О.Энхбаяр: Манай компани дахин боловсруулах боломжтой шуудай хийж байна

2022-05-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Р.ОЮУН

 

“Гранд Лаки” ХХК-ийн охин компани “Мон эко шуудай” ХХК-ийн захирал О.Энхбаярыг “Бизнес, хөгжил” булангийн зочноор урьж ярилцлаа.

 

-Компанийнхаа талаар товч танилцуулахгүй юу. ЖДҮ-гээс зээл авсан гэж сонссон?

-Манай компани Монголдоо жижиг шуудай үйлдвэрлэдэг анхны үйлдвэр. Өмнө нь нэг, хоёр, гурван тоннын баяжмал төмрийн хүдэр ачдаг даацын шуудай үйлдвэрлэдэг байсан. 2020 оны арванхоёрдугаар сард ЖДҮ-гээс 99 сая төгрөгийн зээл аваад үйл ажиллагаагаа явуулах гэтэл хил, гааль асуудалтай болж 2021 оны зургадугаар сард ажлаа эхэлсэн. Үйл ажиллагаагаа эхлэнгүүт “Тавантолгой түлш” компани үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд манайд хоёр сая ширхэг шуудайны захиалга өгсөн. “Тавантолгой түлш”-ийн өмнөх шуудай улаан өнгөтэй байсан. Энэ удаа цагаан шуудай хийж байна. Энэ нь дахин боловсруулах боломжтой гэсэн үг. Өмнөх улаан шуудайг ганцхан хэрэглээд хаядаг байсан.

ЖДҮ-гээс авсан мөнгөөрөө буцааж авсан шуудайгаа угааж, дахин боловсруулж хайлуулаад хог, модны ногоон, цэнхэр, шар өнгөтэй шуудай хийхээр бэлдэж байна. Хэрэв “Тавантолгой түлш” компани жилийнхээ хэрэгцээг ахиухан өгдөг бол бид жилд 1500 тонн гээд буцаан авалтаа 1000 тонн хийх боломжтой. Энэ тал дээр дэмжээд өгвөл сайн байна. ЖДҮ-гийн хувьд манайд үнэхээр тусалсан. Өмнө нь таван удаа зээл хөөцөлдсөн ч авч чадаагүй. Бид зээл авсан жилээ ЖДҮ-гийн мөнгөөр Тавантолгойн шуудайг хийнэ гэж бодоогүй. Төмс, лууван, байцааны шуудай хийнэ гэж бодож байсан. “Тавантолгой түлш” компани биднийг дэмжсэн. Энэ жилээс эхлээд бид материалаа оруулаад ирсэн. Төмс, лууван, байцаа, хивэгний шуудайг дахин боловсруулахаар бэлтгэл ажлаа эхэлсэн.

-Банкнаас зээл авахад хүндрэлтэй байдаг уу?

-“Тавантолгой түлш” компанийн хоёр сая шуудайг хийхэд эргэлтийн мөнгө 700 сая төгрөг хэрэг болсон. Тэгээд банкнаас зээл авахад барьцаа хөрөнгөгүй гээд өгөөгүй. Ингээд Хадгаламж зээлийн хоршооноос сарын гурван хувийн хүүтэй зээл авсан. 700 саяас сард 21 саяыг нь зөвхөн хүүнд төлдөг. Дөрвөн сар төлөхөд 100 гаруй сая төгрөг хүүнд явж байна. Хэрэв үүнийг ажилчиддаа хуваасан бол ядаж нэгд нь хоёр өрөө байр авч өгнө шүү дээ. Манай компани ажилчдаа анхаардаг. Тухайлбал, байшин барих, өвдсөн үед нь чадлаараа тусалдаг. Мөн зээл аваад төлж чадахгүй бол компани тухайн өрийг нь дараад компанитай шууд хүүгүй зээлийн гэрээ хийнэ. Хоёрдугаарт, манайд ажилд орсон хүн бүр гараад байдаггүй. Ах дүү, хамаатан садангийн хүмүүс биш ч нэг гэр бүл шиг нэгнийгээ ойлгоод тусалж, дэмжээд явдаг.  

-Захиалагч хэр байна?

-Шуудайг зөвхөн Хятадаас оруулж ирдэг ч ямар нэгэн брэндийн нэр, хаяг байдаггүй. Манайхан төмс, лууван, байцаа, хогны шуудай гэж ялгадаг боловч дотроо олон төрлийн хэмжээтэй, янз бүр байдаг. Гаргаж байгаа бүтээгдэхүүнээ шуудайныхаа хэмжээнд тааруулж хийдэг байсан бол одоо байгууллагынхаа нэрийг шивээд, өөрийнхөө бүтээгдэхүүнд тааруулаад шуудайгаа захиалах боломжтой болсон. Манайхан өөрийн гэсэн брэндтэй болж байгаа учраас ноолуур, бетон, төмсний гээд захиалга их өгч байна.

-Танай компани байгуулагдаад хэр удаж байгаа вэ?

-“Гранд Лаки” компани 2012 онд байгуулагдсан. “Мон эко шуудай” гэсэн охин компани байгуулаад жижиг шуудайгаа хийж байгаа. “Гранд Лаки” компани даацын шуудай хийгээд найман жил болж байна. Манайх даацын шуудайн дээр 28 ажилтантай. Цехийн дарга, нярав, жолооч гээд бий. Нэг хэсэг хэцүү дарамттай байсан ч одоо харьцангуй гайгүй болсон. Бидний хамгийн том өрсөлдөгч урд хөршийн зах зээл. Бид түүхий эдээ оруулж ирээд Монголдоо үйлдвэрлээд гаргахаар цаг хугацаа шаарддаг. Одоо хил, гааль чанга болоод бараанууд нь орж ирэхээ больсон чинь үндэснийхээ үйлдвэрүүд рүүгээ ханддаг болсон. Энэ нь COVID-19-ийн үед манай компанид эерэгээр нөлөөлсөн. Гэхдээ бид үнээ нэмээгүй. Харин захиалагчтай болж олонд танигдах боломжийг бүрдүүлсэн.

Манай жижиг шуудайны үйлдвэрт зургаан хүн ажилладаг. Бүрэн автомат учраас компьютерт тохиргоог нь хийгээд бүх юмаа хэвлээд гаргаж ирнэ. Одоогоор 7-8 байгууллагатай хамтран ажиллаж байна. Хоёр тоног төхөөрөмж оруулах гэхээр хил, гааль болдоггүй. Чингэлэгт тоног төхөөрөмж нь багтахгүй учраас Эрээн дээр таван сар боллоо. Үүнийгээ оруулаад ирчихвэл Монголын зах зээлийн 50 хувийг дарчих болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл манай машин минутад 45, нэг цагт 2500, 24 цагаар ажиллавал 20-25 мянган ширхэгийг үйлдвэрлэх боломжтой. Тэгвэл “Тавантолгой түлш”-ийн цагаан болон бусад жижиг шуудай ерөнхийдөө боломжийн. Байнгын ажлын байр 20-оор нэмэгдэнэ.

-COVID-ийн үед үйл ажиллагаагаа хэвийн авч үлдэх хэцүү байв уу?

-Манайх COVID-оос өмнөх гурван жил ямар ч ашиггүй ажилласан. Ажилчид 30 байдаг. Энэ хүмүүсийн цаана 100 хүн байдаг. Тиймээс ашиггүй ч гэсэн ажиллах хэрэгтэй болсон. Бидний хамгийн хэцүү асуудал нийгмийн даатгал байлаа. Нийгмийн даатгалаа өгөх гэхээр хамаг мөнгө явчих гээд ажилчид маань уурлаад байдаг. Нийгмийн даатгалаа төлөхгүй бол торгуульд орно. ЖДҮ дээр нийгмийн даатгалыг 50 хувь гэж байхаар хувийг нь багасгавал хэн хэндээ зүгээр. Нийгмийн даатгалаа багасгачихвал ЖДҮ эрхлэгч бидэнд сайхан л байна. 

-Таны эмзэглэж явдаг зүйл юу вэ?

-Гадаад хүн Монголд компани байгуулаад бэлэн шуудай оруулж ирээд “Монголд үйлдвэрлэсэн” гэхээр бид дарагдчих гээд байдаг. Тэгэхээр хэрэглэгчид аль нь монгол компани бэ гэдгийг мэддэггүй. Энэ дундаас бид зах зээлээ олоод нэр төрөө хамгаалаад явна.

-Танай компанид ихэвчлэн залуучууд ажилладаг уу. Ажилтан авахдаа ямар шалгуур тавьдаг вэ?

-Манай компани ажилтан авахдаа шаардлага тавьдаггүй. Хийснээрээ цалинждаг учраас эхний нэг сар ажиллавал цалингаас гадна сургалтын 600 мянган төгрөг өгдөг. Учир нь амьдралыг нь дэмжиж байна гэсэн үг. Үүнээс хойш өдөрт хэдийг оёно тэрнийхээ цалинг авна. Компаниас хоолыг нь даадаг болохоор ажилчид дотроосоо нэгийгээ тогооч болгоод тэр хүндээ мөнгө нийлүүлж өгдөг. Өглөө түгжрэлтэй байдаг учраас манай ажил өглөө 06:00 цагт эхлээд 16:30 цагт тардаг. Манай залуучууд их залхуу, хамгийн түрүүнд мөнгө асуудаг. Тэтгэвэрт гарсан хүмүүс ч ажилладаг. Манайд ажил голохгүй бол боломжийн хийснээрээ цалинждаг. Тухайлбал, сайн ажилладаг хүн сард 2.6 сая, шинэ ажилтан 800 мянгаас нэг сая төгрөгийн цалин авна. Дунджаар 1.5 сая төгрөгийн цалин авдаг. Гэр бүлийн гурван хүн ажиллалаа гэхэд сард зургаан сая төгрөгийн цалин авч байна. Байгаа хүмүүс маань нэг гэр бүл шиг байдаг. Ер нь 100 хүний зар өгөхөд хоёр нь л тогтоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 98 (6830)

 

Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах ажил юу болов?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан. Энэ бол иргэдийн

2 цаг 38 мин
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү

Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний

2 цаг 38 мин
С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?

Монголын улс төрд эргэж ирдэг улстөрчид бий. Тэд нам гүм болдог ч бүр мөсөн алга болдоггүй. Харин

2 цаг 38 мин
УИХ тарвал дахин сонгох уу, эсвэл засаглалыг өөрчлөх үү?

Уг нь, “…УИХ-ыг тараая” гэдэг санал үе үеийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гарсаар ирсэн.

2 цаг 38 мин
Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

20 цаг 18 мин
1072 хувьцааны ногдол ашиг олгоно

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

20 цаг 31 мин
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Эпштэйнтэй нэр холбогдсоноо ингэж тайлбарлав

АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хүний наймааны сүлжээ ажил

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

Улс төрийн үнэлгээ дүнг олон жил тогтвортой судалж, зарлаж ирсэн МЭК судалгаан байгууллага

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

2026-02-16
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

2026-02-16