Уур амьсгалын өөрчлөлтийн талаар доктор П.Чимэдцэрэнгийн хэлсэн онцлох эшлэл

2022-05-25
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Ээлжит зочин Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) П.Чимэдцэрэнгийн онцлох эшлэлийг хүргэж байна.

-Хүн, хүний үйл ажиллагаа, дэвшилтэт техник технологи хөгжихийн хэрээр байгаль орчинд сөргөөр нөлөөлөх, байгальтай зүй бусаар харьцах, үүнээс үүдэн озоны давхарга цоорох, гамшиг осол тохиолдох зэргээр эргээд сөрөг нөлөө нэмэгдэж уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байна.
-Уур амьсгалын өөрчлөлт аажмаар бий болж энэ нь гамшгийн хэлбэрээр илэрч байна. Гамшгийг богино, дунд, урт хугацаанд өрнөлтэй гэж ангилж байгаа. Харин уур амьсгалын өөрчлөлт урт хугацааны өрнөлтэйд нь тооцогддог. Тиймээс энэ урт хугацаандаа сөрөг нөлөөлөл нь илэрч аажмаар өөрчлөлтийг үзүүлж байдаг.
-Үндсэндээ улс орны тогтвортой хөгжлийг хангая гэвэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бууруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах явдал нэн түрүүнд яригдах ёстой. Гамшгаас үүсэх аюул нь уламжлалт бус аюулд хамаарах бөгөөд өнөөдөр хамгийн их нүүрлэж, улс орны нийгэм эдийн засагт нөлөөлөх магадлал өндөр байгаа юм.
-Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн гамшгаар илэрч байна. Тухайлбал, хөрсөн дээр хуурайшилт огцом ихэсч байгаа нь шинэ төрлийн гамшиг үүсэх нөхцлийг бий болгож байна. Ингэхдээ богино хугацааны хохирол ихтэй гамшгийн төрлөөр илэрч байгаа юм. Үүний нэг илрэл нь Архангай, Дундговьд болсон хүчтэй шуурганд олон мал амьтан хоргодсон. Мөн вагоны зам үерт автах зэргээр урьдчилан таамаглах аргагүй аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна.
ан, зуд болсны дараа Улаанбаатар хот руу шилжин ирж байгаа иргэдийн тоо өсч байгаа нь Монгол Улсын тогтвортой хөгжилд шууд нөлөөлж байгаа. Тогтвортой хөгжлийн найман зорилтод үнэлгээ хийгээд үзэхэд шилжилт хөдөлгөөн, ядуурал, ажилгүйдэл зохих хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Гэтэл энэ бүхэн ган, зудтай холбоотойгоор хөдөөний иргэд хотод суурьшмал байдалд ирж амьдрахад амьдрах орчин нөхцөл, дасан зохицох байдал зэргээс үүдэн  ядуурал, эмзэг бүлгийн тоо нэмэгдэх жишээтэй. Ингээд харахаар гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг салбар болгонд ярих цаг ирээд байна. 
-Уур амьсгалын өөрчлөлт хүн амын дундаж наслалтад нөлөөлж байна гэсэн судалгаа гарсан. Тэр дундаа эрэгтэй хүмүүс байгалийн гамшигт илүү их өртдөг. Шууд биш ч дам нөлөөлөл их байдаг. Энэ нь эрчүүд бүхнийг хийх, зохицуулах ёстой гэсэн байгалийн өгөгдөл, сэтгэхүйтэй ч бас холбоотой.
-Өнгөрсөн онд 4075 удаагийн аюулт үзэгдэл тохиолдож, 319 хүн амь насаа алдаж, 149 хүн гэмтэж, 163700 толгой мал хоргодож, 25.9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Өөрөөр хэлбэл, шууд хохирол гэдэг бол гамшгийн нөлөөг арилгах, сэргээн босгоход зарцуулж байгаа хөрөнгө. Гэтэл нийгэм, эдийн засагт нөлөөлж байгаа тооцоолоогүй дам хохирол их бий. Тухайн үед нь зарцуулсан, тооцоолох боломжтой хохиролыг ярихаас ядуурал, эрүүл мэнд, боловсролд хэрхэн нөлөөлөв зэргээр хожим гарах үр дагаварыг төдийлөн ярьдаггүй.
-НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас инновацийн шийдлийг танилцуулж, тайлан гаргадаг. Тэр дунд 2021 оны байдлаар 30 гаруй инноваци шийдэл байгаагийн дотор “soft” буюу эрхзүйн орчны шинэтгэл, сургалт сурталчилгаа, “hard” буюу  техник технологи бүтцийн арга шийдлийг танилцууллаа.
-Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг осол ихээр яригдаж байгаа учраас бодлого, эрхзүйн орчны шинэтгэл хийж байна. Бодлогын инноваци хийж дэлхий нийтийн жишигт ойртох үүднээс ОБЕГ-ын бүтцэд Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрыг байгуулсан. Мөн Гамшгаас хамгаалах хуулийг 2017 онд шинэчлэн баталснаас хойш уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө болон гамшгийн шинэ төрөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2-3 удаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Мөн түүнчлэн нэг чухал зүйл нь олон нийтийг, хүүхдийг сургаж дадлагажуулах арга юм.
-“Hard” буюу  техник технологи бүтцийн арга шийдлийг авч үздэг. Уур амьсгалын өөрчлөлтөд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдал, эрсдэлийг 330 сумдын түвшинд үнэлэх, уг эмзэг байдлын цогцолбор үнэлгээнд суурилсан дасан зохицох арга хэмжээг тухайн аймаг, сумын бодлогын төлөвлөлт, төсөвтэй уялдуулах хэрэгтэй.
-Байгалийн гамшигт үзэгдэл ган, зудын нөлөө нь Монголын нөхцөлд ядуурал, шилжилт хөдөлгөөний эх үүсвэрт багагүй жин дарж байгаа бөгөөд эдийн засгийн хоёр дахь том хөдөө аж ахуйн салбарт нийгэм, эдийн засгийн суурь нөхцөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх хэрэгцээг системтэйгээр харж, төлөвлөхийг шаардаж байна.
-Гамшиг судлал бол салбар дундын шинжлэх ухаан юм. Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдаад 18 жил болж байна. Үүнтэй зэрэгцээд Гамшиг судлалын үндэсний хүрээлэнг байгуулаад 17 дахь жилдээ ажиллаж байна. Хими, биологи, цацраг, физик, газарзүйн шинжлэх ухааны суурь бүхэлдээ гамшиг судлалын ухааны үндэс юм.  Энэ бүх тал хамтарч, нэгдэж байж гамшгийн эрсдэлийг бууруулах ажил үр дүнтэй хэрэгжинэ.
анцхан гамшгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын ажил биш юм. Ерөөсөө л олон нийт, бүх талуудын хамтын ажиллагаагаар гамшгийн эрсдэл буурна. Тэр тусмаа гамшгийн менежментийг оновчтой хэрэгжүүлэхэд талууд, иргэдийн оролцоо чухал. Иргэн өөрийгөө аврах, өрөөлийг хамгаалах мэдлэг чадвартай бол гамшгийг хохирол багатай даван туулахад чухал үүрэгтэй. Жишээлбэл, хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Улаанбаатар хотод газар хөдлөлт боллоо гэхэд онцгой байдлын байгууллага хэдэн хувиар хүрч ажиллах вэ гэдэг хангалттай бус. Харин хамгийн түрүүнд тэнд иргэн л байна. Иргэн өөрийгөө болон дэргэдэх хүнээ хамгаалахад суралцсан байх ёстой.
-Гамшгаас хамгаалах хуулиар байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байх ёстой. Байгууллагад гамшгийн эрсдэлийн үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хийнэ. Үнэлгээ хийлгэсний дараа гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Энэхүү төлөвлөгөө нь цаас биш бодит үр дүнгээ өгсөн байх ёстой.
одорхой хэмжээний мөнгөөр үнэлгээ хийлгэсэн бол зөвлөмжийн дагуу эрсдэлээ бууруулах юм. Хуулиараа төсвийнхөө 1.5 хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулна гэж заасан. Энэ дагуу үнэлгээнээс эхлээд төлөвлөгөө тайлан хүртлээ гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулсан байх ёстой.
-Хуулиараа аж ахуйн нэгж өмчийн хэлбэр үл харгалзан гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ гэж заадаг. Тиймээс хэдэн ажилчинтай, ямар байгууллага байсан ч гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх үүрэгтэй. Мөн орон нутаг, бүс нутгийн түвшинд үнэлгээ хийлгэнэ. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн эсэхийг мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын хуудсаар болон онцгой байдлын байгууллагын байцаагчид  шалгаж байна. Эцсийн үр дүндээ гамшгийн эрсдэлээ үнэлүүлснээр ямар нэг аюул, эрсдэлийг хохирол багатай даван туулна гэсэн үг. Эрсдэлээ боломж болгож буй нэг хэлбэр юм.

Эх сурвалж: www.polit.mn

NYT: Украиныг НАТО-д элсүүлэх боломжийг АНУ-аас шаардаж байна

Европ болон Киев Украины мөргөлдөөнийг зохицуулах ирээдүйн хэлэлцээрийн хүрээнд АН

11 цаг 27 мин
Хятадын Төв Азитай хийсэн худалдааны эргэлт гурав дахин нэмэгдсэн

БНХАУ болон Төв Азийн орнуудын худалдааны хэмжээ 2020-2024 онд 2.8 да

11 цаг 28 мин
Полит тойм: Европын удирдагчид зөвхөн гал зогсоох нөхцөлд Украйны яриа хэлэлцээ хийхийг уриалав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар энэ наймдугаар

11 цаг 29 мин
Муурны ертөнцөд зочилсон нэг өдөр

Өнгөрсөн баасан гарагт  Улаанбаатар дахь Оросын соёл  шинжлэх ухааны төвд  анх удаа Дэлхи

13 цаг 10 мин
Аниме ертөнцөөр аялуулах “Cafe de Lolita”

Сүүлийн жилүүдэд манай хотод "Кофе шоп"-ийн соёл нэлээд түгэн дэлгэрч байна. Кофены өндөр соёлто

17 цаг 55 мин
Ерөнхийлөгчийг УИХ-уу, Ерөнхийлөгч Засгийн газрыг уу?!

Зовлонгийнхоо угийг мэддэг атлаа түүнтэйгээ эвлэрч зовоод явдаг нь хүний зан гэлтэй. Түүн шиг, Монгол

17 цаг 55 мин
Тойм: Путин, Трамп нарын хэзээ, хаана болох нь тодроогүй байгаа уулзалтын эргэн тойронд

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзах газрыгтохиролц

2025-08-08
Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийхэд хамтран ажиллахыг хүслээ

Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийхэд хамтран ажиллахыг хүслээ

2025-08-08
Хувьчлал яригдаж, Б.Хурц яриад эхэлсэн нь “...Л.Оюун-Эрдэнийн үе дууссан” гэдгийг зарлаж буй хэрэг үү?!

Монголын төр шинэ гүйцэтгэх засаглалтай хоёр сар шахам зүтгэлээ. “Үйлчлүүлэгчид” нь

2025-08-08
Г.Занданшатар: Алдагдалтай ТӨК-ийн захирлууд өндөр цалин авдаг байж болохгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2024-2028 оны үндсэн чиглэлд төрийн болон төрийн өм

2025-08-07