“Бодис”-той махны хэргээр Х.Баттуулыг байцааж эхэлжээ

2022-06-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Анх цахим сүлжээнд “Эмээлтэд мах бэлтгэдэг “Эм Ди Си Пи” ХХК нь маханд химийн бодис хийдэг” гэсэн мэдээлэл түгсэн. Энэ явсаар мах бэлтгэх үйл ажиллагаа нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулдаг байж болзошгүй нөхцөл болж хувирлаа.

Энэ бүхэн яаж ил болов гэхээр, 2022 оны тавдугаар сарын 10-ны 20:00 цагт иргэн Ч нь “Эмээлтэд маханд химинй бодис хийж бэлтгэж байна” гэсэн дуудлагыг НМХГ-т өгчээ. Энэ дагуу НМХГ-аас СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн хашаанд очиж, хэргийн газрын үзлэг хийжээ. Ингэж холбогдох дээжүүдийг авч Хүнсний чанар, аюулгүй байдлын улсын лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ. Энэ үйлдэлд Нийслэлийн прокурорын хяналтад зөрчлийн хэрэг нээгээд шалгаж эхэлсэн байна.

“Эм Ди Си Пи” /5040779/ ХХК-ийг БНХАУ-ын иргэд 2006 онд үүсгэн байгуулжээ. Тус компанийн 96 хувийг БНХАУ иргэн Dong Xiao Zhong, дөрвөн хувийг БНХАУ-ын иргэн Chin Bin эзэмшдэг байна. Харин ажил үүргийн хуваарийн тухайд Chin Bin ерөнхий захирал, Dong Xiao Zhong гүйцэтгэх захирал юм байна. Мөн “Эм Ди Си Пи” ХХК-ийн менежерээр Монгол Улсын иргэн Нэргүйбаатарын Эрдэнэчулуун ажилладаг аж.

Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий тус компани ноос бэлтгэх, угаах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгж байгаад 2018 оноос мах бэлтгэх, боловсруулах чиглэлээр ажиллаж эхэлсэн. СХД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс ажлын байрны дүгнэлт гаргуулж, мах махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байжээ. Гэхдээ “Эм Ди Си Пи” ХХК нь БНХАУ руу мах экспортлох хянан магадлагаа аваагүй, зөвшөөрөлгүй байсан байна.

Гэтэл дээрх үйл явдал болж тус компанийн агуулахад хийсэн үзлэгээр 150 орчим тонн дулааны аргаар боловсруулсан гэх мах байжээ. Уг махны хайрцаг дээр “ХКҮ” ХХК-ийн шошго байсан аж. Энэ талаар “Мах импекс” ХК-иас мэдэгдэл гаргаж, өөрийн пэйж дээр байршуулжээ. Уг мэдэгдэлд “СХД-ийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи”ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт Мэргэжлийн хяналтын газраас зохих шалгалт хийх үеэр “Мах импекс” ХК болон “ХКҮ” ХХК-ийн бүтээгдэхүүний шошго болон барааны тэмдэг их хэмжээгээр олдсон байна. Өөрөөр хэлбэл, манай компанитай ямар нэг гэрээ хэлцэл хийлгүйгээр бараа бүтээгдэхүүний шошго, барааны тэмдгийг ашиглаж, хэрэглэгчдийг хууран мэхэлж, бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэл илэрсэн байна. “Мах импекс” ХХК-ийн зүгээс хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт өгсөн болно” гэжээ.

НМХГ-ынхан  “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэчулууныг дуудуулж, мах болон бодисоос дөрвөн төрлийн шинжилгээ авчээ.

Тэгвэл МХЕГ-ын дарга Б.Баасандорж өчигдөр энэ талаар хэвлэл, олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр “..."Эм Ди Си Пи" ХХК-ийг зөрчил, эрүү аль алинаар нь шалгаж байгаа. Төрийн хяналт шалгалтын хуулиар үүссэн зөрчлийн хэрэг нь прокурорын хяналт дор шалгаж байна. Эрүүгийн хэргийн тухайд "ХКҮ" компани нь 243 тонн мах буюу 1.5 тэрбум гаруй төгрөгийн махыг манай мах биш, “Эм Ди Си Пи” гэх компани нь манай хаяг шошгийг хууль бусаар ашигласан гэж цагдаад өгсөн. МХЕГ-аас мөн адил уг махыг эзэн холбогдогчгүй байна гээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн.

“Эм Ди Си Пи” гэх компанийн хувьд 2018 онд үйл ажиллагаа явуулах дүгнэлт буюу зөвшөөрлөө авсан. Улмаар 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаагаа явуулаагүй. 2022 оны хоёрдугаар сараас эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм билээ.

Ингэхдээ өөрийн зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан буюу экспортлох махнуудыг бэлдэж эхэлсэн байна. Гэтэл тус компани өөрөө БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй байсан.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл ахуй, барилга байгууламжийн шаардлага хангахгүй, техник технологийн шат дамжлагын дэвтэр байхгүй буюу төрийн хяналт шалгалтын тухай хуулиар шууд зөрчлүүд илэрсэн тул тухайн компанийн үйл ажиллагаа явуулах дүгнэлтийг хүчингүй болгосон. Тус компанид дээр илэрсэн бодис нь цардуулаас илэрсэн гэдгийг хэлье. Цардуулыг ер нь хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Харин тус компанийн хэрэглэсэн цардуул нь 2021 оны наймдугаар сарын 3-ны өдөр хугацаа нь дууссан байсан.

Мөн лабораторийн шинжилгээгээр цардуулын агууламжид олон нийтийн сүлжээгээр яригдаад байгаа формальдегид бодис 0.845 мл илэрсэн. Түүнээс биш тэр бодис махнаас илрээгүй” гэсэн юм.

“ХКҮ” /2776022/ ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан. Тус компанийг Халтмаагийн Цэндбаяр 100 хувь эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь Батбаярын Бадмаа ажилладаг. Консервний үйлдвэрлэл, спорт клубын үйл ажиллагаа, хиам, хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

“ХКҮ” ХХК нь “Мах импекс”-ийн хашаанд байрладаг. БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлтэй юм байна.

Дээрх үйл явдалтай холбогдуулан “Мах импекс” ХХК-иас 2022 оны тавдугаар сарын 17-нд СХД дэх Цагдаагийн I хэлтэст “... “Эм Ди Си Пи” ХХК нь тус компанийн шошго, барааны тэмдгийг хуурамчаар үйлдсэн” гэсэн өргөдөл гаргажээ. Энэ дагуу цагдаагийн байгууллага холбогдох мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр энэхүү “бодис”-той махны хэрэгтэй холбоотойгоор Халтмаагийн Баттуулыг дуудаж байцаалт авч эхэлсэн байна. Х.Баттуул нь “Мах импекс” ХК-ийн хувь эзэмшигч юм. Тэрбээр “Мах импекс”-ээс гадна “Женко”, “Талх чихэр”, “Баянгол зочид буудал”, “Чингис маркет” компаниудыг эзэмшдэг нэгэн юм.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин - 2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 110 (6842)

Өнөөдөр сонин - 2022.06.03. БААСАН № 110 (7412)

Өдрийн сонин - 2022.06.03. БААСАН № 104 (6977)

 

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин