ХӨСҮТ:Манай улсад ХДХВ-ын халдвартай 329 иргэн байна

2022-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Дэлхийд жилд 300 сая орчим хүн бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчилдөг гэх тооцооллыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) гаргасан байна. Өөрөөр хэлбэл, өдөрт нэг сая хүн халдвар авч байгаа талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн (ХӨСҮТ) ДОХ/ БЗДХ-ын Эмчилгээ, тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Б.Жүгдэржав хэлэв.   

Тэрбээр бэлгийн замаар дамжих халдварт өвчний зарим тоон мэдээллийг танилцуулсан юм.  Манай улсад ХДХВ-ын халдвар 1992 онд анх бүртгэгдэж байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 329 тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн онд жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд халдварын тархалтын судалгааг хийсэн байдаг. Энэ судалгаагаар хүний хөхөнцөр вирусийн халдварын 28 хэв шинжийг судалж үзсэн. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 47 хувьд хөхөнцөр вирус илэрсэн байна. Эдгээр 28 хэв шинж дотор умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч вирус өндөр хувьтай гарсан.

ХДХВ нь ижил хүйстнүүдийн дунд хамгийн өндөр тархалттай байна. Тодруулбал, нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 орчим хувь энэхүү бүлэгт хамааралтай байгаа юм. 

Халдвартай иргэдийн хүн ам зүйн бүлгийг тогтмол тандаж байдаг. Анхаарал хандуулахуйц асуудал нь бэлгийн замаар дамжих халдвар зөвхөн гэр бүлгүй хүмүүсийн дунд тархаад байна уу гэвэл, үгүй. Өөрөөр хэлбэл, гэр бүлтэй хүн амын дунд ч ойролцоо бүртгэгдэж байна.

2019 оны судалгаагаар биеэ үнэлэгчдийн дунд тэмбүү өвчин 14 хувьтай, тээврийн жолооч эрчүүдэд 5.2 хувьтай буюу хүн амын төлөөллийг бодвол илүү өндөр хувьтай бүртгэгджээ.

Эх сурвалж:www.polit.mn

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

15 цаг 3 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

20 цаг 31 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

20 цаг 31 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

20 цаг 31 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Уржигдар 14 цаг 17 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Уржигдар 14 цаг 10 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

Уржигдар 06 цаг 00 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

Уржигдар 06 цаг 00 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

Уржигдар 06 цаг 00 мин