Хөгжлийн банкны хэрэг тойрсон хоёр, гурван “явдал”

2022-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хавар эртээр сүр дуулиантай ил болсон Хөгжлийн банкны хэрэг зун дөхөхөд сураг алдарч эхэллээ. АТГ, ЭЦА-ны мөрдөгчид ажлаа дуусгажээ. Тодруулбал, Хөгжлийн банкны 20 шахам хэрэгт холбоотой 70 гаруй хүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг үндсэнд гүйцэтгэж дууссан байна. “Багц” хэргийн олонх нь прокурорын хяналтад шилжжээ.

Энэ “багц” хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд УИХ-ын нэр бүхий гишүүд бий. Шүүхээс тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хориглоод байна. Эдгээр гишүүд дунд Н.Алтанхуяг орчихсон  тууж явна. Түүнийг тухайн үеийн Засгийн газрын тогтоолтой холбож буруутгаж буй юм байна. Гэтэл Үндсэн хуулийн 45.1-т “...Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна”, 45.2-т  “...Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, тэр үеийн Засгийн газрын тогтоол асуудалтай байлаа гэхэд Засгийн газар өөрөө юм уу УИХ уг тогтоолыг хүчингүй болгох ёстой. Харин Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягтай эрүүгийн хэрэг үүсгэх ёсгүй. Ийм учиртай аж. Хамгийн гол нь үүнийг хууль хяналтын байгууллагын ажилтнууд ярьж буй юм.

Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкны хамгийн томоохон зээлдэгч гэгдээд баригдсан иргэн Д.Эрдэнэбилэгийн өгсөн мэдүүлэгтэй холбоотой мэдээлэл шуугиан тарьж эхэллээ. Түүнийг Х.Баттулгатай холбоотой “ам нээсэн” гээд байгаа юм. Хамгийн сүүлд “...Х.Баттулга “...Эрдэнэтийн 49 хувийг аргалж өгнө” гээд иргэн Д.Эрдэнэбилэгээс 12 сая ам.доллар авчихсан байж болзошгүй” гэсэн мэдээлэл яригдаж байна. Гэхдээ иргэн Д.Эрдэнэбилэг тэгж мэдүүлсэн үү, мөрдөн шалгах явцад илэрсэн үү гэдэг нь тодорхойгүй байна.

Сураггүй шахам болсон Хөгжлийн банкны хэргээс иймэрхүү сураг гарлаа. Хууль хяналтын байгууллагынхан хуульд заасан өөрсдийн эрх, үүргийн дагуу хэргийг мөрдөн шалгаж байгаа юм байна. “...Улс төрийн нөлөө орчихгүй бол хуулийн хугацаанд хэрэг шүүхэд шилжинэ” гэдгийг эх сурвалж хэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 108 (6840)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин