Спортын салбарынхан “Тэрбум мод” хөтөлбөрт нэгдлээ

2022-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар ид өрнөж байна. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан албан хаагч, үндэсний шигшээ багийн 60 орчим дасгалжуулагч, тамирчин нэгдэж, өчигдөр Налайх дүүрэгт 80 ширхэг шинэс мод тарилаа. Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц “Эх дэлхий, байгаль орчиндоо эзний ёсоор хандаж, цөлжилт, шороон шуурганы эсрэг хамтдаа тэмцье” хэмээн уриаллаа.

Энэхүү тарьсан моддыг Нийслэлийн Байгаль орчны газар, Налайх хотын Тохижилт үйлчилгээний газар хариуцах юм. Мөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд тарьсан модоо арчлах боломжтой. Ийнхүү эх дэлхийн уушги гэгддэг ой модоо хамгаалах их үйлсэд спортын салбарынхан ханцуй шамлан оролцож, мод тарьж, тарьсан модоо арчиллаа. Спортын 22 холбоо, Биеийн тамир, Спортын улсын хорооны 2 газар, 4 хэлтсийн нийт 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамрагджээ. Өнгөрсөн жил мөн тооны модыг Налайхын цэцэрлэгт хүрээлэнгийнхээ урд хэсэгт тарьсан бөгөөд зөвхөн суулгаад өнгөрөх биш, тэмцээн уралдаанд явах бүртээ эргэж тойрч, усалгаа, арчилгааг хийсээр байгаа аж.

Налайх хотын спорт хороо, Налайх хотын тохижилт үйлчилгээний газрын цэцэрлэгжилтийн албаныхан тэднийг дэмжин ажиллаж байгаа гэдгийг Биеийн тамир, Спортын хорооны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Баттулга илэрхийллээ. Учир нь модыг зориулалтын дагуу ургуулж, арчлахад мэргэжлийн байгууллагын туслалцаа хэрэгтэй байдгийг онцоллоо. Мөн шигшээ багийн тамирчид төрийн тэргүүний санаачилсан хөтөлбөрт оролцож, байгаль, эх дэлхийдээ бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Бусад салбарынхан маань ч гэсэн идэвхтэй оролцож, байгаль орчноо хайрлаарай хэмээн уриаллаа.

Мөн одоо амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан аялал, зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, тарьж байгуулсан ногоон байгууламжаа үр дүнтэй хайрлан хамгаалж байх нь чухал гэдгийг дуулгалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 99 (6831)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 43 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 43 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 0 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 12 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин