Депутатуудын “яриа”-г ил болгосон “Үндсэн хуулийн эх сурвалж”

2022-06-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуулийг БНМАУ-ын АИХ-ын депутатууд 76 хоног хуралдаж байж 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталж байжээ. Энэ Үндсэн хууль оршил, зургаан бүлэг, 70 зүйлтэй. Монгол Улсад нэг танхимтай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий Бүгд найрамдах засаглалын ардчилсан хэлбэр, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрхийг хуульчлан баталгаажуулж, хамгаалжээ.

1980-аад оны эхээр Зүүн Европын социалист системийн орнуудад ардчилсан хувьсгалын үйл явц өрнөж, 1980-аад оны дунд үеэс ЗХУ-д  өөрчлөн байгуулалт эхэлсэн. Түүний нөлөө Монголд тусаж, улс төр, нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлт хийх эхлэл тавигдсан гэж үздэг. Тэр өөрчлөлтийг энэ Үндсэн хуулиар хийсэн байдаг. Түүхийн эх сурвалжид энэ үйл явцыг “...1991 оны дундуур НҮБ-ын шинжээчийн баг ирж Үндсэн хуулийн төслийн бүлэг, заалт бүрээр холбогдох хүмүүстэй уулзаж ярилцсан байдаг. Үүнээс гадна АИХ-ын дэргэд  парламентын бүлгэм бий болгож, 430 депутат хамрагддаг байжээ. Тэгээд ГХЯ-тай хамтран дэлхийн 10 гаруй орны төлөөлөл оролцуулан Үндсэн хуулийн төслөөр санал бодлоо солилцож байв.

Мөн Үндсэн хуулийн төслийг 1991 оны зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 1 хүртэл бүх ард түмнээр хэлэлцүүлсэн байна.

Энэ хэлэлцүүлэгт 900 гаруй мянган хүн оролцож, 500-гаад мянган хүн үг хэлж, 5177 санал ирүүлсэн гэдэг.  Хамгийн гол нь 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг баталснаар тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлын улс төрийн баталгаа нь болсон” хэмээн тэмдэглэжээ. Тэр утгаараа Ардчилсан Үндсэн хууль хэмээх албан бус тодотголтой явдаг.

Тэгвэл 21 жилийн өмнөх Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцын протоколыг тэр үеийнхээр нь эмхэтгэсэн “Үндсэн хуулийн эх сурвалж” 12 ботийг “НЭПКО” хэвлэлийн газраас хэвлэсэн байна.

Энэ “Депутатуудын яриа”-г нийтэд толилуулах ажлын санаачлагч нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм байна. Тэрбээр 2016 онд УИХ-ын гишүүн болчихоод, 2017 онд анх 1992 оны Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн протоколыг архиваас авч судалсан байгаа юм. Тэгэхэд архивч “...Үндсэн хуулийн протоколтой танилцаж байгаа анхны гишүүн та боллоо” гэсэн гэдэг. Түүнээс хойш нарийн мэргэжлийн хуульчидтай хамтран хэдэн жил судалж суусны эцэст нийтийн хүртээл болгосон байна.

“Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 12 ботийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Үндсэн хууль бол улс орны нийгэм, эдийн засаг, төрийн байгууламж, хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлж хамгаалсан хууль зүйн дээд хүчин чадал бүхий баримт бичиг, эх орны эрх зүйн тогтолцооны язгуур үндэс нь тул түүнийг хэлэлцэн баталсан бүрэн тэмдэглэл буюу эх сурвалжийг албаны болон нийтийн хэрэгцээнд зориулан толилуулж байна.

Үндсэн хуулиа судалж эх санаа, үзэл баримтлалыг нь тодруулан ойлгохын тулд түүнийг батлах болсон нийгэм, эдийн засаг, улс төрийн учир шалтгаан, тухайн цаг үеийн нөхцөл байдалд хамаарах эх сурвалж судлалын олон ботиудтай танилцах шаардлага үүсэх нь зайлшгүй юм.

Үндсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тогтоох, төслийг боловсруулахаас эхлээд санал хураалтын үйл явцыг бүхэлд нь багтаасан энэ эх сурвалж нь Үндсэн хуулийн үзэл санаа, уг эхийг боловсруулахад баримталсан чиг шугамыг өнөөгийн бидэнд эргэн сануулахаас гадна Монгол орны төрт ёсны уламжлал, цаашдын хөгжлийн чиг баримжаа хийгээд геополитикийн онцлогийг олон талаас нь шүүн хэлэлцэж, ямар нийтлэг дээр санаа нэгдсэнийг харуулах түүхэн чухал баримт юм.

Үүнийг мөн сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарласан, улс орныхоо ардчилсан хөгжлийн чиг шугамыг хамгийн сайнаар тодорхойлох чин эрмэлзэл нэвт шингэсэн депутатууд буюу түүхэн хүмүүсийн сэтгэлгээ, үзэл бодлын илэрхийлэл болох халуун маргаан, ширүүхэн мэтгэлцээний тэмдэглэл хэмээн хэлж болно.

Энэ бүрэн цоморлог нь агуулга гүнзгий, багтаамж ихтэй Үндсэн хууль, түүнээс урган гарсан бүх хууль тогтоомжийн үзэл баримтлал, зохицуулалтыг ойлгох, шинээр батлах хууль тогтоомжийн үзэл баримтлалыг тодруулах мөн сүүлийн 30 жилийн нийгмийн өөрчлөлт болон Үндсэн хуулийн оршилд тунхагласан Монголын ард түмний туйлын хүслэн, эрхэм зорилгын хэрэгжилтийг тольдох чухал хэрэглэгдэхүүн мөн болох юм.

Энэ бүтээл нь хууль тогтоогч, төрийн бүх шатны албан хаагч, судлаач оюутнуудын дахин судлах өв сан, ухааран ойлгох үзэл санаа, мэдээллийн найдвартай эх сурвалж болно гэдэгт итгэж байна” гэжээ.

Үнэхээр ч энэ 12 боть протоколоос одоогийн сонгосон засаглалын хэлбэр, нутаг дэвсгэрийн нэгж, одоо яриад байгаа “давхар дээл”, шүүх засаглалын талаарх тухайн АИХ-ын депутатуудын хэн нь ямар байр суурьтай, юу ярьж хэлж байсныг харж болно.

Хамгийн гол нь тэр халуун ширүүн мэтгэлцээний эцэст яагаад Монгол Улсад нэг танхимтай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий Бүгд найрамдах засаглалын ардчилсан хэлбэр, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрхийг хуульчлан баталгаажуулсныг уншиж мэдэх боломжтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ зургадугаар САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 109 (6841)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 0 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 19 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 19 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 36 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 48 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин