БОАЖЯ:2024 он хүртэл агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулна

2022-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр боллоо. 

Хурлаар “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө”-нд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн Азийн хөгжлийн банкны тусламж дэмжлэг, үр дүн, сорилт, цаашдын чиглэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Агаар, орчны бохирдол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш. Үндэсний хэмжээнд тулгамдсан асуудал болсон. Иймд урт хугацаанд агаарын бохирдлоос бүрэн ангижрах үр дүнтэй ажлуудыг хийх, төслүүдийг төлөвлөх шаардлагатай” гэв.

 Агаарын бохирдлыг бууруулахад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дараах ажлуудыг үе шаттайгаар төлөвлөөд байна.

Үүнд:

-Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн сайжруулалтыг хийж шахмал түлшний чанарыг сайжруулах, гэр хорооллын айл өрхийн энгийн зуухыг бүрэн шаталттай стандарт зуухаар бүрэн солих, зуухны янданд угаарын хийг ионжуулан шүүх төхөөрөмж суурилуулах зэрэг арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх

-Улаанбаатар хотын салхины дээр оршин сууж буй айл өрхийн нягтрал, шилжилт хөдөлгөөнд тулгуурлан хэсэгчлэн цахилгаан болон хийн халаагуурт шилжүүлэх ажлыг яаралтай эхлүүлэх

-Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 123 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах (Ингэснээр тусгай зөвшөөрлөөр түүхий нүүрс түлдэг 182 зуухны 130000 тонн түүхий нүүрсний хэрэглээ болон 68000 тонн мидлингийн хэрэглээ эх үүсвэрээ солино)

-Авто бензин, дизель түлшний Онцгой албан татварыг экологийн ангилалтай уялдуулан ялгавартай тогтоох, эрх зүйн орчин бүрдүүлэх

-Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, сайжруулах

-Налайх дүүргийг Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулснаар 7620 гэр хорооллын айл өрхийг 23-25 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр хангах, угаарын хий мэдрэгч, дамжуулагч төхөөрөмжийн хамт суурилуулах

Хот төлөвлөлт, дэд бүтцийн оновчтой бодлого хэрэгжүүлэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг нарийвчлан сайжруулахаар Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албатай хамтран ажиллаж байгаа аж.

Дээрх ажлууд хэрэгжвэл 2024 он хүртэл агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 31 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 31 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 48 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 0 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин