“Улаанбаатар марафон-2022”,  “автомашингүй өдөр” айсуй

2022-05-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа. Цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм. Олон улсын марафон гүйлтийг хэрхэн зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийж, /2022.05.25/ мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Нийслэлийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга  Ж.Ганболд, Нийслэлийн нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн А.Оргилсайхан, “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-ийн хөгжүүлэлт хариуцсан захирал А.Сүхбат  нар оролцлоо.

 

КЕНИ, КАЗАхСТАН УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИД МАРАФОНД ОРОЛЦОНО

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү:

 

-“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэд өдөр тутам биеийн тамир, спортоор хичээллэх идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой уралдаан юм. Энэ жилийн уралдаанд гадаадын 15 орны 80 гаруй тамирчин оролцохоор  мэдүүлгээ өгсөн. Тэр дундаа бүтэн марафоны төрөлд Кени, Казахстан улсаас тус бүр хоёр мэргэжлийн тамирчин оролцохоор урилга авч, визээ гаргуулаад, манай улсыг зорин ирж байгаа юм. Марафонд оролцогчид 5000, 10000 метр, хагас болон бүтэн марафонд гүйх юм. 10 км, 21 км, 42 км-т гүйх оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно. Тиймээс тамирчдын хувийн мэдээллийг урьдчилан цахим программд оруулах шаардлагатай тул оролцогчдыг тавдугаар сарын 27-ныг хүртэл  бүртгэнэ. Өнөөдөр, маргааш бүртгүүлсэн иргэдэд “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-аас энгэрийн тэмдэг, чипийг тарааж өгнө.

Түүнчлэн “Улаанбаатар марафон-2022” гүйлт болох өдрийг нийслэлд “Автомашингүй өдөр” болгосон. Аль замуудын хөдөлгөөнийг хязгаарлах талаарх мэдээллийг www.ulaanbaatar.mn сайт, “Нийслэлийн мэдээ” пэйж хуудаснаас үзэх боломжтой.  Марафоны нээлт 09:30 цагаас Сүхбаатарын талбайд болно. Нээлтийн өмнө урлагийн тоглолт болж, нээлтэд нэр хүндтэй тамирчид оролцох юм гэлээ.

 

БҮРТГЭЛИЙГ ХОЁР СУВГААР ХИЙЖ БАЙНА

 

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК-ийн хөгжүүлэлт хариуцсан захирал А.Сүхбат “Бүртгэлийг хоёр сувгаар хийж байна. Тухайлбал, вэб сайтаар буюу www.ubmarathon.hipay.mn сайт руу нэвтрэн гүйх төрлөө сонгон бүртгүүлэх боломжтой. Түүнчлэн HiPay аппликейшнээр дамжуулан бүртгүүлж болно. Төлбөрийн хувьд онлайнаар бүх банкны картаар болон HiPay аппликейшнээр QR код уншуулан төлбөр төлөх боломжтой” гэсэн юм. Марафонд оролцогч иргэдийн  бүртгэл тавдугаар сарын 27-ныг дуустал үргэлжлэх бол мэргэжлийн тамирчдын тухайд тавдугаар сарын 27-ны дотор бүртгүүлэх учиртай.

 

“УЛААНБААТАР МАРАФОН” БОЛ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ ӨНДӨРТЭЙ ТЭМЦЭЭН

 

Хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Улаанбаатар марафон” бол олон улсын хэмжээний үзүүлэлт өндөртэй тэмцээн. Тиймээс жил болгон гадаадын улс орны тамирчид оролцдог онцлогтой. Гүйлтийг  таван төрлөөр зохион байгуулна. Зай маршрутын тухайд 42 км, 21 км-ийн хагас бүтэн марафон, 10 км-ийн марафонд 18-аас дээш, 18-34, 35-54, 55-аас дээш гэсэн насны ангиллаар явагдана. Мөн 10 мянган метрийн марафонд 18-аас дээш насныхан, 5000 метрт 12-17, 18-аас дээш насныхан оролцох боломжтой. Энэхүү эрүүл мэндийн гүйлтэд манай марафонд оролцогчдын олонх нь оролцдог. Дээрээс нь 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй тамирчид оролцох боломжтой. Гүйлтэд оролцогчдын хураамж 5000-60000 төгрөгт хэлбэлзэж байгаа. Олон улсын марафон гүйлтийн жишиг ийм байдаг” хэмээн тодотгосон юм.

Гүйлтийг 42 км, 21  км-ийн зайд 18-34, 35-54, 55-аас дээш насны ангиллаар зохион байгуулна. Харин  эрүүл мэндийн гүйлт буюу 5 км-ийн зайд 12-17 нас, 18-аас дээш насныхан оролцох бол  1.5 км-ийн зайд  гэр бүлээрээ болон тусгай хэрэгцээт иргэд оролцох боломжтой юм.  Марафоны зам маршрутыг тогтоон баталгаажуулж, гараа, барианы болон ус эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг байгуулаад байгаа юм. “Улаанбаатар марафон-2022” олон улсын  гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа юм. Хамгийн анх  2014 онд  16839 иргэн оролцож байсан бол  2015 онд 18085, 2016 онд 25000, 2017, 2018 онуудад 30000-д хүрчээ.  Харин 2019 оноос  нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид гэсэн 32000 гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан. Харин 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас марафон гүйлт завсарлахад хүрчээ. Энэ жилийн хувьд урьд өмнөхөөс ч өргөн дэлгэр болох магадлалтайг зохион байгуулагчид онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (6837)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 26 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 26 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 43 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 56 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин