АН-ын ҮБХ-ны гишүүдийн 80 хувь нь “Эрдэнийн АН”-ын ротацид бүртгүүлжээ

2022-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Албан ёсоор хоёр АН улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Аль нь жинхэнэ болохоо Дээд шүүхээр шийдүүлчих санаатай хоорондоо толхилцоод удаж буй. Нэг үгээр, АН хэмээх нэг суурь дээр хоёр өөр удирдлага, бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм. Харин Дээд шүүхийн удаа дараагийн шийдвэрүүд ч энэ хоёр АН-ын аль нэг талд нь шууд гарчихаагүй өнөөг хүрлээ.

Тэгвэл “Эрдэнийн АН”-аас энэ сарын 10-ны өдөр ҮБХ-ны гишүүдийн эргэлт буюу ротаци зарласан. ҮБХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг 2022 оны тавдугаар сарын 12-ноос 15-ны 20:00 цаг хүртэл бүртгэжээ. Тавдугаар сарын 16-27-ны хооронд нэр дэвшигчдийн сурталчилгаа үргэлжилж, 29-нд ҮБХ-ны шинэ гишүүд тодрох юм. Нэр дэвшигчид бүр гурван сая төгрөгийн хураамж, зургаан сая төгрөгийн дэнчин, нийт есөн сая төгрөг төлж байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээллээр, АН-ын ҮБХ-ны одоо байгаа гишүүдийн 80 орчим хувь нь ротоцид оролцохоор бүртгүүлжээ.  Өөрөөр хэлбэл, “Эрдэнийн АН”-ын ҮБХ-ны гишүүн болохоор АН-ын ҮБХ-д багтаж байсан фракцууд болоод үе үеийн төлөөллүүдийн дийлэнх нь бүртгүүлсэн байна. Тухайлбал, Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Лу.Гантөмөр, С.Эрдэнэболд, Ц.Баатархүү, Б.Отгонбат, Ц.Жадамбаа нар хураамж, дэнчингээ төлөөд нэр дэвших эрхээ баталгаажуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 97 (6829)

 

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

18 цаг 22 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

23 цаг 50 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

23 цаг 50 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

23 цаг 50 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Уржигдар 14 цаг 17 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Уржигдар 14 цаг 10 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

Уржигдар 06 цаг 00 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

Уржигдар 06 цаг 00 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

Уржигдар 06 цаг 00 мин