Танилц: Дугуйн зам тавих 16 байршил

2022-06-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Их хотын түгжрэл, хөдөлгөөний хомсдол зэрэг асуудлуудаас шалтгаалж иргэд сүүлийн жилүүдэд дугуйгаар зорчих нь ихэссэн. Мөн нийслэлийн Засаг даргын нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хүнд суртлыг бууруулах, төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан билээ.

Энэ ажлын хүрээнд иргэдийн амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хот дахь явган хүний болон дугуйн замуудыг шинэчлэн засч, шинээр барих ажлууд эхлээд байгаа аж. Нийслэлийн 16 байршилд буюу хотын төвд 162.79 км замын ажил хийгдэх бол Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөлийн гол дагуу 177.9 км дугуйн зам шинээр барихаар зураг төслийг баталсан байна. Үүнд:

Хотын төвд

Сүхбаатарын талбай – Офицеруудын ордон /15.99 км/

Хотын төв – Зайсан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /5.39 км/

Бага тойруу /5.04 км/

Их тойруугийн гудамж /16.37 км/

Баянбүрд тойрог – Гурвалжингийн гүүр – Чингисийн өргөн чөлөө /20.30 км/

Улиастайн гүүр – Сансарын туннел – Тасганы овоо – Драгон төв /13.96 км/

Нарны зам дагуу /15.33 км/

Драгон төв – Сонсголон – Нисэх – Яармаг /18.67 км/

Хотын төв – 7 буудал /17.25 км/

Нэмэлт трассууд /34.49 км/

Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөлийн голын дагуу

Жигжид зуслангийн гүүр -ТЭЦ 4 /27 км/

Шувуун фабрик – Яармагийн гүүр /30.7 км/

Яармагийн гүүр – Баянзүрхийн гүүр /17.8 км/

Баянзүрхийн гүүр -Тэрэлжийн гүүр 17.8 км

Баянзүрхийн гүүр – Хөлийн гол – Налайх – Туул гол дагуу /29.6 км/

Тэрэлжийн гүүр – “UB-2” амралтын газар /25.4 км/

Тэрэлжийн гүүр – Цонжинболдог /29.6 км/ зэрэг байршлуудад дугуйн зам шинээр тавих юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 байршилд нийт 57.8 км урт дугуйн зам барьж, ашиглалтад оруулаад байгаа аж.

 

Чингисийн өргөн чөлөө /3.2 км, хоёр талдаа/

Нийслэл хүрээний өргөн чөлөө /3.1 км/

Олимпын гудамж /1.1 км/

Их Монгол улсын гудамж /2.8 км/

Дунд голын хойд эргийн дагуу /1.5 км/

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /3.4 км/

10-р хорооллын арын далан дагуу /0.9 км/

Зайсангийн ам хүртэл /1.8 км/

Бага тойруу /2.7 км/

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын гудамж /5.9 км/

Сонсголонгийн гудамж /5.6 км, хоёр талдаа/

Маршалын гүүрнээс зүүн тийш Туул гол дагуу /7.3 км/

7 буудлаас Шарга морьт хүртэл /9.7 км/

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин