Өнгө, өгүүлэмжийн хослол “далавчтай зүрх”

2022-05-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Гүн цэнхэр, цагаан, улаан өнгө бороон дусал мэт асгарч, наана нь номин ногоон орчин хүрээлнэ. Энэ мөчид цагаан өнгөөр даашинзыг нь урлаж, үс нь намирсан хоёр эмэгтэй гар гараасаа атгаж, халуун дотно харцаар биенээ ширтэх аж. Зургийн тайлбар дээр  “Гараас чинь хөтлөхөд орчлонг би мартана”  хэмээн бичжээ. Танхимд ороход өнгөний хослол бүхий уран сэтгэмжит зургууд, нам гүм орчин, ил гал гээд сэтгэлийн амар амгаланг мэдрүүлнэ. Энэ бол зураач М.Тэмүүлэнгийн “Далавчтай зүрх” үзэсгэлэнгийн танхим. Хананд “Хувиршгүй сэтгэл, “Гэрэлт ирээдүй”, “Сүвлээгүй сувд”, “Амьдрал минь ээ”, “Хайр хүртэл ганц алхам”, “Амь” гэсэн өвөрмөц дүрслэл, өгүүлэмж бүхий зураг, өнгө будгийн тансагийг мэдрүүлнэ. Танхимд хоёр хөрөг, уран сэтгэмжээр бүтсэн 20 зураг дэлгэжээ.

 Түүний уран бүтээлүүд дуусгаж байж  хуудсыг нь хаамаар санагддаг ном шиг дэндүү амттай өгүүлэмжтэй аж. Магад зураач хүн өнгөний  хослолыг ийм гайхалтай утга агуулгатайгаар цаасан дээр буулгах биз.

Хайр хүртэл ганц алхам.

Аавынхаа урланд анхны зургаа буулгажээ

 

Зураач М.Тэмүүлэнгийн зураг зурах авьяас, өгөгдөл, мэдрэмж ааваас нь өгөгдөлтэй. Аав Д.Мөнхжаргал нь  орчин үеийн модернист, абстракт, натирморт  чиглэлээр уран бүтээлээ туурвидаг зураач байжээ. Тиймээс аавынх нь зураг зурж буй агшин хийгээд  уран зураг түүний амьдралын салшгүй нэг орон зай нь болон “Далавчтай зүрх”-ээр таны мэдрэмжид хөг нэмэхээр уран бүтээлийн онгод нь оргилж буцалж явна М.Тэмүүлэнгийн анхны сэтгэлд тод үлдсэн хайртай зураг нь аавынхаа урланд зурж байсан натирморт аж.

 

Зураг зурах нь бясалгал хийж буй мэт тайвшралыг өгдөг

 

Зураг зурж  буй агшин түүнд гайхалтай мэдрэмж хийгээд бясалгал хийж буй мэт тайвшралыг өгдөг аж. Тэрбээр “Эмэгтэй хүн зураач болно гэдэг тийм ч амар зүйл биш. Зургаараа дамжуулж нийгэмд эерэг сайн сайхныг түгээж,  амьдралын гэрэл гэгээг илэрхийлэхийг хүсдэг. Аливаа зүйлд бүтээлч, уран сэтгэмжээр хандахыг эрмэлздэг” гэж байлаа.

Аньсганд амьдардаг хайр.

Түүний уран бүтээлүүд тод, цул өнгөөр гэрэлтэнэ

 

Тэрбээр хараас бусад тод, цул өнгөөр зурах дуртай. Өөрийн мэдэлгүй  тод хурц өнгийг  шүүрээд л авдаг өнгөлөг зураач. Тиймээс чимэглэх  уран зургийн  чиглэлээр бүтээлээ туурвидаг нэгэн. Орчноос тасарч нам гүм орчинд ганцаараа зураг зурах нь түүний хувьд тансаглал юм. Зураач хүний хамгийн аз жаргалтай агшин зураг зурж буй мөч, урмын үг, бусдад өөрийгөө танилцуулах  цаг хугацаа гэдгийг тэрбээр онцолж байсан юм. Урлагийн хүн мэдрэмжтэй гярхай,  бусдаас нэг алхам түрүүлж, илүү уран сэтгэмжтэй  алхах хэрэгтэй гэж ярьдаг. Тиймээс уран зураг түүнд уран сэтгэмж, аливаад илүү мэдрэмжтэй хандах төлөвшлийг суулгажээ. Тэрбээр “Зураг бүхэн миний дахин давтагдашгүй мэдрэмжүүдээс үүдэлтэй. Бүгд өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ “Гараас чинь хөтлөөд орчлонг би мартана” бүтээлдээ илүү хайртай  гэсэн юм.

Яруу найрагч Р.Эмүжин М.Тэмүүлэнгийн зурган дээр “Чиний мэдрэмж маш сонин танил дотно алган дээр байгаа юм шиг  атгах гэхээр баригддаггүй амьсгал шүргэх мэт амьсгалын хажуугаар  яг тэр мөчид  зөрөөд одох мэт  хайр хүртэл ганц алхам. Тэр ганц алхамд  багтаад авчих гэхээр болохгүй. Явуулах  гэхээр  болохгүй  туулж баршгүй ганц алхам” хэмээн бичсэн нь нүдэнд туслаа. Р.Эмүжин түүний уран бүтээлийн өнгө аясыг ийн тодотгож “Далавчтай зүрх” хэмээн нэр өгсөн байна.

Гараас чинь хөтлөхөд орчлонг би мартана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 94 (6826)

 

Д.Бадамханд
Залуу зураач Мөнхжаргалын Тэмүүлэнгийн "Далавчтай зүрх" үзэсгэлэнгийн талаар уншигч түмэнд толилуулан буй "Зууны мэдээ" сонины хамт олон тэр дундаа эрхлэгч Д.Отгонбаяр, сэтгүүлч П.Амгаланбаяр нарт гүн талархлаа илэрхийлье. Удмаас өвлөсөн авьяасаа тордон өнөө цагт зураах, бичих хүсэл тэмүүллээрээ ихийг хийхийг зорьж яваа зураач бүсгүйн урланд хөтлөн буй сэтгүүлч, соён гэгээрүүлэгч та бүхний ажилд нь амжилт хүсье. Иргэдээ өмөөрч бичдэг өдөр тутмын "Зууны мэдээ" сонины бүтээлч, зөв залууст баярлалаа.
good
Ж.Ганчимэг
Маш их баярлалаа охины минь үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг яг байгаагаар нь танилцуулж байгаад талархая цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье!
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

2 цаг 51 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

2 цаг 51 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

17 цаг 8 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

18 цаг 21 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин