Одонтой ээжүүд

2022-05-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

“Алдарт эх” одонг анх 1958 оноос олгож эхэлсэн. Жил бүр хүүхдийн баярыг угтан дөрөв ба түүнээс дээш  хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулиар төрийн тэргүүн ээжүүдэд энэ одонг гардуулдаг уламжлалтай. Тус одонгоор энэ жил улсын хэмжээнд 12599 ээж шагнуулахаар болжээ. Үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11647 ээжийг шагнах зарлиг гарсан. Нийслэлийн  есөн дүүргээс “Алдарт эх”-ийн одонгоор 5299 ээж энгэрээ мялаах юм. Тэгвэл I зэргийн одонгоор 349, II одонгоор 5080 ээжийг шагнах аж Тэгвэл энэ жилийн одон гардуулах үйл ажиллагаа өчигдрөөс эхэлж Баянгол дүүргийн ээжүүд "Алдарт эх"-ийн одонгоо авлаа.

Хэзээ ч хувирдаггүй хайр ээж хүнийх. Тэд үрийнхээ өмнө их хариуцлага үүрдэг. Хамаг бүхнээ үрдээ зориулахдаа юуг ч даван туулах дуусашгүй тэвчээрийн эзэд юм. Өглөөний 10:00 цагт шагнал гардуулах үйл ажиллагаа эхлэв. Төв талбайд эерэг энерги, инээмсэглэлтэй, баглаа цэцэг барьсан хүмүүс цугларсан байв. Тэдний ихэнх нь хайртай ээжийгээ, халамжит ханиа хүлээж буй гэр бүлийн гишүүд юм. Одонгоо авсан ээжүүд улаан хивсээр бууж ирэх агшинд "Ээж тэр байна. Ээж ээжээ" хэмээн гараа өргөж дуудах өхөөрдөм үрс дэндүү жаргалтай. Шагналаа авсан ээжүүд нялх үрээ энгэртээ тэврэн ойр дотны хүмүүстэйгээ баяраа хуваалцана. Энэ тэндгүй монгол дээлтэй ээжүүд энгэртээ одонгоо гялалзуулсаар дурсгалын зураг татуулна. Зарим гэр бүл ижил өнгийн дээлээр гоёсон харагдлаа. Одон авч буй ээжүүд орчин үеийн өнгө, загварын дээл, гоёмсог өсгийт өмссөн нь үлгэрийн гүнжийг санагдуулна.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одонтой ээжүүдэд хандан олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж үг хэлсэн. Тэрбээр "Алдарт эх"-ийн одонг хамгийн хүндтэй шагнал хэмээн тодорхойлсон байна. Хүүхдийн мөнгөний тухайд нийгмийн халамж бус хүн амаа өсгөх, үрсээ дэмжих төрийн бодлого гэжээ. Хүн ам өсөн нэмэгдэж манай улс хөгжинө гэсэн байна.

Гэртээ суугаад үрээ харах ээж хүнийг нийгэмд хүмүүс буруу ойлгох нь бий. Ажилгүй нөхрөөрөө тэжээлгэдэг, гэрээс гардаггүй гэх мэтчилэн. Гэвч тэд үрсээ харж, өсгөхийн хажуугаар гэрийн олон ажлыг амжуулж байдаг. Их үүрэг хариуцлагыг үүрдэг гэхэд болно. Тэгвэл энхрий үрсийнхээ ирээдүйг гийгүүлэх туршлагатай олон мундаг ээжүүдийн төлөөлөл төрөөсөө шагналаа авч байна. Уншигч танд ээжүүдийн баяраа хуваалцсан сэтгэгдлийг хүргэж байна.

 

Ц.Таван-Эрдэнэ: Сайн ээж байхыг хичээдэг

-"Алдарт эх"-ийн II одонгоор энгэрээ мялаалаа. Сэтгэл догдлуулсан сайхан мөч байна. Анх 24 насандаа ээж болж байсан. Хоёр охин, хоёр хүүтэй. Бага нь ихэр. Одоо нэг ой гарантай. Нөхөр бид хоёрын холын хамаатнууд дунд ихрийн удам бий. Эх хүн үрсийнхээ өмнө их хариуцлагыг үүрдэг болохоор сайн ээж байхыг хичээдэг. Тэднийхээ хүмүүжил, эрүүл мэндэд нь илүүтэй анхаардаг. Хүүхдүүдээ эрүүл саруул өсгөхөд тусалсан хань, аав ээж, дүү нартаа баярлалаа.

 

Э.Алтансувд: Анх ээж болсноос хойш 10 жилийн дараа “Алдарт эх” боллоо

-Миний хувьд 32 насандаа "Алдарт эх"-ийн II одон авсандаа сэтгэгдэл өндөр байна. Анх ээж болсноосоо хойш 10 жилийн дараа одонгоор шагнууллаа. Бид хоёр охин, хоёр хүүгийн аав ээж. Ойр дотны хайртай хүмүүс маань  баяр хүргэхээр зорин иржээ. Одонгоо гардан авч байгаа үзэсгэлэнт ээжүүддээ баяр хүргэе.

 

Б.Туул: Баярт мэдээгээ хамгийн түрүүнд  нөхөртөө хэлсэн

-Шагнал авах нь баярын нулимстай үнэхээр сайхан байна. Дөрвөн сайхан үрдээ баярлалаа. Хамгийн бага хүүхэд маань аавтайгаа баяр хүргэхээр ирсэн байна. Тав хоногийн өмнө хорооноос одон авна гэсэн мэдээг утсаар дуулгасан. Энэ мэдээг хүлээж аваад үнэхээр их баярласан. Хамгийн түрүүнд  нөхөртөө баярт мэдээгээ хэлсэн. Хүүхдүүд маань сайн хүн болно гэдэгт итгэлтэй байна.

 

О.Сувд-Эрдэнэ: Цэргийн хүний хүүхэд биеэ даах арга барилд амархан дасдаг

-Өнөөдөр төрийн одонгоор шагнагдсандаа баяртай байна. Анх ээж болох одоо дахин хүүхэд төрүүлэх хоёр хоорондоо ялгаатай. Залуу байхад туршлага багатай байдаг. Одоо илүү туршлагатай, сайн ээж болсон байна. Хүүхдийг ойлгож, харилцан ярилцаж байхыг чухалчилдаг. Хүүхдүүддээ зөв үлгэр дууриал үзүүлж, сайн хүн болгон хүмүүжүүлсэндээ баяртай байна. Цэргийн хүний хүүхэд биеэ даах арга барилд амархан дасдаг. Би ХХЕГ-т 24 жил ажиллаж байна. Өнгөрсөн жил “Цэргийн гавьяаны одон” авч байсан. Харин энэ жил "Алдарт эх"-ийн одон авлаа.

 

"Алдарт эх"-ийн одонг шударга олгогддог шагнал хэмээн хүмүүс дүгнэж байна. I одонтой эхэд 200 мянга, II одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмжийг жилд нэг удаа олгодог. Энэ шагналаар 21 аймгаас 7056 ээж шагнуулж байгаа аж. Үүнээс I зэргийн одонгоор 560, II зэргийн одонгоор 6496 эх энгэрээ мялаах юм. Мөн гадаадад оршин суугаа 74 ээж одон гардаж авна. I одонгоор гурэв, II одонгоор 71 ээж шагнуулах юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (6837)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 26 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 26 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 43 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 56 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин