Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжихгүй байгаа заалт

2022-06-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ОТГОНБАЯР

 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч, салбарын төрийн бус байгууллагуудаас саналаа өгч байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилгүй явж ирсэн заалтын талаар хөндөв.

УИХ-аар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэн 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр батласан. “Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино” хэмээн зорилтоо тодорхойлсон 4 зүйл, 5 заалт бүхий энэхүү хуулиар  төр засаг  “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно”, “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй”, “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй”  гэж тодорхой зааж өгсөн.

Мөн “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн нь 1990 оноос хэвлэл мэдээллийн салбарт байсаар ирсэн төр, засгийн санхүүгийн дэмжлэг бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг халж, хэвлэл мэдээллийн зах зээл дээр чөлөөт өрсөлдөөн бий болох нөхцөлийг бүрдүүлсэн. Хуульд хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хангах талаар дээр дурдсан товч, тодорхой заалтуудаас гадна хариуцлагын асуудлыг ч “Хэвлэл мэдээлэл хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж тусгаж өгсөн.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дахь төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон заалтыг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг УИХ-аар тогтоол гарган зохицуулж өгсөн. “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 1998 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 103 дугаар тогтоолоор төр, засгийн мэдэлд байсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонин, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, яам, агентлаг түүнтэй адилтгах байгууллагын дэргэдэх радио, телевиз, сонин сэтгүүлийг 1999 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тасалбар болгон татан буулгахаар заасан. Тогтоолд заасан татан буугдсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийг таван жилийн хугацаанд ашиглахыг хориглосон. Ингэснээр судлаач Б.Галааридын дүгнэснээр “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлан гаргасан нь өдөр тутмын хувийн сонинууд нэмж бий болоход чухал нөлөө үзүүлсэн” билээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлан гаргасан нэг үндэслэл нь төрийн мэдлийн, төрөөс санхүүждэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан буулгаж, хэвлэл мэдээллийн зах зээлд чөлөөт өрсөлдөөн бий болгох зорилго байсан. Гэсэн ч сүүлийн жилүүдэд төрийн байгууллагууд, яам, агентлагуудын мэдэл дэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байна. Хуулийн заалт хэрэгжсэнээс хойш 20 жилийн дараа буюу 2020 оны байдлаар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил харьяалалд төрийн эзлэх хувь хэмжээ дараах байдалтай байна. Үүнд: Төрийн байгууллагын эзэмшиж байгаа сонины тоо 2018 онд нийт сонины 11 хувийг эзэлж байсан бол дараагийн хоёр жилд 12 хувьтай гарчээ. Сэтгүүлийн эзэмшилд төрийн байгууллагын эзлэх хувь хэмжээ 2018-2020 онд 18-19 хувьтай байна. Харин телевизийн салбар, цахим сайтын эзэмшилд хувийн компани хувь хүн давамгай бөгөөд төрийн/олон нийтийн эзэмшилд гэдэг статус телевиз дээр 5 хувь, сайтууд дээр 2 хувийг эзэлж байна. Радиогийн хувьд сүүлийн гурван жилийн тухайд төрийн/олон нийтийн эзэмшилд гэдэг статусын эзлэх хувь хэмжээ 14 хувь байна гэсэн баримт Хэвлэлийн хүрээлэнгээс гаргадаг “Монголын хэвлэл өнөөдөр” судалгааны хамгийн сүүлийн тайланд дурдагдсан байна.

Төрийн байгууллага өөрөө эрхлэн гаргаагүй гэсэн бүртгэлтэй боловч, шууд тухайн салбараас хамааралтай ажиллаж, салбарын хүрээнд түгдэг гэсэн тодотголтой хэвлэл олон байна байна. Ийм хэвлэлүүдийн зарим нь эзэмшил харьяаллаараа  төрийн байгууллагын дэргэдэх ахмадын холбоо гэх мэт ТББ-д хамаарч байгаа боловч эрхлэн гаргаж байгаа редакц нь төрийн байгууллагын албан хаагчдаас бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн хуулийн заалт нь учир дутагдалтай байгааг харуулж байгаа юм.

Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй ч, өөрийн бүтэцдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхлэн гаргах редакцийг санхүүжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүнийг Хэвлэлийн эрх чөлөөний хууль зөрчсөн гэж үзэхгүй явсаар өнөөг хүрсэн. Энэ нь нэг талаасаа хууль зөрчиж,  нөгөө талаасаа чөлөөт хэвлэлийн зах зээл дээр шударга өрсөлдөх зарчмыг алдагдуулж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өмчлөл, хараат бус байдал, олон ургальч, олон талт байдлаараа нь төрийн, хувийн, олон нийтийн болон хүйн хэвлэл мэдээлэл гэж дөрөв ангилдаг. Эдгээр дөрвөн төрлийн алинд хамаарч байна вэ гэдэг нь тухайн хэвлэл мэдээллийн агуулга, үйл ажиллагаанд ялгаатайгаар нөлөөлдөг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэрэгжсэн 1999 оноос хойш төрийн байгууллагын эрхлэн гаргаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оршин тогтнож ажилласаар байна. Мөн хүйн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байгуулагдан ажиллаж үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон талт байдлыг тодорхой болгож зохицуулсан эрх зүйн орчин энэ салбарт үгүйлэгдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 112 (6844)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 41 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин