Шанхай хот хоёр сарын дараа хөл хориогоо сулрууллаа

2022-06-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн худалдааны төв, Хятадын эдийн засгийн гол цэг гэгддэг Шанхай хот хоёр сарын турш үргэлжилсэн хөл хориогоо сулруулжээ. Тодруулбал, тус хотын 25 сая иргэний ихэнх орон нутгийн цагаар мягмар гарагийн 16:00 цагаас эхлэн хот дотроо чөлөөтэй зорчих эрхтэй болсон байна. Харин 650 мянга орчим иргэн гэрийн хорионд хэвээр үлджээ.

Энэ талаар Шанхай хотын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Инь Синь “Удаан хугацаанд бидний мөрөөдсөн өдөр ирлээ. Хүн бүр үнэхээр их сэтгэл хангалуун байгаа болов уу. Хатуу дүрмийг мөрдсөний дараагаар Шанхай хэвийн амьдралдаа шилжлээ.Тиймээс халдвараас сэргийлж, өөрсдийгөө сайн халамжлах хэрэгтэй” гэж ярьжээ. Хятадын төв телевиз энэ үйл явцыг “Шинэ эхлэл, Ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес хэвийн үргэлжлэх өдөр айсуй” хэмээн мэдээлэв.

Хөл хориог сулруулж байгааг зарласны дараахан Шанхайн иргэд гудамжиндаа цугларч, дуулж, баяраа тэмдэглэн хөгжилдсөн байна. Энэ үеэр нэг иргэн “Бид үнэхээр олон өдрийг хөл хорионд өнгөрүүллээ. Тиймээс эрх чөлөөтэй болсон баяраа тэмдэглэх ёстой. Ганц би биш Шанхайн иргэд бүгд баярлах ёстой. Муу муухай бүхэн алга болж маргаашаас бид өмнөх шигээ хэвийн амьдарна” гэж ярьжээ. Өөр нэгэн иргэн “Хөл хориог сулруулсанд би үнэхээр их аз жаргалтай байна. Маргаашаас эхлэн  ажилдаа явахыг хүсч байна” гэв.

Хятад улс "zero Covid" бодлогоо хэрэгжүүлэхийн тулд халдвар авсан хүмүүсийг эмнэлэгт болон гэрт нь тусгаарлаж байгаа юм. Хэрэв хөл хорионд байгаа иргэн гэрээс гарч хүмүүстэй харилцах юм бол түүний амьдарч байгаа газрын эргэн тойрныг бүхэлд нь хөл хорионд оруулах эрсдэлтэй байгаа юм.

Нийтийн тээврийн хэрэгсэл, дэлгүүрээд хүчин чадлынхаа 75 хувиар нь иргэдэд үйлчилж эхэллээ. Гэхдээ Шанхайн иргэд нийтийн тэээврээр зорчих, банк, дэлгүүрээр үйлчлүүлэх болон бусад газраар явахдаа  72 цагийн дотор өгсөн сөрөг шинжилгээний хариуг батлах ногоон картыг ухаалаг утсаараа үзүүлэх шинэ журам мөрдөж байна.  Мөн өөр хот руу яваад буцаж ирсэн иргэн 7-14 хоног тусгаарлагдах ёстой болжээ. Кино театр,музей, спорт заал хаалттай хэвээр байна. Мөн сургууль танхимаар хичээллэж эхлэх болоогүй байгаа юм.

Хязгаарлалтын улмаас олон иргэн орлогоо алдаж, хоол хүнсээ цуглуулахад бэрхшээлтэй болж, улмаар сэтгэл зүйн асуудалтай тулгарсан юм. Хөл хорионы үр нөлөөг хамгийн ихээр хүртсэн үйлдвэрлэгчдэд барууны машин үйлдвэрлэгч Volkswagen, Tesla компаниуд багтаж байна. Учир нь тэд ажилчдаа гэрт нь буцаалгүй ажиллуулжээ.

Хөл хорионоос өмнө 600 тэрбум ам доллароос илүү өртөгтэйд тооцогдож байсан эдийн засгаа сэргээхийн тулд 50  зүйл бүхий төлөвлөгөө хэрэгжүүлэхээр Шанхай хотын Засгийн газар хичээж байна. Ингэхийн тулд машин худалдан авагчдад ногдуулах зарим татварыг бууруулах, орон нутгийн засгийн газрын бонд гаргах үйл явцыг хурдасгах, барилгын төслийн зөвшөөрлийг шуурхай олгох гэсэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хятадын хүн амын 90 орчим хувь нь бүрэн тун вакциндаа хамрагдсан ч 2.4 сая гаруй хүн халдвар авч, 15 мянга орчим хүн халдварын улмаас амиа алдаад байна.

Эх сурвалж:BBC

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 22 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 22 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин