Хөдөө аж ахуйн салбарт Кувейт улстай харилцаагаа өргөжүүлнэ

2022-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн тус улсын Гадаад хэргийн сайд Шейх Др. Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахтай  энэ сарын 5-нд уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулан өглөө.

Итгэмжлэх жуух бичгийн хувийг барьсны дараа Гадаад хэргийн сайд Шейх Др. Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабах Элчин сайд П.Сэргэлэнг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар ярилцсан байна.

Шейх Др.Ахмад Нассер Кувейт, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 2025 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан Хамтын ажиллагааны замын зураглалыг баталж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд П.Сэргэлэн манай хоёр улс олон жилийн туршид найрсаг харилцаа хөгжүүлж ирснийг тэмдэглэж, энэ харилцааг цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэх, улмаар хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүх салбарт нэн ялангуяа эдийн засаг, соёл, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Кувейтийн Гадаад хэргийн яам, болон бусад төр, засгийн байгууллагуудтай нягт холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 41 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин