70 дахь удаагийн хүүхдийн баяр үндэсний өв соёлыг сурталчилна

2022-05-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Нэгхэн хоногийн дараа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн баярын өдөр тохионо.  Энэ баярыг манай улс 70 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, хамгийн анх тэртээ 1952 оны зургадугаар сарын 1-нд энэ өдрийг тэмдэглэж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд бодлого, шийдвэрээ чиглүүлж эхэлсэн түүхтэй. Өдгөө 70 жилийн нүүрийг үзэж байгаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс энэ удаа орчин үеийн урлагийг үндэсний хэв маягтай хослуулан, оюуны өмчийг дээдэлж Монгол хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан техник, технологийн дэвшлийг шингээж, шинэлэг байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Нийслэл Улаанбаатар оюуны өмчийг дээдэлсэн хот болох зорилтын хүрээнд Үндэсний бренд болох “Мөнх тунх” хүүхэлдэйн баатруудын албан ёсны эрхийг худалдан авсан. Энэ хүрээнд “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулалтын хөтөлбөрийг боловсруулжээ. Төв талбайд болох “Энх тунх-Мөнх тунх Монгол хүүхэд 2022” баярын арга хэмжээний хүрээнд төрийн болон ТББ, ААН, олон улсын байгууллагуудыг хамруулсан баярын хүндэтгэлийн жагсаалыг 3000 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулна. 
Мөн хүүхэд багачуудын шимтэн сонсдог урлаг соёлын одод, бяцхан дуучин Энжи /А.Эрдэнэцэцэг/, “Том зургаан толгойт” болон орчин үеийн хамтлаг дуучид, бүжигчид, жүжигчид, хүүхэлдэйн болон үлгэрийн баатруудын нэгдсэн тоглолтыг бүтэн өдрийн турш зохион байгуулах юм. Баярын арга хэмжээг МҮОНРТ, UBS, TV5 телевиз шууд дамжуулан үзэгчдэд хүргэхээр болжээ.
Энэ талаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр “70 дахь удаагийн Хүүхдийн баяраар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний өв соёлыг дээдлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёлын тухай хууль тогтоомжуудын хүрээнд “Мөнх тунх” брендийг хүүхэд багачууддаа танин мэдүүлэхээр зорьж байна. Хүүхдийн баяр гурван  хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэгт нийслэлийн харьяа байгууллагууд хүүхдүүддээ хүндэтгэл үзүүлэх, итгэл урам зориг өгөхөөр хүндэтгэлийн жагсаалыг зохион байгуулна. Хоёрдугаар хэсэгт Монгол өв соёл, ёс уламжлалыг түгээн дэлгэрүүлсэн утга агуулга бүхий гурван цагийн тоглолт болно.  Хүүхэд, багачуудын дунд алдартай дуучид, хамтлаг уран бүтээлээ хүргэнэ. Талбай дээр тоглоомын хүрээ байгуулж ажиллахын сацуу хүүхдийн тоглоом, байгууламж барьж байгуулна. Дэлхийн сүүний өдөр тохиож байгаатай холбогдуулан ХХААХҮЯ-тай хамтран 10 мянган хүүхдэд сүү тарааж, кальцийн талаарх мэдээллийг түгээнэ. ХНХЯ-наас хүүхэд, эцэг эхчүүд рүү чиглэсэн хөтөлбөрүүдтэй. Талбайн төв хэсэгт үндсэн тайз, баруун, зүүн хэсэгт туслах тайз байрлуулахаар төлөвлөж байна” гэж ярилаа. 
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг 08:00-20:00 цагт хязгаарлана. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжинд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана. Хөдөлгөөн хязгаарласан газруудад хүүхэд хамгааллын баг ажиллуулна. Хүүхдийг төөрөхөөс сэргийлсэн бугуйвч тараахын дээр тусгай автобус бэлтгэн аав ээжээсээ төөрсөн хүүхдүүдэд туслах  юм. 
Энэ талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Г.Мөнхнасан “Манайх хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан тодорхой заалтуудын хэрэгжилтийг ханган ажиллана. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, парк дээр хүүхэд хамгааллын баг ажиллана. Энэ багт оюутан залуус сайн дураар ажиллана. Хүүхдийн зуслангийн мэдээлэл, шохой зургийн уралдаан гэсэн олон уралдаан, тэмцээнийг зохион байгуулна” гэсэн юм.
Баярын өдөр худалдаа үйлчилгээ явуулах 60 асар майханг төв талбайн автомашины зогсоолын дагуу байрлах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. Мягмар ГАРАГ. № 108 (6840)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин