“Миний цэцэн хурга”-ны ертөнцөөр аялаарай

2022-05-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Хоёр эгнээ болон гар гараасаа хөтлөлцөн алхах хүүхдүүд тун  ч хөгжилтэй  харагдана. Танхимд ороход бяцхан үзэгчдээр суудал дүүрч, жүжиг эхлэхийг догдлон хүлээж суулаа. Тэд адал явдалт “Миний цэцэн хурга”-ны ертөнцөөр  аялах гэж  байгаа нь энэ ажээ.

“Миний цэцэн хурга” дуулалт бүжгэн жүжгийг “Цагаан лавай” чуулга  Төмөр замын Соёл урлаг спортын төвийн жүжигчид хамтран бяцхан багачууддаа хүргэж байна. Мөн жүжгийн текстэд нэг ч гадаад үг ороогүй бөгөөд үгийн санд  мартагдаж буй  овоо, хараа гэсэн үгийг оруулсан нь хүүхдүүдэд танин  мэдэхүйн боловсрол олгох зорилготой аж. Цэцэн хурганы дүрд Төмөр замын Соёл урлаг спортын төвийн бүжигчин Э.Оюун-Эрдэнэ, ээж чонын дүрд бүжигчин Р.Зулаа,  доголон чононд бүжигчин  Н.Мөнхбат, туулайн дүрд  дуучин Э.Бадамсүрэн тогложээ. Харин эрхий мэргэн хүүд  “Цагаан Лавай” чуулгын бүжигчин Ө.Сүхбат,  дүлий чонын дүрд уртын дуучин С.Төрболд тоглож бяцхан багачуудтайгаа уулзаж байна .

 

 “Чононууд бяцхан хургыг идэхгүй байлгүй дээ”

Танхимд хөгжим  эгшиглэж  хөшиг нээгдэхэд үлгэрийн  мэт өнгө дүрслэл бүхий орчин угтлаа.  Энэ мэдрэмж бяцхан багачуудыг илүү ихээр баярлуулж, тэрийг хар даа яасан гоё юм бэ хэмээн хүүхэд бүрийн нүднээс аз жаргал гэрэлтэж байсан юм. Удалгүй тайзан дээр  үлгэрийн баатар болох хундан цагаан хурга гарч ирэхэд бяцхан үзэгчид бүр их баярлаж, түүнтэй мэндэллээ. Үлгэрийн баатар хүүхдүүдээс “Өөхөн бөмбөөхэй, араг  сэгсээхэй” тэр юу вэ гэхэд нэгэн зэрэг “хонь” хэмээн хариулав. Ийн хундан цагаан хурга бяцхан үзэгчдэд өөрт тохиолдсон адал явдлаа ярьж өглөө.

Өнгө өнгийн цэцэгс, модод, сүрлэг өндөр уул, хөх тэнгэрт дүүлэн нисэх шувуудыг дүрсэлсэн  орчин бодит мэт мэдрэмжийг төрүүлнэ. Наана нь хөгжилтэй, бяцхан хурганууд дуулж, бүжиглэнэ. Гэвч хундан цагаан хурга ижил олон сүрэг, элбэрэлт ээжээсээ төөрчхөв. “Хүүхдүүд ээ, миний найзууд, ээж минь хаана байгаа юм болоо” гэж уйлж ижил сүргээ олохоор явж буйгаар адал явдалт “Миний цэцэн хурга”-ны аялал эхэллээ. Удалгүй тайзны гэрэл унтарч, харанхуй болов. Энэ үед хурга доголон, дүлий хоёр чонотой таарав. Чононууд хургыг идэхийг завдахад танхимд суугаа хүүхдүүд “Чононууд бяцхан хургыг идэхгүй байлгүй дээ” гэж биенээсээ асуух нь өхөөрдөм. Энэ үед ухаант бяцхан туулай хундан цагаан хургад тусалж, хурга ижил сүргээ хайхаар цааш явна.

 

“Зөрүүд  их зан гаргаж болохгүй шүү хүүхдүүд ээ”

 

Хундан цагаан хурга цааш явж байгаад  өөртэйгөө адилхан бяцхан хоёр амьтантай таарлаа. Найзуудаа оллоо гэж ихэд баярлав. Гэвч  таарсан шинэ танилууд нь түүнийг таньсангүй. Ау-ау гэж  хоол олж ирэхээр явсан ээжийгээ дуудаж асуухаар шийдэв. Энэ үед хурга дахин аюултай байдалд орсныгоо мэднэ. Учир нь тэд  ээжийгээ хүлээж буй бяцхан бэлтрэгүүд байлаа. Өдөржингөө хоол хайгаад хоосон ирсэн ээж чоно түүнийг идэхийг завдахад, хурга “Та миний гэдсэн дотор юу байгаа гэж бодож байна” гэж  асууна. Тэгэхэд чоно “өвс, хоргол л байгаа биз” хэмээхэд хурга хариуд нь “Миний гэдсэнд олон хурга байгаа. Өнөөдөр ганцхан намайг идсэнээс,  хүлээвэл олон өдөр  идэх хоолтой болно шүү дээ” гэв.  Үүнийг сонссон  чоно хурганд итгэж түүнийг идэхээ азнан, хоёр бэлтрэгээ хургыг сайн харахыг захиж,  дахин хоол олохоор явна. Энэ үед хурга хоёр бэлтрэгт  ойн захыг хүрвэл нэгэн амттай  зүйл  байдгийг хэлж хамтдаа явна. Тэд явсаар  зорьсон газраа ирэхэд хурга  хоточ банхарыг дуудаж, бэлтрэгүүдээс салж чадна. Хундан цагаан хурга одоо л нэг ижил сүрэг ээжийгээ олох дөхлөө гэж бодтол түүнийг чиглэн дахин гурван чоно ирж байгаа харагдлаа. Энэ үед хурга танхимд суугаа үзэгч хүүхдүүдэд “Та нар битгий сандраарай, би нэг арга олсон” гэхэд хүүхдүүд нэгэн дуугаар “заа”  гэж хариулах аж.  Хундан цагаан хурга дээр ирсэн чононууд нь өмнө таарсан дүлий, доголон хоёр болон  оёр бэлтрэгний ээж байлаа. Хурга чононуудад хандан “Та нар намайг ид дээ. Би сая газраас тос олж идсэнээс болж миний гэдэс өвдөөд байна” гэж удалгүй үхсэн мэт дүр үзүүлэв. Үүнийг харсан чононууд хэрвээ энэ хургыг идэх юм бол  бид ч гэсэн хордох юм байна гэж бодон  цааш явна. Ийнхүү хундан цагаан хурга аюулаас  мултарч, эзэн эрхий мэргэн хүүтэй таарч ихэд баярлав. Энэ үед хундан цагаан хурга  хүүхдүүдэд  хандан “Зөрүүд  их зангаасаа болж ижил олон сүрэг, элбэрэлт ээжээсээ төөрч аюулд орох шахсан. Тийм болохоор над шиг зан гаргаж болохгүй шүү” гэв.

Эрхий мэргэн хүү түүнийг ээждээ дээр нь  аваачиж, хөхүүлэх гэсэн боловч ээж нь хургаа мөргөөд хөхүүлсэнгүй. Учир нь удаан уулзаагүй хургаа ээж нь голсон байлаа. Энэ үед тайзан дээр морин хуурч өвгөнийг залж хуурын тансаг аялгуу эгшиглүүлж,  хундан цагаан хургыг ээжид нь авхуулснаар жүжиг дуусна. Энэ үед хүүхдүүд жаргалтайгаар алга ташиж харагдлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 99 (6831)

 

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх заалтаар маргаан үүсгэжээ

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх заалтаар маргаан үүсгэлээ

4 цаг 10 мин
Английн “BBC Media Action” болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтралаа дүгнэлээ

Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайллыг дэмжих зорилготой олон талт хамтын ажиллагаа идэвхжиж байна.

4 цаг 20 мин
Н.Учрал: Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах, хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй

Н.Учрал: Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах, хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй

5 цаг 50 мин
“Нийгмийн шударга ёсны дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Hold Hope!' аян өрнүүллээ

“Итгэл найдвар түгээе!” гэсэн утгатай “Hold Hope!” аяныг “Дэлхий дахинд Эхийн

6 цаг 57 мин
О.Цогтгэрэл: УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй бол огцруулах арга хэмжээ авна

О.Цогтгэрэл: УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй бол огцруулах арга хэмжээ авна

9 цаг 7 мин
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын зөвлөмжийн хүрэ

15 цаг 22 мин
Дөрвүүлээ дөрвөн тийшээ ИЗНН-ынхан төр барьж “тоглох” хэрэг байна уу?

УИХ-ын 2024 оны сонгуулиар “од” шүүрсэн нам бол ИЗНН юм. Тус нам УИХ-д дөрвөн суудалтай болсон. Б.Бат

15 цаг 22 мин
Аймаг дүүргийн намын дарга нар болсон АН-ын бүлгийнхэн бойкотоо үргэлжлүүлэх боломжтой юу?

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээсэн ч үргэлжилж чадалгүй өнөөдрийг хүрэв. Учир нь, УИХ дахь

15 цаг 22 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Өчигдөр 14 цаг 33 мин
Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс

Таван жилээр хөгжлөө тодорхойлдог БНХАУ ирэх таван жилийн цоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулаад удаагүй байна.

Өчигдөр 06 цаг 00 мин