Хорооны ажил үйлд иргэд нь сайн оролцдог

2022-05-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.НАДМИД

 

Төр, захиргааны байгууллагын ажил ямар байх эсэх нь анхан шатнаас эхэлдэг гэдэг. Энэ тухай  үнэнийг өгүүлье гэвэл нийслэлийн хувьд хороо, хэсгийн ажлаас бүхнийг харж болохоор юм байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн X хорооны Засаг дарга Н.Эрдэнэгэрэл гэдэг эмэгтэй НХХЯ-нд ажиллаж байсан бол тэнд томилогдож очоод удаагүй байгаа хүн юм билээ. Богино хугацаанд ажиллаж байгаа ч гэсэн иргэдийнхээ итгэлийг олсон байдал нь хүмүүсийн ярианаас илхэн байлаа. Тэр хэлэхдээ,

-Манай хороо 1200 гаруй өрхтэй, 9000 гаруй хүнтэй засаг, захиргааны анхан шатны томоохон нэгж. Онцлог нь гэвэл хотын захын алслагдсан дэвсгэрт нутагт тархангуй байршдаг. 80 хувь нь гэр хороолол гэхдээ үйлдвэрийн бүс хосолмол байдаг гэж болно. Хорооны хэмжээнд зохиосон ажил бүхэн биелэлт сайтай байгаа. Энэ нь иргэдийн оролцоо тун сайных байх л даа. Тиймээс сарын өмнө нээлтээ хийсэн Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь нэртэй том төслийг манай хорооны хэмжээнд хэрэгжүүлж байна. Би дээр алив ажилд иргэдйн оролцоо сайн гэж хэлсэндээ. Үүнээс шалтгаалж уг төслийг хэрэгжүүлэхэд хороо маань сонгогдсон байх гэж би ойлгодог гэж байлаа. Биднийг очиход хорооны иргэний танхимд дүүрэн хүнтэй байв. Ээлжит сургалтдаа иргэд цугларсан нь тэр юм байна. Тэгэхдээ энэ өдрийн төлөвлөсөн ажил онцлогтой аж. Сургалтад суусан иргэд эхлээд цаг үеийн мэдээлэл сонсоод төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хүний эрхийг хамгаалахад иргэдийн оролцоо ямар байх тухай нэг талын хичээл хийх юм байна. Дараа нь мод тарина, ахмадууд нь ууланд алхах гээд дэс дараалсан ажилтай юм. Уг сургалт болж байгаа газар "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын ажилтан С.Пүрэвдоржтой уулзлаа,

-Манай байгууллага Дэлхийн банктай хамтран "MASAM" төслийн II шатыг энэ хороон дээр хэрэгжүүлж байна.

Төслийн гол чиглэл бол Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт хөрөнгө санхүүг зохистой зарцуулж төрийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын үр дүнг нэмэгдүүлэхэд оршино. Иргэдийн дунд үе шаттай сургалтууд хийж байна. Үүний дүнд иргэд үндсэн мэдлэгтэй болсноор төрийн байгууллагыг хариуцлагатай байлгах үйл явцад хяналт хийх чадвартай болгох зорилго бий. Энэ хороо төвөөс алслагдмал иргэдийн амьдралын түвшин төдийлөн сайн биш. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад төслийн нэг гол ач холбогдол оршиж байгаа юм. Төслийг хэрэгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлаг, хүүхдийг ивээх сан, Глоб интернэйшнл төрийн бус байгууллагын оролцоотойгоор их зүйлийг хийхээр төлөвлөсөн гэж тэр хэлнэ лээ.

Энэ тухайд тус хорооны иргэдийн санал бодол тун нийлэмжтэй байгаа нь илт.

Иргэн А.Цэнд:

Бид төслийн үйл ажиллагааг "Уран ачлал, итгэл" төрийн бус байгууллагынхаа ажилтай уялдуулахыг эрхэмлэж ирлээ. Иргэд тэр дотор хүүхэд, залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгоход голлон анхаардаг гэсэн бол иргэн Ж.Чимэд

-Манай хороо хүн ам олонтой. Гэтэл "Цэн-Оюу" гэх ганцхан эмнэлэгтэй, үйлчилгээний хүрэлцээ тааруу байдаг. Харин "MASAM" төслийг хэрэгжүүлснээр эмнэлгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт нэмэгдэж тоног төхөөрөмж нь сайжрах байх гэж иргэд бид баяртай байгаа шүү гэсэн юм. Энэ хооронд зохиож байгаа олон талт ажлын нэг нь энэ хаврын мод тарих ажил эхлэл сайтай байна. Хорооны даргын ярьснаар Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Тэгэхдээ тарьсан мод бүрээ сайн ургуулахын тулд мод бүрийг эзэнтэй байлгах гэж 107 аж ахуйн нэгжийн эзэмшил газар болон гэр хорооллын айлуудын хашаанд 5-10 мод тарих ажлыг эхүүлээд байна. Мөн Улиастайн голын эрэг дагуу зурвас газарт мод тарихаар болоод байгаа аж. Эдний хорооныхон төр, захиргааны байгууллагаас зохиож байгаа ажилд иргэдийг өргөн оролцуулахын тулд төрийн бус байгууллагад нэгдэж ийнхүү төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тун идэвхийлэн ажиллаж байна. Ахмадуудынхаа дунд урлаг, спортын тэмцээн зохион байгуулахын зэрэгцээ "Эртэч Монгол" хөдөлгөөнд тэднийг бүрэн хамруулж явган аялал зохиодог юм байна. Биднийг очсон өдөр ахмадууд сургалтад суучихаад Баянзүрх хайрхан өөдөө аялахаар гарсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 97 (6829)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 45 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 45 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 2 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 14 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин