ҮСХ:Нийт ААН-ийн 40 хүрэхгүй хувь нь эмэгтэй захиралтай

2022-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Их танхимд боллоо.

Зөвлөлдөх уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, үг хэлэв.

Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Халамжаас хөдөлмөрт” суурь шинэчлэлийн хүрээнд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, бизнесийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгааг тэмдэглэлээ.

ҮСХ-ны 2021 оны ААН тооллогын урьдчилсан дүнгээр нийт ААН-ийн 38 хувь нь эмэгтэй захиралтай байна.  Харин жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Гэвч эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа бөгөөд энэ оны эхний улирлын байдлаар 50 хувьтай байхад эрэгтэйчүүдийнх 66.5 хувьтай байгаа юм.

Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд тулгамдаж буй асуудлуудыг зөвлөлдөх уулзалтаар хамтдаа тодорхойлж, шаардлагатай бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн ирэх намар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах үндэсний чуулганаар хэлэлцүүлэх юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад эмэгтэй бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүн оролцлоо.

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 31 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 31 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 48 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 0 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин