Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

2025-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн дарга Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл дор “Дотоод Азийн түүхэнд нүүдэлчин аймгуудтай суурин ард түмний интеграци” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурал Хархорум хотын нутаг дэвсгэр болох Архангай аймгийн Хашаат суманд эхэллээ. Нүүдэлчин соёл ахуйтай дэлхийн улс орнууд түүх соёлоо хадгалан үлдэж, шинэ хот, хот төлөвлөлтийг хэрхэн хийсэн зэрэг олон асуудлыг Хархорум хотын жишээн дээр тургуулан хэлэлцэж байна.  Монгол Улс Хархорум хотыг сэргээж, шинэ хот байгуулахаар болсон.  Тэр ч утгаараа энэ удаагийн олон улсын хурлаар хотын соёл, хот төлөвлөлтийн туршлага хуваалцаж буйгаараа онцлог юм. Эрдэм шинжилгээний хуралд Монгол, Турк, Киргизстан, Узбектсан, Азербайжан зэрэг улсын 30 гаруй эрдэмтэн судлаач нүүдэлчин соёл, түүх, хот байгуулалтын асуудлаар илтгэл тавьж байна.  Хурлын илтгэлүүдийг энэ онд багтаж ном болгон хэвлүүлэхээр болжээ.  Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинэ Хархорум хотыг сэргээн байгуулж, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг Орхоны хөндийд байгуулахаар болсон. Уг хот нь Монгол Улсын эдийн засаг, хөгжлийг түүчээлсэн томоохон хотуудын нэг болох бөгөөд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлнэ” гэлээ.

Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахтай холбоотой үйл ажиллагаа идэвхжиж буй ажлын хүрээнд уг хурлын үндсэн сэдэв нь нүүдэлчин, суурин ард түмнүүдийн интеграци болон нүүдлийн соёл иргэншлийн дотор хот байгуулалт, хотын соёлын хөгжлийн асуудлыг Хархорум хотын жишээн дээр тулгуурлан гаргах явдал юм байна. Хархорум хот нь НТӨ 209 оноос эхлэн дэлхийн түүхэнд өөрийн нөлөөгөө тод үлдээсэн нүүдэлчин эзэнт гүрнүүдийн төв нийслэл байсаар ирсэн юм. Уг хуралдаанаар Дотоод Азийн нүүдэлчид нь дотроо тодорхой хэмжээнд суурин соёлыг агуулсан, өөрийн онцлог бүхий газар тариалангийн уламжлалтайн хувьд суурин соёлыг ч хамтад нь хөгжүүлж байсныг түүх, хэл, утга зохиол, археологи зэрэг салбар ухаануудын үүднээс онцлон тэмдэглэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 122 (7619)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

4 цаг 4 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

4 цаг 7 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

8 цаг 47 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

8 цаг 50 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

13 цаг 12 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15