Орчин үеийн эрх чөлөөний асуудалд холбогдох хоёр зүйл

2022-05-31
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Лютер, Кальвин түүнчлэн Кант, Фрейд нар аминч үзэл, өөрийгөө хайрлах хоёрыг ижил ухагдахуун хэмээн үзэж байсан. Бусдыг хайрлавал сайн үйл, өөрийгөө хайрлавал нүгэл өөрөөр хэлбэл, бусдыг хайрлах, өөрийгөө хайрлах хоёр бие нэгнийгээ үгүйсгэсэн ухагдахуун болоод байгаа юм.

Хайр сэтгэлийн мөн чанарыг хэрхэн авч үзэхтэй холбоотой онолын шинжтэй алдаа энд байгаа юм. Хайр сэтгэл гэдэг бие хүний сэтгэлд байж байдаг. Тодорхой биетийн нөлөөгөөр "хөдөлгөөнд ордог" зүйл болохоос биш гадна ямар нэг онцгой "биетийн" үйлчлэлээр үүсдэг юм биш ээ. Устгаж үгүй хийхийг улайран хүсэхийг үзән ядах гэдгийн нэгэн адил тодорхой зүйлийг бататгахыг хүчлэн хүсэхийг хайр сэтгэл гэж болох юм. Хайр сэтгэл гэдэг бол хэнд ч, түүний дотор бидэнд ч тохиолдож болох зүйл. Харин ганцхан "этгээдийг" хайрладаг онцгой сэтгэл гэдэг их зөрчилтэй ухагдахуун байгаа юм. Тухайн хайр сэтгэлийн "эзэн" нь тодорхой бие хүн байдаг нь ойлгомжтой. Тэгэхдээ энэ эзнийг сонгосон хүчин зүйлийг энд авч үзэхэд хэтэрхий олон, төвөгтэй. Тэгээд ч бидний хувьд одоохондоо тодорхой этгээдийг хайрлана гэдэг бие хүний сэтгэлд ямагт байж байдаг зүйлийг нийлүүлэн нэгтгэж, зангидагдсаны илрэл гэдгийг ухаж ойлгох нь чухал байна.

Ганцхан хүнд хайр сэтгэлээ зориулна. Тэр хүнээ олж учирна гэдэг их завшаан. Хорвоогийн бусад бүх хүнээс хөндий явна гэхчлэн сурталддаг хайр дурлалын тухай романтик төсөөлөл амьдралд тэр болгон нийцээд байдаггүй. Ганцхан хүн хэмээх хандлагаас нь авч үзсэн ч хайр сэтгэл гэхээсээ илүү садист-мозахист шинжтэй холбоог санагдуулахаар байдгийг нуух юун. Хайртай дуртай болсон хүнийгээ өргөмжилсөн магтуу бол ерөөсөө хүний бүх сайн шинжийг агуулсан байдаг. Тодорхой хүнд хайртай болно гэдэг ерөөсөө нийт хүнд хайртай байдгийн л илрэл байдаг болохоор ийм байгаа юм. Ер нь хайр сэтгэл гэж юу болохыг хайртай дуртай болсны "дараах" дэвэргэн халилаар биш, тодорхой нэгэн "этгээдтэй" амталсан жаргалын дараах сэтгэгдэл, хамтын хичээл зүтгэлээр хуримтлуулсан туршлагын аль алинаар хэмжиж болохгүй. Үүний оронд тодорхой хувь хүнтэй тогтоосон харьцааны үр дүн, үнэн боловч амсаж болох сэтгэлийн зовлонгоор тодорхойлох нь зүйтэй.

Ганцхан хүнд хайр сэтгэлээ зориулна, тэр хүнээ олж учирна гэдэг их завшаан. Хорвоогийн бусад бүх хүнээс хөндий явна гэхчлэн сурталддаг хайр дурлалын тухай романтик төсөөлөл амьдралд тэр болгон нийцээд байдаггүй. Ганцхан хүн хэмээх хандлагаас нь авч үзсэн ч хайр сэтгэл гэхээсээ илүү садист-мозахист шинжтэй холбоог санагдуулахаар байдгийг нуух юун.

Дээрхээс үзвэл би өөрийнхөө хайр сэтгэлийн "эзэн" болж болох нь байна. Тэгвэл миний хувийн амьдрал аз жаргалтай, дэвжин дээшлэх боломжтой, эрх чөлөөтэй, тогтвортой байх нөхцөл, боломжтой гэсэн үг. Хувь хүнд амьдралаа зохицуулах чадвар хүрэлцээтэй, харин зөв л зохицуулах учиртай. Бас зөвхөн бусдыг хайрлана гэвэл энэ хайр сэтгэл биш болно.

Эгоизм гэдэг өөртөө хайртайн илрэл биш. Харин бүр эсрэг зүйл ажээ. Шунаг сувдаг зангийн нэг илрэл. Тийм болохоор ханаж цадна гэж хэзээ ч байдаггүй юм. Хомхой сувдаг сэтгэлд хөтлөгдсөн хүн хэзээ ч ханаж барагддаггүй хүслээ биелүүлэхийн тулд өөрийгөө үрж байдаг юм. Эгоист хүнийг ажиглаад байхад өөрийгөө бөөцийлөх нь их боловч өөртөө хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй ажээ. Ийм хүн ямагт сэтгэлийн зовлонтой, дандаа л авахаа дутаачих вий, боломжоо алдчих вий, хоцорчих вий хэмээх сэтгэлийн тамд унаж, арай илүү нэгэндээ голоо тасартал атаархаж явдаг. Ийм хүн өөрийнхөө тухай өөдрөг бодол өвөрлөдөггүй. Харин ч сэтгэлийнхээ мухарт үзэн ядах үзэл тээж явдаг юм.

Эгоизмийн эх сурвалж чухам өөрийгөө хайрлаж, дээдэлж чадахгүйтэй холбоотой гэж үзвэл ойлгомжгүй мэт санагдах дээрх зөрчлийн учир амархан тайлагдана. Өөрийгөө хайрлаж, дээдэлдэггүй хүн ямагт сэтгэлийн түгшүүртэй байдаг. Өөрөөр хэлбэл, ийм хүнд дотоод сэтгэлийн итгэл үнэмшил байхгүй гэсэн үг. Ийм хүн өөрийгөө хүчээр залж, дутуу дулимагаа бусдаас шунамхайран авах хэрэгтэй болдог. Түүнээс гадна итгэл үнэмшил, ханаж цадах сэтгэл гэж байхгүй болохоор бусдаас дутуугүй гэдгээ өөртөө нотлох хэрэгцээ ямагт байдаг. Энэ хэлж байгаа дүгнэлтүүд биеэ тоосон хүмүүсийн хувьд мөн адил үйлчилдэг жамтай. Тиймээс өөртөө дэндүү сэтгэлтэй баймаар атал үнэн байдалд тийм биш ажээ. Нарцисизм мөн л эгоизмтэй нэгэн адил өөрийгөө хайрлах дээдлэх сэтгэлийн дутагдлаас эхтэй байдаг юм. Фрейд нарцисизмд автсан хүн бусдад өгөх хайр сэтгэлээ хураан зөвхөн өөртөө зарцуулдаг хэмээн үзэж байв. Энэ дүгнэлтийн эхний хэсэг нь л зөв. Өөрөөр хэлбэл, ийм хүмүүс бусдыг ч, өөрийгөө ч хайрлах чадваргүй байдаг юм.

Эгоизмийг сэтгэл зүйн талаас авч үзэж байгаа асуудалдаа эргэж оръё. Орчин үеийн хүний үйл ажиллагаа сэдэл зорилгоороо тодорхойлогддог боловч ачир дээрээ өөрт хамаагүй зорилгод үйлчилж байгаа зөрчилтэй асуудалтай тулгараад байна. Кальвины үзэж байгаагаар бол хүний амьдралын цорын ганц зорилго бол хүн өөрөө биш. Бурханы суу билгийг алдаршуулахад оршдог ажээ. Бид сая зүйл бүрийн боломжтой, тодорхой хүний төлөөлөгч болох "би"-г үнэлж тоодоггүй, хайрлаж хүндэлдэггүйгээс орчин үеийн эгоизм улбаатайг үзүүлэхийг оролдлоо. Бие хүн гэдэг бол нийгэмд байр сууриа олсон "би" үйлчилж эхэлснээр хүнлэг шинжээ алдаад удлаа. Өрсөлдөгчид бие биедээ хүйтэн цэвдэг хандахад нээрээ юунд нь ч гайхах юм билээ дээ. Эсрэг этгээдтэйгээ тэмцэлдэх, хэрэгцээ гарвал эдийн засгийн хувьд устгахаас буцахгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол эдийн засгийн зорилгодоо хүрэх аргагүй болно.

 

Эх сурвалж: “Эрих Фромм. Эрх чөлөөнөөс дайжихуй”

Орчуулагч Н.Пүрэвдагва, С.Туяа

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 108 (6840)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 22 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 22 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин