“Зууны мэдээ” сонин хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэсээр байна

2022-05-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохиож байна. Энэ өдрийн хүрээнд хүүхдүүдэд зориулсан баярын олон арга хэмжээ болдог. Гэхдээ баярлах гэсээсээ илүү хүүхдийн эрхийн  зөрчлийг ярьж, дуу хоолойгоо нэгтгэх ёстой.

“Зууны мэдээ” сонин хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр цуврал, даацтай нийтлэлүүдийг уншигчдадаа хүргэсээр олон жил өнгөрчээ. Сүүлийн 10 жилд гэхэд манай сонин хүүхдийн хүчирхийлэл, тоглоомын талбайн стандарт, хар тамхины хэрэглээ, суудлын аюулгүй бүс, хүүхдийн тоглоомын стандарт, сахарын хэрэглээ, цар тахлын үеийн хүүхдийн эрх зэрэг хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр тулгамдаж байгаа ноцтой асуудлуудыг гаргаж бичсээр, төр, засаг, түмэн олны анхаарлыг хандуулсаар байна. Тухайлбал, хамгийн сүүлд тавдугаар сарын 24-ний дугаартаа хүүхдийн суудлын бүсний стандарт байхгүй, хэрэглэж хэвшээгүйгээс олон мянган бяцхан үр хорвоог орхиж, хэдэн мянган эцэг эх энхрий үрээсээ хагацаж байгааг хөндсөн нийтлэлийг уншигчдадаа хүргэсэн. Үүнээс өмнө 2018 оны долдугаар сарын 3-нд нийтлэгдсэн “Амиа алдсан 55 хүүхдийн 47 нь “хамгаалалт”-гүй байсан” хэмээх нийтлэлд суудлын бүс, тусгай суудал, бэхэлгээ ашиглаагүйн улмаас зам тээврийн ослоор хүүхдүүд амиа алдаж байгаа асуудлыг хөндөж байв.

Үүнээс гадна хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг урьдаг “Трэнд зочин” буландаа Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхэд хамгааллын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг урьж, хүүхэд хамгааллын асуудлаар ярилцав.

“Зууны мэдээ” сонин хүүхдийн хүчирхийлэл, тэдний эсрэг гэмт хэргийн асуудлыг хөндөхдөө хүүхдийн эрхийг хүндлэх, тэднийг хүчирхийллээс хамгаалахын тулд эцэг, эхийн үүрэг хариуцлага, оролцоо хамгийн чухал байдгийг онцолж байв. Энэ тухай 2020 оны хоёрдугаар сарын 10-ны дугаарын “Хүүхэд хамгааллын бодлогыг гэртээ хэрэгжүүлье” нийтлэлд “Монголын нөхцөлд бүх хүүхдийг цэцэрлэг, сургуульд хамруулах, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ хараад гэртээ суух боломж хомс. Олон балчир хүүхдээ гэртээ цоожлоод ажилдаа явдаг нь өнөөдрийн бодит байдал. Нэгэнт үүнтэй эвлэрэхээс өөр аргагүйгээс хойш төрд хүүхэд хамгаалах бодлого алга гэж том дуугарч, хийсвэр мөрөөдөхөө больё. Харин үүний оронд эцэг, эхчүүд дор бүрнээ хүүхдээ хамгаалж болно. Үр хүүхдээ хамгаалах хамгийн зөв зүйл нь хүүхэд хамгааллын бодлогыг гэртээ хэрэгжүүлж, аюулгүй орчинг нь бүрдүүлье” хэмээн бичиж байв.

Цар тахлын улмаас сургууль, цэцэрлэг үүдээ барьснаар хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь ихэссэн талаар манай сонин “Сургууль хаагдсанаар хүүхдүүд  гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь ихэсчээ” гэсэн нийтлэлдээ өнгөрсөн оны тавдугаар сарын 03-нд бичиж байв. Тус нийтлэлд  “Энэ он гарсаар 40 гаруй хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж эмнэлэгт ирсэн ч удаан хугацаанд хүчирхийлэлд байсны улмаас илүү хүнд гэмтэл авсан байдалтай байсныг мэргэжилтнүүд онцоллоо. Тухайлбал,  “Сургууль, цэцэрлэг ажиллахгүй байгаа учир гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт шилжсэн. Хүүхдүүд хүнд гэмтэл аваад  ирж байна” хэмээн ГССҮТ-ийн эмч ярилаа” хэмээн бичиж байлаа.

 Үүнээс гадна манай сонин сахарын хэрэглээ сэдвийг хөндөж, цуврал нийтлэл хүргэсээр байна. Тухайлбал, эх үрсийн баярыг угтан энэ сарын 26-ны дугаартаа “Та хүүхэддээ нэг дор 200 гр сахар өгч чадах уу?” гарчигтай дөрөв дэх цуврал нийтлэлээ хүргэсэн. Үүнээс өмнөх дугааруудаараа хамгийн их сахар агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд, мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, сахар орлуулагч хэрхэн хорт хавдар үүсгэдэг тухай, дэлхийн бусад оронд сахарын хэрэглээгээ хэрхэн хянадаг болон үр дүнгээ өгсөн бодит жишээнүүдийг олон өнцгөөс бичиж, асуудал хөндсөн билээ.

Энэ бол хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр “Зууны мэдээ” сонины сэтгүүлчдийн олон жил бичсэн цуврал нийтлэлүүдийн ердөө нэгээхэн хэсэг нь юм. Манай сонин цаашид  ч хүүхдийн эрх, хамгааллын чиглэлийн ноцтой асуудлыг хөндсөн нийтлэлүүдийг уншигчдадаа хүргэсээр байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 108 (6840)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 22 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 22 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин