хэрэгтэй байлаа" гэв.

Харин Соёл Урлагийн Их Сургуулийн морин хуурын багш О.Баттөгс "Олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад өгүүлэл, илтгэл тавихад "Морин хуур хөгжимд стандарт байдаг уу" гэх асуулт хамгийн их ирдэг. Өнөөдөр стандартаа хүлээн авснаар тодорхой хариулт өгөх боломжтой болж байна. Морин хуур стандарттай болсон нь хөгжимчид болон судлаач нарт том алхам боллоо. Цаашид ч олон алхам хийх байх. Стандарт батлагдсанаар хэмжээ, дүрс, дуу дуугаралт нэгэн жигд болж байгаа. Хэмжээ өөрчлөгдсөнөөр хөг алддаг. Иймд урлаачид, багш нар бүгд нэгдэн хэмжээс дээрээ тогтсон. Тоо бүрийн цаана судалгаа бий" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 8 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 8 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 25 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 37 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин