А.Намуун: Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ныг дуустал үргэлжилнэ

2022-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Тавдугаар сарын 28-нд нийслэл Улаанбаатар хотод олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” болно. Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм. Энэ жилийн хувьд марафоны бүртгэлээс эхлэн бүхий л явцад технологийн дэвшил ашиглан, оролцогч тамирчдын амжилтыг бүртгэж баталгаажуулж эхэлснээрээ онцлог юм. Энэ талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн А.Намуун ““Улаанбаатар марафон” бол олон улсын хэмжээний үзүүлэлт өндөртэй тэмцээн. Тиймээс ч  жил болгон гадаадын улс орны тамирчид оролцдог. Энэ жилийн хувьд Кени, Казакстан Улсын өндөр зэрэглэлтэй тамирчдаас гадна Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яам, Консулын газрын төлөөллүүд бүртгүүлээд байна. ОХУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ гэхчлэн 15 улсын 80 гаруй тамирчин оролцохоор  мэдүүлгээ өгсөн. Тэр дундаа бүтэн марафоны төрөлд Кени, Казакстан улсаас тус бүр хоёр мэргэжлийн тамирчин оролцохоор урилга авч, визээ гаргуулаад манай улсыг зорин ирж байгаа.

Марафоны үеэр энгэртээ зүүх чип нь оролцогчид, тамирчдын амжилтыг тодорхойлох юм. Хэдэн км, метр зайг хэдий хугацаанд туулсан бэ гэдгийг тодорхойлдог төхөөрөмж. Энэхүү чипийг марафонд оролцохоор бүртгүүлсэн иргэдэд "High Payment Solutions" ХХК-аас өнөөдөр болон маргааш тарааж өгнө. Харин 21 км, 42 км -ийн хагас, бүтэн марафонд оролцох мэргэжлийн тамирчдын энгэрийн тэмдэг чипийг  Монголын хэт холын марафон гүйлтийн холбоон дээр олгоно.Тавдугаар сарын 28-ны өдөр Их, Бага тойруугийн замуудыг 06:00-18:00 цагийн хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах юм. Томоохон зах, худалдааны төвүүд мөн амарна. Энэ хугацаанд гүйгчдийн замд  гүйгчдэд зориулсан явуулын бие засах газар, үйлчилгээний цэгүүдийг дөрвөн байршилд гаргаж байгаа. Био 00, усны цэг, хог хаягдлын цэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ажиллуулна. Маршрутын дагуух энэхүү үйлчилгээ гүйгчдэд нээлттэй. Мөн маршрутын дагуу үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн бие засах газрууд, нийтийн бие засах газрууд ч үнэ төлбөргүй байх юм” юм.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 26 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 26 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 43 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 56 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин