Д.Цогтбаатар:Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай

2022-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2022.05.24) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Энэ төсөл дөрвөн зүйл, 47 хэсгээс бүрдэнэ.

Хуулийн төсөл батлагдсанаар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний зөвшөөрлийг хуулийн этгээд болон хувь хүнд олгох эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр татварын суурь өргөжиж, төсвийн орлого нэмэгдэхийн зэрэгцээ татвар төлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах боломжтой гэж УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар үзэж байна.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг зөвхөн хуулийн этгээд үзүүлдэг. Одоогийн байдлаар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 38 хуулийн этгээд байна.

УИХ-аас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ (ТМЗҮ)-ний тухай хуулийн төслийг 2012 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр баталсан. Энэ хугацаанд олон улсын татварын харилцаанд гарсан өөрчлөлт, татварын эрх зүйн шинэчлэл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгааг хуулийн төсөл санаачлагч хэллээ.

Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 75 дугаар зүйлд татварын албаны чиг үүрэгт татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хамааруулж, татвар төлөгч нь татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн татварын мэргэшсэн зөвлөхийн туслалцаа, зөвлөгөө авах эрхтэй байхаар хуульчилсан. Татвар төлөгчийн энэ эрх хангагдах боломж өнөөгийн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд хомс байна.

Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийг тодорхой гүйлгээний талаарх мэдээллийг Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байгаад Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хяналт тавих талаарх зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 31 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 31 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 48 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 0 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин