Биржийн бус зах зээлээр хөрөнгө оруулагчдыг татна

2022-05-11
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Хөрөнгийн зах зээлд сүүлийн үед биржийн бус зах зээлийг хөгжүүлэх тухай ярьж эхэлсэн. Үүнээс өмнө  манай иргэд хувьцаа, бондыг 1990 онд өмч хувьчлалаар тараасан цэнхэр, ягаан тасалбараар төсөөлж  Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдах, арилжаанд оролцно гэсэн ойлголттой байсан. Гэвч энэ санхүүгийн зах зээлд оролцох арилжаа хийх боломж, хөшүүрэг сүүлийн 30 жилд байгаагүй гэж хэлж болно. Монголын хөрөнгийн бирж нь үүнийг хийгээгүй, хийх боломжоор хангагдаагүй. Оюутан байхдаа “Сүхбаатарын талбайн баруун урд байрлах ягаан өнгөтэй Хөрөнгийн биржийн байраар орж арилжаанд оролцож буй хүмүүсийг харах юмсан. Өөрөө арилжаа хийдэг хүн болох юмсан гэж мөрөөддөг байсан ч хожим нь энэ боломжгүй байсныг мэдсэн юм ”. Учир нь биржийн зах зээлд энэ боломж байдаггүй. Өөрөөр хэлбэл, миний өмнөөс арилжаанд оролцож миний хөрөнгө оруулалтыг удирдаж өгөөжийг нэмэгдүүлж өгдөг мэргэжлийн хүмүүс, тоглогчид байхгүй байсантай холбоотой.  Тэгвэл биржийн бус зах зээлийг хөгжүүлснээр санхүүгийн үүсмэл болоод бусад бүтээгдэхүүн,  өрийн хэрэгсэл буюу бонд,  үнэт цаас,  хувьцааг үүгээр арилжаалж өгөөж хүртэх боломжтой болж байгаа гэсэн үг юм. Энгийнээр тайлбарлавал, зарим  киноны хэсэг дээр Хөрөнгийн биржид мэргэжлийн брокер, диллер хийдэг  хүмүүс  утсаар ярьж хувьцаа  болон бонд, үнэт цаасыг худалдан авч, буцааж зарах үйлдлийг  бие биеэсээ өрсөлдөн хийж буйг харуулдаг. Тэгвэл энэ үйл явцыг биржийн бус зах зээл хэрэгжүүлдэг гэсэн үг. Таны хөрөнгийг өөрийн тань өмнөөс мэргэжлийн тоглогчид  удирдаж өсгөж байна гэсэн үг. Олон улсын жишгээр бол үүнийг мэргэжлийн холбоо удирдан зохицуулж ажилладаг журамтай. 

Манай улсад биржийн бус зах зээлийг хөгжүүлэх санаачилгыг анх “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ноос /МҮЦАЭХ /гаргаж 2018 онд Санхүүгийн зохицуулах хороотой “Хөрөнгийн зах зээл дэх биржийн бус зах зээлийг хөгжүүлэх гэрээ”-г байгуулжээ. Түүнчлэн 2019 онд Япон, Солонгос, Тайвань, АНУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг холбоодтой хамтран биржийн бус буюу ОТС /Over-the-Counter/ зах зээлийн суурь судалгааг хийсэн байна. Ингэснээр 2021 онд  Санхүүгийн зохицуулах хорооноос “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталж, эрх зүйн орчинг бүрдүүлсэн юм. Журмын дагуу “МҮЦАЭХ” биржийн бус зах зээлийг удирдан зохицуулна. Ингэснээр төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар дамжуулж хэрэгжүүлэх үйл ажиллагаа биеллээ олж байгаа аж. Монгол Улсын хөрөнгийн зах зээлд өөрөө өөрийгөө зохицуулах хоёр байгууллага бий. Нэг нь Монголын хөрөнгийн бирж, нөгөө нь МҮЦАЭХ. Биржийн бус зах зээлийг олон улсад хөрөнгийн биржээрээ болон мэргэжлийн холбоодоороо дамжуулан зохицуулдаг аж. 

Биржийн бус зах зээл гэдэг нь тодорхой шаардлага хангасан мэргэжлийн хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцож хөрөнгө оруулах талбар юм. Үнэт цаас гаргагчийн хувьд олон нийтэд бус тодорхой хөрөнгө оруулагчдад үнэт цаасаа санал болгоно. Ингэснээр богино хугацаанд үнэт цаасны бүртгэлийг хийлгэж, хялбар, бага өртгөөр хөрөнгө оруулалт татах боломжтой. Хөрөнгө татан төвлөрүүлэх аж ахуйн нэгж нь андеррайтерийн компаниар дамжуулан биржийн бус зах зээлд өөрийн компанийн хувьцаа, өрийн хэрэгсэл болон үнэт цаасыг худалдаж хөрөнгө босгох юм. Монголын хөрөнгийн бирж нь захиалгад суурилсан /Order Driven market/ байдаг. Харин биржийн бус зах зээл нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид хоорондоо урьдчилан үнэ тохиролцож арилжаа хийдгээрээ онцлогтой юм байна. Биржийн бус зах зээлд  санхүүгийн үүсмэл хэрэгслүүд олноор арилжаалагддаг онцлогтой.

 

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛД 33 КОМПАНИ 373 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

 

Одоогоор тус биржид 25-27 орчим  мэргэжлийн үнэт цаасны байгууллага зуучлалын эрхээр шууд нэгдэж компаниудад  үнэт цаас худалдан авахад нь зуучилж байна. Түүнчлэн  биржийн бус зах зээлд үнэт цаасаа гаргахад заавал андеррайтерийн компаниар дамжина гэсэн журам үйлчилдэг. Энэ хоёр төрлийн үйлчилгээг үзүүлдэг аж.  Мөн диллерийн эрхтэй бол тухайн компани өөрийн хөрөнгөөрөө хувьцаа болон үнэт цаас худалдан авч ашиг олох боломжтой. Төвлөрсөн бус биржид бүртгүүлж бүртгэлээ баталгаажуулсан бол Үнэт цаасаа заавал Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлэх ёстой. Ингэснээр дахин давтагдахгүй код авч энэ нь дотоодод төдийгүй гадаадад Монголд бүртгэлтэй үнэт цаас  гэдгээ нотолдог. Түүнчлэн тухайн үнэт цаасыг системд бүртгэлтэй  Үнэт цаасны компаниуд  авах эсэхээ  шийдэж зах үүсгэдэг гэсэн үг. Өмнө нь Биржийн зах зээлээр зөвхөн өөрийн харилцагчиддаа санал болгодог байсан бол төвлөрсөн бус биржид бүртгэгдсэнээр олон нийтэд санал болгох боломж бүрдэнэ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар тус биржийн бус зах зээлд нийт 33 компани үнэт цаасаа гаргаж  373 тэрбум  686 мянган төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.  Энэ мэтээр хөрөнгийн зах зээл хөгжих эдийн засгийн орчин манай улсад бүрдсэн байгааг илэрхийлж байна. Гагцхүү төрөөс биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд  хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлага байгааг “МҮЦАЭХ”-ийн гүйцэтгэх захирал Ц.Хуяг онцолж байна.

 

БОНДЫН ХҮҮГИЙН ӨГӨӨЖИЙН МУРУЙГ БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ТОГТООДОГ

 

Биржийн бус зах зээлийг хөгжүүлснээр  тухайн улсын зээлжих зэрэглэлд эерэг нөлөө үзүүлдэг юм байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд зээлжих зэрэглэлийг харгалзахын зэрэгцээ Засгийн газрынх нь гаргасан бондын хүүгийн өгөөжийн муруйг шалгууртаа онцгойлон авч үздэг ажээ. Харин манай улсын тухайд Бондын хүүгийн өгөөжийн муруй байдаггүйгээс гадны хөрөнгө оруулагчдын шалгуурыг хангадаггүй гэнэ. Иймээс бага хэмжээгээр урт хугацаатай бонд гаргаж өгөөжийн муруй бий болгох хэрэгтэйг мэргэжлийнхэн тодотгож байв.  Цаашид Монгол Улсын Засгийн газрын өрийн хэрэгслийг биржийн бус зах зээлд арилжаалснаар бондын өрийн хэмжээ буурах, хөрөнгө оруулалт татах боломж нь нэмэгдэнэ гэж харж байна. Мөн шууд оролцогчдын цар хүрээг өргөжүүлж банк, хөрөнгө оруулалтын сан болон бусад зохицуулалттай санхүүгийн байгууллагуудыг шууд бүртгүүлэх боломжийг нээнэ. Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн олон улсад таниулж, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг бий болгоно. Бас төрийн тусгай зориулалтын сангуудыг татан тэдгээрийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг нээлттэй болгоход нөлөөлнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 94 (6826)

 

DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 34 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

2 цаг 44 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 34 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 34 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 34 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09