Стандартад нийцүүлэхэд 1432 автобус шаардлагатай

2022-05-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцжээ. Хуралдаанаас 2024 он гэхэд нийтийн тээврийн салбарт бүрэн шинэчлэл хийх үүргийг  өгсөн. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-Нийслэлийн нийтийн тээврийн салбарын шинэчлэлийн талаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Улаанбаатар хотод нэн шаардлагатай байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх үүрэг өглөө. Өнгөрсөн 2021 оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр оруулж ирэх хөрөнгө мөнгийг  суулгасан хэдий ч “Ковид-19 цар” тахлын үеийн болон дараах эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр логистикийн гацалтаас шалтгаалан тэдгээр автобусыг одоо л хил гааль дээр авчраад байна. Хүүхдийн 75 автобус ч мөн хил дээр ирээд байна. Тэдгээрийг богино хугацаанд буюу нэг сарын хугацаанд татан авахаар ажиллаж байгаа.

Нийслэл Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийг стандартад нийцүүлье гэвэл 1432 автобус шаардлагатай. Энэхүү стандартад нийцсэн хэмжээний автобусны  шинэчлэлийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх үүргийг Ерөнхий сайд өглөө. Тиймээс шаардлагатай автобусны 50 хувийг энэ онд, үлдсэн 50 хувийг 2023-2024 онд шийдэж, нийтийн тээврийн асуудлыг нэг мөр цэгцлэх үүргийг өгсөн. 

Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны төгсгөл гэхэд 975 тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Түүний 60 хувь буюу 591 автобусыг төр, хувийн хэвшлийн эдийн засгийн  түншлэлийн хүрээнд олон улсын санхүүгийн дэмжлэгтэй авахаар бэлдээд байна. Олон улсын санхүүгийн зах зээлээс татсан 40 сая орчим ам.долларын зээлийг  хоёр жилийн хугацаанд буцаан төлөх санхүүгийн схем гаргасан. 2022 онд 590, 2023 онд 299, 2024 онд 86, нийт 975 автобусыг шинэчилж дуусах юм.

Өнгөрсөн нэг жилийн төсвийн явц, тендерийн хуультай холбоотойгоор автобусны худалдан авалт саатаж, сул тал бодитоор гарсан. Тиймээс хугацаа дуусаж буй 530 автобусны шинэчлэлийг нэн богино хугацаанд хийх үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгсөн. Ингэхдээ үйлдвэрлэгч компанитай шууд харилцан парк шинэчлэл, засвар  үйлчилгээтэй нь хамт оруулж ирэх юм. Эхний ээлжид цахилгаан хөдөлгүүрт автобус 110,  дизель хөдөлгүүрт 410, троллейбус 40, дунд оврын автобус 30-ыг оруулж ирэхээр хуваарь гаргасан гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 38 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 38 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

16 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 8 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин