Энэтхэгийн зохиолчийн "Индра Ганди-Захирах зөн" номыг монгол хэлээр хөрвүүлжээ

2022-06-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

Танхимд ороход хэвлэлтээс гараад удаагүй содон, сонирхолтой утга агуулга бүхий Энэтхэгийн зохиолч Наяантра Сахгалын “Индра Ганди-Захирах зөн” гэсэн ном өрөөстэй байлаа. Тус бүтээлийг Отгонтэнгэр их сургуулийн багш нар монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдад хүргэж байгаа бөгөөд, өнөөдөр номын нээлт болов.

Нээлтэд тус номыг орчуулахад оролцсон хүмүүс болон уншигчид хүрэлцэн ирсэн байлаа.

Энэтхэгийн алдартай улс төрч эмэгтэй Индра Гандийн намтар түүх, алдаа оноог өгүүлсэн энэхүү бүтээлийг Гавьяат багш, ОТИС-ийн Үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Оюунхорол санаачлан, ерөнхий редактороор ажилласан байна. Тэрбээр номын нээлтийн үеэр “Индра Гандийн улс төр болон хувь хүний амьдралынх нь алдаатай, оноотой түүхийг нь орчуулсан энэхүү зохиолд эмэгтэй улс төрчийн хийсэн бүтээсэн түүх нь гэгээлэг бөгөөд сайхан зам мөрийг үлдээж чадсан. Ямар их зовлон бэрхшээлийг туулж амжилтад хүрснийг нь Индра Гандийн намтар түүх харуулж байна” гэлээ. Тус номын Төслийн багт Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургууль, Англи хэлний тэнхим, Сэтгүүлзүй-Олон улсын харилцааны тэнхимийн багш нар ажилласан байна. Бүтээлийн редактораар Гавьяат багш Б.Галиндэв, С.Одхүү, хэл шинжлэлийн  орчуулгад Отгонтэнгэр Их сургуулийн гадаад харилцааны дарга Хосбаяр, тус сургуулийн англи хэлний тэнхимийн багш Эрдэнэтуяа нар ажилласан байна. Орчуулгын багт англи хэлний болон нийгэм улс төрийн суурьтай багш эрдэмтэд болон Отгонтэнгэр сургуулийн шилдэг төгсөгч залуу багш нар оролцжээ. Энэ үеэр номын редактор философийн ухааны доктор, профессор С.Одхүү  “Ном бүтээнэ гэдэг бол хамгийн сайхан ажил. Энэ сайхан номын монгол хэл дээр анхлан уншсан уншихад их сайхан санагдаж байсан. Зарим газар нь уйтгар гуниг төрмөөр, бахармаар санагдаж байсан. Түүний амьдралын 1966-1975 оныг амжилтын 10 жил гэж тэмдэглэдэг. Энэ талаар тухайн үеийн Мэдээлэл харилцааны сайд нь “Ганди бол  10 жилийн дотор 1000 жилийн ажил амжуулсан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Эмэгтэй хүний хувьд маш өрөвдмөөр амьдралтай, гэр бүл, нөхөр, үр хүүхдээ золиослосон. Үнэний төлөө, эрх чөлөөний төлөө тэмцсэн эмэгтэй” гэсэн юм.

Харин бүтээлийн редактораар ажилласан  гавьяат багш Б.Галиндэв “Дэлхийн даяаршиж байгаа улсуудын нэг бол Монгол Улс. Манай залуучууд дэлхийн хүн болно гэсэн мөрөөдлөөр жигүүрлэж сурч, хөдөлмөрлөж байгаа нь ахмад үеийнхний талархлыг хүлээж байна. Дэлхийн хүн болохын тулд дэлхийтэй танилцах хэрэгтэй.Дэлхийтэй танилцах дөт арга бол дэлхийн улс орнуудаас тодорч гарсан түүхэн хүмүүсийн намтар, намтарчилсан бүтээлийг унших хэрэгтэй” хэмээлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин