Бурханы сүм Эрдэнэт хотын Баян-Өндөр ууланд мод тарилаа

2022-05-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Эрдэнэт хотын агаарын бохирдлыг багасгах зорилгоор мод тарьж үлгэр жишээ болж байгаа нэгэн байгууллагыг танилцуулж байна. Энэ байгууллага бол Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх) юм. Энэ сарын 22-ны өдөр Бурханы сүмийн итгэгч гишүүд ар гэр, ойр дотныхонтогоо хамт Баян-Өндөр уулын Хүрэн булаг рашаанд 20 гаруй мод тарьж, цэвэр хотын төвийг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд хувь нэмрээ оруулжээ. 

Бурханы сүмийн албаны хүн хэлэхдээ, “Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй агаарын бохирдол, цөлжилт зэрэг нь байгаль орчинд ихээхэн хор хөнөөл үзүүлж байгаа ийм цаг үед хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх амьдралын үндэс болсон эх дэлхийнхээ байгаль орчныг хайрлан хамгаалах үйлсэд манай сүмийн олон итгэгч нэгдэж оролцлоо. Цаашид илүү олон хүнтэй хамтран ажиллах байх гэж найдаж байна” гэв.

Өглөө 11 цагт эхэлсэн энэхүү сайн дурын ажилд оролцогчид тарьц суулгац, хөрсөө бэлтгэж ирээд хэд хэдээрээ хуваагдан нэг баг болж, инээмсэглэн ажиллаж байв.

Өнгөрсөн жил Бурханы сүм нь Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-тай хамтран Агропарк экологийн цэцэрлэгт хүрээлэнд 500 ширхэг хайлаас мод тарьж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмрээ оруулжээ. Мөн 3-р сард Дархан хотын 5 том барилгын ойр орчмыг цэвэрлэж, орон нутгийн байгаль орчныг хамгаалах ажилд манлайлан оролцсон байна. Түүнчлэн тус сүм өнгөрсөн 20 жилийн турш гадаад ба дотоодод байгаль орчныг хамгаалах 9300 гаруй кампанит ажил зохион байгуулжээ. Монгол төдийгүй дэлхийн 17 оронд нийт 25000 гаруй модыг бүс, орон нутгийн засаг захиргаатай хамтран тарьсан байна.

Дэлхийн 175 орны 7500 гаруй сүмд 3,3 сая итгэгч гишүүнтэй Бурханы сүм нь байгаль орчныг хамгаалах үйлсэд оролцохоос гадна гамшгийн үед тусламж үзүүлэх, цусаа хандивлах, хөршүүддээ туслах, боловсролыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Монголд ч мөн тасралтгүй сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулсаар байгаа юм байна. Энэ оны 3-р сард Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18-р хорооны цагдаагийн хэлтэст цагдаагийн тусгай тоног төхөөрөмжийн тусламж үзүүлсэн байна. 2-р сард Библид тэмдэглэгдсэн Бурханы баяр болох "Шинэ гэрээний Алгасал баяр"-аар зөвшөөрөгдсөн Христийн хайр ба золиосыг дурсах зорилгоор "Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” цус хандивлах донорын аяныг зохион байгуулж, 80 орчим хүн оролцжээ. Мөн Баянзүрх дүүргийн 4-р хороотой хамтран өндөр настнуудыг хүлээн авч, ахмад буурлууддаа баяр хөөр бэлэглэсэн аж.

Шинэ төрлийн коронавирусын халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, даван туулах ажилд ч мөн тэд идэвх санаачлагатай оролцжээ. Баянзүрх дүүргийн 4-р хороонд оверлок оёдлын машин, дижитал оёдлын машиныг хандивласан нь “COVID-19”-ийн улмаас эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байгаа орлого багатай эмэгтэйчүүдийг сургаж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, ажлын байр нэмэгдүүлэх ажилд хувь нэмрээ оруулжээ. Хорио цээрийн дэглэмийн үед тэргүүн шугаманд ажиллаж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Орхон аймгийн Эрүүл мэндийн төв, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт нийт 27,000 амны хаалт, чацарганы ундаа хандивласан байна. Түүнчлэн хорио цээрийн үед эмзэг бүлгийн иргэдэд зориулж 30 иж бүрдэл хүнсний бүтээгдэхүүн Баянгол дүүргийн ИТХ-д хандивлаж, халдвар авсан хүмүүсийн ар гэрийнхэнд 1,2 сая төгрөгийг хандивлан, эрч хүч, урам зориг өгчээ.

Тасралтгүй өрнүүлсээр байгаа хүмүүнлэгийн үйл ажиллагааныхаа үр дүнд Бурханы сүм АНУ-ын ерөнхийлөгч Байден, Трамп, Обама нарын Засгийн газраас сайн дурын ажлын тэргүүн дээд шагнал (Алтан шагнал 50 удаа) хүртжээ. Мөн БНСУ-ын гурван ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн байна. Бурханы сүмд байгаль орчны олон улсын шагнал болох “Ногоон дэлхий”, “Ногоон алим” гэх мэт нийтдээ 3300 гаруй шагналыг орон орны төр засгийн ба олон улсын байгууллагаас олгосон байна.

Монгол улсад авсан шагналаас дурдвал Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын өргөмжлөл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны сайдын өргөмжлөл, Эрүүл мэнд, спортын яамны сайдын өргөмжлөл, Хүнс, хөдөө аж ахуйн яамны жуух бичиг, Цусны төвийн даргын талархал зэрэг шагналуудыг хүртсэн байгууллага юм байна.

 

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг

erguu gaj ursgal chingaig duuraijhcheee bolij uz ta nar
Ээгий
Мундаг хамт олон
Muana
Eyreg medeelel😍🥰
Нараа
Бурхны сүм дэлхийн номер 1 сүм .ийм гоё сүмд явж байгаадаа талархаж бахархаж байна
Оогий
Дэлхийд сайн дурын ажлаараа тэргүүлэгч Английн Хатан Хааны шагналт мөн Америкийн ерөнхийлөгчидийн болон олон улсаас шагнал авсан юм байна. Халуун баяр хүргье
Урнаа
Мундаг юмаа Бурханы сүмийхэндээ баярлаа
Баяндүүрэн
💜
Sumiya
олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог сүм Бурханы сүмээс өөр байхгүй Эцэг Эх Бурхандаа талархаж бн
Сайхан үйлстэй хүмүүс хаана бн Буханы сүмд л байгаа олон нийтийн ажил идэвхтэй орлцдог сүм Бурханы сүмээс өөр байхгүй Эцэг Эх Бурхандаа маш их талархаж байнаа
Үлгэр жишээ байгуулага.бусдад сургамж.
Нургүл
эх орнонч сэтгэл үр ачтаа ивээлтэй сайн байна баярлалаа
Бурханы сүмийнхэн дандаа л сайн үйлсийн аян өрнүүлэх юмаа. Баяр хүргье!!! Амжилт амжилт амжилт.
С.Пүүжээ
Бурханы өгч байгаа ивээл юмаа. Бурханаас eрөөл их аваарай.
Сайхан үйлс бахархаж байна
Бурханаас ерөөл их аваарай. Амжилт.
Мундаг юмаа баяр хүргэе
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 26 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 26 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 43 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 56 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин