Явуугийн цэцэрлэгт "Хүрээ үдэш"-ээр зочлоорой

2022-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Уран бүтээлийн "Цэгц аравт" нэгдлээс санаачлан яруу найргийн уншлага, хотын дуу, хөгжим зэрэг урлаг, соёлын чөлөөт үзүүлбэр бүхий их хотын үдшийн чөлөөт хөтөлбөрийг ирэх баасан, бямба, ням гарагууд буюу тавдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.  "Хүрээ үдэш-City night" хэмээн нэрлэсэн энэхүү гурван үдшийн чөлөөт хөтөлбөрт үе үеийн яруу найрагчид хүрэлцэн ирж шүлгээ уншихаас гадна Улсын филармонийн квартет хамтлаг, хийл, саксафон болон гитарын гоцлол хөг нэмж, дуучин Б.Хонгор, Н.Тамир нар ая дуугаа өргөх юм байна.

Мөн монгол уран бичлэгээр хүссэн үгээ бичүүлж авах, таталбар хөргөө зуруулах, шүтэн биширдэг, хайрлан хүндэлдэг найрагчидтайгаа гэрэл зураг авахуулах боломжтойгоос гадна ном, пянз сонирхогчид үзэсгэлэн худалдаа, солилцоо зохион байгуулах ажээ.

Нийслэл хотын залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон, үр өгөөжтэй өнгөрүүлэх, дуу, хөгжим, яруу найраг сонсож, урлагийн мэдрэмж, таашаал авах, хотын соёлыг бие биедээ түгээх, сонирхол, хоббигоороо нэгдэх зэрэг олон талын үр нөлөө, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор "Цэгц аравт" уран бүтээлийн нэгдлээс энэхүү "Хүрээ үдэш-City night" арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа юм байна.  Их хотын залуус та бүхнийг энэ долоо хоногийн баасан гараг болон амралтын өдрүүдэд Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн цэцэрлэгт тухлан саатаж, "Хүрээ үдэш"-ийн донж, янзыг сонжин, яруу найраг, дуу, хөгжим сонордон, гэгээн уянгаар сэтгэлээ хөглөөрэй хэмээн урья.

 

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

15 цаг 55 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

21 цаг 23 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

21 цаг 23 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

21 цаг 23 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Уржигдар 14 цаг 17 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Уржигдар 14 цаг 10 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

Уржигдар 06 цаг 00 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

Уржигдар 06 цаг 00 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

Уржигдар 06 цаг 00 мин