Жендэрийн үзүүлэлтийг эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдэл хойш нь татаж байна

2022-06-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор уригдсан Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг “Монгол Улсын жендэрийн үзүүлэлтийг эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдэл нэлээд хойш нь татаж байгаа учраас онцгойлон авч үзэх шаардлагатай болж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар манай улс авах ёстой нэг онооны 0.112-г авч, 156 орноос 116 дугаарт жагссан байх жишээтэй. Энэ үнэлгээг харвал улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сул байгаа нь хөгжлийн томоохон асуудал болж байна. Тиймээс улс төрийн мэдээлэлд жендэрийн тэнцвэр ямар байгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс судалсан. Өдөр тутмын хоёр сонин, хоёр сайтын контентод  судалгаа хийж үзэхэд  10 эх сурвалж тутмын нэг нь эмэгтэй гэсэн үр дүн гарсан нь эх сурвалжийн тэнцвэртэй байдал хүйсийн хувьд алдагдсан гэж дүгнэж болно. Телевизийн хувьд ч мөн адил. "Глоб интернэшнл" төрийн бус байгууллага сонгуулийн сурталчилгааны үед телевизүүдэд мониторинг хийхэд МҮОНТВ эфирийнхээ цагийн 20 хувийг эмэгтэйчүүдэд 80 хувийг эрэгтэйчүүдэд зориулсан бол зарим хувийн телевиз 10/90 харьцаатай байна. Өөрөөр хэлбэл, хүн амын тэн хагасыг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд үзэл бодол, байр сууриа илэрхийлэхгүй байна. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо сул байна гэж ярьдаг боловч 30 жилийн өмнөхтэй харьцуулахад УИХ дахь гишүүдийн 17 хувь, сайд нарын 20 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Ийнхүү 10 улстөрч тутмын нэг нь эмэгтэй байгаа хэрнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахдаа нэгийг нь баллуурдаад байна гэсэн үг. Уг нь хэвлэл мэдээллээр цөөнхийн дуу хоолойг гаргах нь хамгийн чухал байдаг. Тэр утгаараа улс төрд байгаа эмэгтэйчүүд цөөн байх тусам илүү их гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт, улс төр дэх эмэгтэйчүүдийг ямар дүрээр олон нийтэд таниулж байна вэ гэдгийг илүү нарийн авч үзэж, дүн шинжилгээ хийхэд жендэрийн хэвшмэл ойлголтыг дэвэргэх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, гэр бүл, өмссөн хувцас, нүүр будалт, биеэ авч явах байдлыг нь илүү онцолдог. Эсвэл ямар нэг эрэгтэй хүний нөлөөнд хамаатуулах нь элбэг байна” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин