“Сондор хилэн” төвийн захирал С.Төмөрбат: “Зуны амралтаа ашиглаад англи хэлний мэдлэгээ ахиулаад авах хэрэгтэй”

2022-05-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Англи хэлийг монгол хэлтэй харьцуулан, дүрмийн мэдлэгийг, системтэйгээр заан, хэл сурах суурийг зөв тавьж өгдөгөөрөө олноо танил болсон, “Сондор хилэн” англи хэлний төв нь 16 дах жилдээ үйл  ажиллагаагаа явуулж, энэ хугацаанд 20- иод мянган хүнийг англи хэлтэй болоход хувь нэмрээ оруулжээ. Оюутан, сурагчдын зуны амралт удахгүй болох гэж байгаатай холбоотойгоор тус төвийн захирал С.Төмөрбаттай цөөн хором ярилцлаа.

 

-Удахгүй зуны  амралт эхлэх нээ. Хүүхэд залуучуудад зориулсан ямар ямар сургалт “Сондор хилэн” төв дээр хичээллэх вэ?

- Хүүхдийн сургалтыг 9-11 нас, 12-14 нас, 15-17 насны буюу бага, дунд, ахлах ангийн сурагчдын нас насны сэтгэхүйн  онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрийг цагийн сонголт ихтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн оюутан залуус болон насанд хүрэгчдэд зориулсан  сургалтууд өглөө  болон оройн цагаар хичээллэхэд бэлэн болсон. 

-Нас наснаас хамаараад сургалтын  хөтөлбөрүүд нь өөр өөр байх уу?

-Тэгэлгүй яахав. Бага ангийн буюу 9-11 насны хүүхдийн ангийн сургалт гэхэд л амьдралд өргөн хэрэглэгддэг 30 сэдвийн хүрээнд дуу, шүлэг, хөгжөөнт тоглоомын аргаар үг цээжлүүлэн, үгээ яриатай холбон хэрэглээ болгон заадаг. Ингэснээр сарын хугацаанд үгсийн сандаа 800-1000 орчим үгтэй болж, анхан шатны ярианы түвшний мэдлэгтэй болдог.

Сэдэв тус бүртээ дуутай, тус бүртээ тоглоомтой, учраас хүүхдүүд ч их дуртай суралцдаг. Цагийн хувьд өглөө 08.00-10.00, 10.00-12.00 цагуудад  хичээллэнэ.

Харин дунд анги буюу 12-14 насны сурагчид англи хэлийг тодорхой хэмжээнд суралцсан ч,  өөрийн болгож эзэмшээгүй учраас сурах сонирхол нь буурсан ирдэг.  Энэ насныханд англи хэлний мэдлэгийн суурийг эмх цэгцтэйгээр, зөв тавьж өгөхөөс гадна, хэл сурах арга барилыг суулгаж өгснөөр англи хэлэндээ дуртай болдог. Бас зорилготой ч болдог.  “Сондор  хилэн”- д сурч байсан үе үеийн төгсөгчид мэднэ дээ. Хэл сургахаас гадна сууж сурах, цаг баримтлах, аливаад хариуцлагатай байх, өөрт байгаа нөөц боломжоо нээх зэрэг амьдралд хэрэгтэй олон чадваруудыг бид суулгаж өгдөг.  

 -Ахлах ангийнханы сургалт ямар ямар онцлогтой байх вэ?

- Ахлах ангийнханы  хувьд их сургууль мэргэжил сонголт гээд шийдвэрлэх үе байдаг шүү дээ. Амралт гэдэг амарч алгуурлахын нэр биш амжиж бусдаас түрүүлэх боломж гэдэг үгтэй би санал нийлдэг.  Тиймээс ахлах ангийн сурагчид маань зуны амралтаараа англи  хэлний мэдлэгээ ахиулан сураад авах хэрэгтэй. Энэ насны ихэнх хүүхдүүдийн ирээдүйн зорилго тодорхой болсон байдаг. Гадаадад тэтгэлгээр сурах зорилго тавин, англи хэл зайлшгүй сурах хэрэгцээ шаардлагатай болсон байдаг учраас, хэл заахад маш сайн хүлээж авдаг.  Тиймээс энэ насны сурагчдад англи хэлний унших, бичих, сонсох, ярих 4 чадварыг ахисан түвшинд заадаг. Нэг ёсондоо англи хэлний олон улсын хөтөлбөрийн өмнөх суурь чадваруудыг бид эзэмшүүлдэг. 

-Оюутан залуус насанд хүрэгчдэд зориулж ямар ямар сургалт явагдаж байгаа вэ?

Насанд хүрэгчдэд зориулсан өглөөний болон оройн цагийн ангиуд хичээллэнэ. Ажлын ачааллаасаа шалтгаалан хэл сурахад цаг зав гаргаж чаддаггүй, ажил хэрэгч хүмүүст зориулж, өглөөний ангиа нээгээд 6 дах жилдээ хичээллэж байна. Өглөөний 06.00-08.00 цагийг үр бүтээлтэйгээр зөвхөн өөртөө зориулсанаар ямар их боломжийг нээдгийг энэ ангийн төгсөгчид хэлдэг. Замын түгжрэлгүй, өглөөний сэргэг үеэ хэл сурахад зориулан 3 сар хичээхэд л амьдралдаа маш том алхам нээх юм.

Өглөөний анги нь анхан, дунд, гүнзгий гэсэн 3 түвшинтэй учир,  түвшин тогтоолгон өөрт тохирох ангидаа суралцах боломжтой.

-Ажилтай хүмүүст зориулсан оройн цагийн сургалт байгаа юу?

-Байлгүй яахав. Оройны 18.30-20.30, 20.30-22.30 хүртэл насанд хүрэгчдийн цагийн ангиуд хичээллэж байна. Ажлын дараа англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй ажил хэрэгч хүмүүс болон оюутан залуус энэ ангид ихэвчилэн суралцдаг. Англи хэлний суурьтай гүнзгий шат хүртэл заадаг учир ямарч түвшиний хүмүүс ирж суралцах боломжтой. Суралцагчдаасаа бид түвшин тогтоох шалгалт аваад анхан, дунд, гүнзгий зэрэг шат шатны ангиудад нь хувиарлан сургана. Энэ сургалт нь мөн адил зуны 6, 7, 8 саруудад  үргэлжлэх бөгөөд, 3 сар дарааллан суралцсанаар, англи хэлний гүнзгий шатны мэдлэгтэй болж төгсөнө. 

 -Сард хэдэн цагийн хичээл ордог вэ?

-Бүх сургалт ажлын 5 өдөр академик цагаар өдөрт 3 цагаар, сард 60 цагийн хичээл орно. 2022 оны зуны сургалтууд  6 сарын 6 -нд эхэлнэ. Тиймээс  ажил амьдралаа зохицуулаад сурахыг хүссэн хүмүүс манай  www.sondorkhilen.mn  сайтад бүртгүүлэн, 6 сарын 2, 3, 4 -нд төв дээр ирж, түвшингөө тогтоолгон анги хувиарлалт орж, төлбөрөө төлснөөр таны суудал баталгаажина. 

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

“Сондор хилэн” төвийн Зуны сургалтууд 6 сарын 6 -нд эхэлнэ

 “Сондор хилэн” –г сонгох 10 шалтгаан

-Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон заах арга барил бүхий “ТESOL” зэрэгтэй багш боловсон хүчин

 

  • Монгол хэлний дүрмийн мэдлэгийг, англи хэлтэй хослуулан заах боловсронгуй цогц хөтөлбөр

 

  • 16 жилийн арвин туршлага

 

  • 20 000  гаруй төгсөгчид

 

  • Цагийн өргөн сонголт

 

  • Хамгийн боломжит төлбөр

 

  • Үнэ төлбөргүй түвшин тогтоох шалгалт

 

      Тав тухтай тохилог орчин

 

      Хотын А бүс

 

      Сэтгэл ханамжийн баталгаа

 

 

 

 

9-11 насны хүүхдийн анги   /08.00-10.00,  10.00-12.00/

 

Өргөн хэрэглэгддэг 30 сэдвийн хүрээнд дуу шүлэг хөгжөөнт тоглоомын аргаар 800-1000  үг цээжлүүлэн англи хэлний анхан шатны суурь мэдлэгийг олгоно.

 

12-14 насны хүүхдийн анги  /10.00-12.00,  12.00-14.00, 14.00-16.00  16.00-18.00/

Англи хэлний хичээлийн хоцрогдолыг арилгаж анхан шатны суурь мэдлэгийг дүрэм яриатай холбон хэрэглээний англи хэл заадаг.

15-17 насны хүүхдийн анги /10.00-12.00,  12.00-14.00, 14.00-16.00  16.00-18.00/

Англи хэлний  хичээлийн хоцрогдол арилгахаас гадна, дүрмийн мэдлэгийг бататган нийлмэл өгүүлбэрүүдийг эзэмшүүлэн, ахисан түвшиний чадваруудыг эзэмшүүлнэ.

Өглөөний анги  /06.00-08.00/

Суурьгүй анхан шатнаас ахисан түвшиний англи хэлний мэдлэгийг олгоно. Дүрмийн мэдлэгийг цэгцтэй системтэйгээр заадаг.

Оройны  анги  /18.30-20.30,  20.30 -22.30/

Ажлын дараа англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй ажил хэрэгч хүмүүс болон оюутан залууст англи хэлний анхан шатнаас ахисан түвшин мэдлэгтэй болно. Дүрмийн мэдлэгийг цэгцтэй системтэйгээр заана.

Эхлэх өдөр:

Зуны сургалтууд 6 сарын 6

Цагын сонголтууд:

/06.00-08.00/

/10.00-12.00/  

/12.00-14.00/

/14.00-16.00/

/ 16.00-18.00/

/18.30-20.30/

/20.30-22.30/

  • Хаяг:  Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт 608 тоот.

Утас:   9911-2414,     9999-2414,     9928-3293,     9810-3020.

WEB:        www.sondorkhilen.mn

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх заалтаар маргаан үүсгэжээ

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх заалтаар маргаан үүсгэлээ

3 цаг 0 мин
Английн “BBC Media Action” болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтралаа дүгнэлээ

Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайллыг дэмжих зорилготой олон талт хамтын ажиллагаа идэвхжиж байна.

3 цаг 10 мин
Н.Учрал: Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах, хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй

Н.Учрал: Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах, хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй

4 цаг 40 мин
“Нийгмийн шударга ёсны дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Hold Hope!' аян өрнүүллээ

“Итгэл найдвар түгээе!” гэсэн утгатай “Hold Hope!” аяныг “Дэлхий дахинд Эхийн

5 цаг 47 мин
О.Цогтгэрэл: УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй бол огцруулах арга хэмжээ авна

О.Цогтгэрэл: УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй бол огцруулах арга хэмжээ авна

7 цаг 57 мин
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын зөвлөмжийн хүрэ

14 цаг 12 мин
Дөрвүүлээ дөрвөн тийшээ ИЗНН-ынхан төр барьж “тоглох” хэрэг байна уу?

УИХ-ын 2024 оны сонгуулиар “од” шүүрсэн нам бол ИЗНН юм. Тус нам УИХ-д дөрвөн суудалтай болсон. Б.Бат

14 цаг 12 мин
Аймаг дүүргийн намын дарга нар болсон АН-ын бүлгийнхэн бойкотоо үргэлжлүүлэх боломжтой юу?

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээсэн ч үргэлжилж чадалгүй өнөөдрийг хүрэв. Учир нь, УИХ дахь

14 цаг 12 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Өчигдөр 14 цаг 33 мин
Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс

Таван жилээр хөгжлөө тодорхойлдог БНХАУ ирэх таван жилийн цоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулаад удаагүй байна.

Өчигдөр 06 цаг 00 мин