"BBC"-гийн 730 орчим салбар нэгж эх сурвалж болгон дээрээ 50:50 харьцааг нэвтрүүлдэг

2022-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор уригдсан Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг “Эх сурвалж бол сэтгүүлзүйн хамгийн чухал зүйл.Тэр утгаараа эх сурвалжийг төрөлжүүлэх, эрэгтэй, эмэгтэй төлөөллийг тэнцвэртэй байлгах нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дунд трэнд болж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл Мэдрэмжтэй мэдээлье нэгдэл "BBC"-гийн 50:50 төсөл, "Bloomberg"-ийн Шинэ дуу хоолой, "Financial times"-ын хэрэгжүүлсэн сайн туршлагыг сэтгүүлчид, редакцуудад зааж түгээж байна. Эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагын туршлагыг харахад улс төр, эдийн засаг, технологи гээд бүхий л салбарт эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахын төлөө хүчин чармайлт гаргаж байгаа нь төсөөлшгүй эерэг үзүүлэлтийг авчирч байгаа юм. Өмнө нь хэзээ ч хэвлэлээр гарч байгаагүй эх сурвалжуудыг яриулж байгаа нь сэтгүүлчдийн хувьд “алтны шинэ орд” илрүүлж байгаа  мэт сайхан хэрэг.

Шинэ эх сурвалж аливаа асуудлыг өөр өнцгөөс харах боломж олгож байдаг. Тухайлбал, "BBC"-гийн 730 орчим салбар нэгж нь дуу хөгжим, соёл, улс төр гээд эх сурвалж болгон дээрээ  50:50 харьцааг нэвтрүүлдэг. Үүний үр дүнд аливааг шинэлэгээр хардаг болсон. Шинэ хүмүүс контент руу орж ирж байгаа нь бүтээлийг чанартай, сонирхолтой болгосноор уншигчид, үзэгчдийг илүү их татаж байна. Илүү олон эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэж байгааг үзэгчдийнх нь 10 хүний долоо нь анзаарснаар тухайн контентыг илүү үнэлдэг, төлбөртэйг нь хэрэглэдэг болсон. Ингэж эх сурвалжийнхаа хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж, хэвшмэл ойлголтыг халснаар үзэгч, уншигчдынхаа итгэлийг олж авч байна” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин