“Жаргалтай ирээдүй – Бидний үрс” хандивын тоглолт энэ сарын 29-нд болно

2022-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Г.Энх-Учрал нь есөн настай.  Энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд тархины хорд хавдартай гэж оношлогдсон байна. Гавлын суурь хэсэг байрласан, дунд болон тэнцвэрт тархийг хамарсан 4.2 см-ийн хорт хавдартай. Тархинд усжилт үүссэн. Зөвхөн зүрх, амьсгал, нугасны сувгийг чөлөөлж, гуурс тавих хагалгааг “Улсын гуравдугаар төв эмнэлэг”-т хийлгэсэн. Харин хорт хавдын усыг гадагшлуулах эмчилгээг яаралтай хийлгэхгүй бол нүд нь хараагүй болох, таталт өгөх зэрэг сөрөг нөлөөтэйг БНСУ-ын эмнэлгээс анхааруулсан тул охины ар гэрийн төлөөлөл ард түмэнд хандлаа. 
БНСУ-д хийгдэх эмчилгээнд нийт 420 сая төгрөг шаардлагатай байгаагаас 61 дүгээр сургуулийн захирал А.Мөнхчимэг хандивын аян эхлүүлж, 200 сая төгрөг цуглуулан өгчээ. Үлдэгдэл 220 сая төгрөгийг хугацаа алдалгүй бүрдүүлэх шаардлагатай тул эцсийн арга буюу ард түмэндээ хандаж, хандивын тоглолт зохион байгуулахаар болсон. Энэ сарын 29-ний 14:00 цагт “UB PALACE”-ын концертын их танхимд болох ба тасалбарын үнэ 25000 төгрөг байна. Тоглолтод МУГЖ Б.Ганчимэг, Ж.Одмаа, Э.Бүрнээбаяр, Б.Батбаатар, Х.Үнэнхүү, Б.Батболд, Ч.Баярмаа, МУСТА Л.Нарантуяа, Б.Мөнхбаяр, Д.Бердибек, Б.Энхбаяр, Ч.Батцэнгэл, Х.Ган-Эрдэнэ, О.Баднаанямбуу нар оролцоно. Харин урилгаар ЧД-ийн 61 дүгээр сургуулийн “Дорны хүрээ” бүжгийн хамтлаг, “Хөх тэнгэр” хамтлагууд урилгаар оролцох аж. 
 Мөн охины ээж Г.Оюун-Эрдэний нэр дээрх Хаан банкны 5304108506, Хас банкны 5002275983, Худалдаа хөгжлийн банкны 2624002438 дансанд хандив өргөх боломжтой. 

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 26 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 26 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 43 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

17 цаг 56 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин