Солонгос явах иргэд ДЭМБ зөвшөөрсөн вакцины гэрчилгээтэй байхыг анхаарууллаа

2022-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Бүгд найрамдах Солонгос улс руу зорчих иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна. 

Тус улс руу зорчих зорчигчид нь ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун болон нэмэлт тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, вакцинд хамрагдсанаас хойш 180 хоногийн хугацаа хэтрээгүй байх шаардлагатай. Вакцинд хамрагдсан QR кодыг хэвлэж биедээ авч явна.

Дархлаажуулалтын вакцины шаардлагыг хангаагүй зорчигчдыг хувийнх нь зардлаар тусгаарлах байранд долоо хоног тусгаарлана.

Зорчигчид нислэгт хамрагдахаас өмнө 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай. Шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэлээр орчуулж, хэвлэн биедээ авч явна.

БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа зорчигчид PCR шинжилгээ өгөх шаардлагатай.  Оршин суух хороо, дүүргийн эмнэлэг болон хувийн эмнэлэгт шинжилгээ өгнө. 

Дамжин өнгөрөх зорчигчид

Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх зорчигчид 24 цагийн дотор дараагийн нислэгт хамрагдах шаардлагатай болно. Тус онгоцны буудлын дамжин өнгөрөх танхимд коронавируст халдварын PCR шинжилгээ өгөх боломжгүйг анхаарна уу.

Богино хугацааны С-3 болон олон удаагийн визийн талаар

БНСУ-ын Хууль зүйн яам цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хугацаанд олгохоо зогсоогоод байсан богино хугацааны /С-3/ болон олон удаагийн /Multiple/ визийг 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгох шийдвэр гаргав. Үүнтэй холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө олгосон боловч 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс түр хугацаанд хүчингүй болгосон олон удаагийн /Multiple/ орох, гарах ангиллын визийн хүчинтэй хугацаа нь дуусаагүй тохиолдолд тухайн визээрээ БНСУ руу зорчих боломжтой. Олон удаагийн /Multiple/ визийн хүчинтэй эсэхийг дараах байдлаар шалгах боломжтой.

Эх сурвалж:www.polit.mn

                                         

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин