Монгол жүжигчид АНУ-ын театрт англи хэлээр бүрэн хэмжээний үндэсний жүжиг тоглоно

2022-05-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Н.Даян

Монголын уран бүтээлчид анх удаа “73 цаг” бүрэн хэмжээний жүжгийг англи хэлээр АНУ, Герман, Швед, Орос, Австри, Солонгос, Япон гэсэн 10 гаруй орны театрын тайзнаа тоглох гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Жүжгийг нэрт сэтгүүлч, зохиолч Х.Наранжаргал бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд найруулсан байна. Жүжигчдийн өвөрмөц сонголт, найруулгын онцгой тавилт, сэтгэл татам төгс тайз засал, хөгжмийн аялгуугаар шинэ шийдэл, шинэ сонголт, шинэ хандлагыг харуулах “73 цаг” жүжиг үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Жүжгийн зохиолчоор Х.Наранжаргал, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд, хөгжмийн зохиолчоор О.Чинбат нар ажиллаж байна. Харин жүжгийн гол дүрд Р.Анхням, А.Төгсбаяр, Д.Батцэцэг нар тогложээ.

Сэтгүүлч, зохиолч Х.Наранжаргал: Хүн сэтгэл дүүрэн жаргалтай явахын тулд хайр хэрэгтэй

-Жүжигчин А.Отгонтогос намайг шавдуулж, хурцалж бичүүлж байсан жүжиг маань 18 жилийн дараа тайзнаа амилах гэж байгаад баяртай байна. УДЭТ-т миний гурван жүжиг тавигдсан. Энэ жүжгүүдээс юугаараа ялгаатай вэ гэвэл энэ жүжгийн үйл явдал 73 цагийн дотор өрнөдөг. Миний анхны телевидийн бүтээл “Сүүлчийн улирал” байлаа. Хүн хүндээ итгэх, хайрлах тухай байдаг. Мэдээж хүн байж хайр сэтгэл байна. Амьдралыг хөг аялгуу гэж хэлж болно. Амьдралд хайр байхгүй бол хөг аялгуу үгүй. Хөг аялгуу үгүй бол сэтгэл хоосон. Хүн сэтгэл дүүрэн жаргалтай явахын тулд хайр хэрэгтэй. Тайзан дээр удаан тоглоогүй уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн. Төсөл маань англи хэл дээр тоглох анхны жүжиг байгаа. Энэ жүжгээ англи, монгол хэлээр тоглоно. Монгол Улс 3.3 сая хүнтэй мөртлөө их авьяаслаг ард түмэн. Хамгийн гол нь дэлхийд танигдах боломж нь хомс байгаа учраас Монголын тайзны урлагийг дэлхийд таниулах боломж олдож байна.

Найруулагч Н.Болд: Энэ жүжгийг гурван хэл дээр тоглохоор төлөвлөсөн

-Монгол хүн байгалиасаа солиотой үндэстэн. Бидний энэ төсөл зөвхөн англи хэл дээр ч биш. Монгол, англи, орос хэл дээр тоглох төлөвлөгөөтэй байгаа. Бид өөрсдийгөө туршиж үзмээр байгаа юм. Дэлхийн театрын хөгжлийн хаана явна вэ. Монголын жүжигчдийн чадвар, Монголын тайзны бүтээл, найруулга, хөгжмийг өөрийн биеэр бодитоор мэдэрмээр байна. Сүүлийн үед кино урлаг хөгжөөд олон улсын наадам, арга хэмжээнд оролцож тодорхой хэмжээний амжилт үзүүлж байгаа. Тэгвэл театрын уран бүтээлчдэд ямар боломж байна вэ гэдэг үүднээс ийм солиотой төслийг бид хэрэгжүүлж байна.    

Дэлхийн киноны алдартай төсөл “Чонон сүлд”-ийн эгэл боргил, омог бардам монгол эмэгтэйн дүрийг бүтээсэн Р.Анхням театрын тайзан дээр шинэ дүрээ амилуулах аж. Мөн “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр, орчуулгын киноны жүжигчин Д.Батцэцэг нар ямар дүр бүтээснийг энэ жүжгээс харах үлдлээ. Жүжгийн хөгжмийн зохиолчоор О.Чинбат ажиллаж байна. Тэрбээр олон улсын “Найдал” уралдааны гурав болон дэд байр, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын уралдааны дэд, тэргүүн байр, Төв Азийн олон улсын залуучуудын наадмын “Алтан цом”, болон “Мөнгөн мод” шагналын эзэн болж байсан авьяаслаг хөгжмийн зохиолч юм. Тайзны зургийг А.Одонцэцэг урлаж байна. Тэрбээр өмнө нь УДЭТ-т тавьсан “Эдип хаан” жүжгийн ерөнхий зураачаар ажиллаж байжээ. 

Жүжиг цаашид гурван жил үргэлжилж, олон улсын театрын үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөсөн. Монголд англи хэлээр театрын шинэ бүтээл төрж байгаа нь аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа нь аялагч, жуулчдад сонирхолтой үзвэр нэмэгдэж байна хэмээн хурал зохион байгуулагчид ярьж байсан юм. Мөн дэлхийн театрын олон тайзнаа англиар тавих “73 цаг” жүжгийг дээжлэн энэ сарын 28-наас монгол хэлээр цөөхөн удаа “Хүүхэлдэйн театр”-т тоглох ажээ.

Эх сурвалж www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 43 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 43 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 0 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 12 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин